Хотын дарга ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэхийг шийдэхгүй гэв

Хотын дарга ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэхийг шийдэхгүй гэв

Хотын дарга ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэхийг шийдэхгүй гэв

Явган хүний зам болон нийтийн эзэмшлийн талбай, ногоон байгууламж дээрх ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлэх талаар хотын захиргаанаас мэдэгдсэн. Хотын дарга Д.Сумъяабазар "Нийтийн эрх ашгийг зөрчөөгүй, дугуйн болон явган хүний зам дээрх ТҮЦ-үүдэд арга хэмжээ авна. Гэхдээ энэ асуудлыг Хотын ерөнхий менежер болон дүүргийн удирдлагууд хариуцаж байгаа. Хэрэв хэн нэгний эрхийг зөрчөөгүй бол ямар ч асуудал гарахгүй" гэсэн юм. Харин Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа хэлэхдээ "нийслэлд зөвшөөрөлтэй ТҮЦ нэг ч байхгүй. Гагцхүү тухайн дүүрэг, орон нутгаас нь худалдаа эрхлэх боломжтой хэмээн тодорхой байршил зааж өгсөн ТҮЦ л гэж бий.

ТҮЦ-ийн эргэн тойронд орчны бохирдол ихээр үүсч, иргэдийн зорчих хөдөлгөөнд саад учруулдаг. Мөн стандартын шаардлага хангаагүй боловсруулсан хүнсээр иргэдэд үйлчилдэг зэрэг гомдол, санал олон ирдэг.

Нэг талаасаа олон жил худалдаа эрхэлсэн, үүгээр амьдралаа залгуулж буй иргэд бий. Нөгөө талдаа сүлжээ эрхлэх буюу нэг хүн олон ТҮЦ ажиллуулдаг тохиолдол ч байна. Дүүргүүдийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс ч эдгээрийг ялгаж, салгаж ойлгох, худалдаа эрхлэгчидтэйгээ нягт хамтарч ажиллах хэрэгтэй. Дүүргүүдэд худалдаа эрхлэх боломжтой тодорхой байршил, цэгүүдийг тогтоох эрх нь бий.  Тиймээс дүүргийн удирдлагууд ТҮЦ-ийн худалдаа эрхлэгчидтэйгээ харилцан тохиролцох хэрэгтэй" гэдгийг мөн онцолсон.

Иргэдийн зүгээс эрх мэдэл бүхий газар нь Нийслэл хотын захирагчийн алба гэдгийг хэлж байгаа бөгөөд амьдралаа залгуулах гол хөшүүргийг заавал нүүлгэн шилжүүлэх хэрэггүй гэдгийг хэлж байгаа юм. Харин хотын даргын үйл ажиллагаанд энэ асуудал багтаагүй бөгөөд Ерөнхий менежер болоод дүүргийн албуудад хариуцуулжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2023-04-25 64.119.21.216

энхтайваны өргөн чөлөө.чингисийн өргөн чөлөө 2-т сурталчилгааны самбар байх хуулиар хориотой_
монуран наранхүүгийн паркийн хашаан дах самбар яах билээ иргэдэээ

Avatar

иргэн 2023-04-25 64.119.21.216

tsirkiin ter haviin tutsiig zailuulah heregtei, 2- r horoonii zasag darga gej aihtar hun bnaa ulaan avligachin, bid gadaanaa sheelgemeerguia bna

Avatar

И 2023-04-25 66.181.161.38

ТҮЦ – ны үе өнгөрсөн, хотын гудамжуудаас хурдан зайлуул.

Avatar

зочин 2023-04-25 122.201.24.72

сумка сонгууль дөхсөн учраас өөрөө бултаад дүүргүүд рүү чихчлээ дүүргүүд ч сул дорой ажилладаг схд болч бүүр муу

Avatar

Зочин 2023-04-25 202.131.247.75

Хотын өнгө үзэмжийг гутаасан ТҮЦ-дийг буулгаачээ!!! Хотоо соёлтой хот болгоцгооё, хотын даргаа.

Avatar

Зочин 2023-04-25 202.55.188.93

бүх түцнүүдийг нүүлгээчээ заваарсан юмнууд бага багаар шөнө авёираад тавьчихдаг сурцтай

Avatar

Зочин 2023-04-25 202.9.41.7

Казах иргэд манай бүх ТҮЦ болон 8 нэрийн дэлгүүрийг хяналтандаа авч ажлуулдаг болоод 2 жил болж байна. Энэ бол аюултай шүү. Ялангуяа Баянзүрх дүүргийн дэлгүүрийн эзэд нь дандаа казах хүмүүс байдаг. Цагдаа тагнуул үүнийг анхаарч хяналтандаа авсан байдаг байгаа. Нийслэлчүүдийн эрүүл мэндэд хортой, хугацаа хэтэрсэн, генийн өөрчлөлттэй бараагаар Казахстанаас хангаад байх магадлал маш өндөр байнаа

Avatar

Зочин 2023-04-25 202.55.188.93

нээрээ түцнүүдэд казакууд пиг болсон байна лээшд

Avatar

Зочин 2023-04-25 64.119.17.69

Одоо ТҮЦ-ний эрин үеийг дуусгасан нь дээр байлгүй дээ, ТҮЦ-р амьжиргаагаа залгуулдаг улс байдаг л биз, гэхдээ арай өөр шүвшинд шилжих цаг болсон гэдгийг ойлгох хэрэгтэй ш дээ, арай илүү соёлтой төвшин рүү дэвших хэрэгтэй байлгүй дээ

Avatar

Зочин 2023-04-25 64.119.19.21

Нэг хүн олон түц ажиллуулахаар юу нь болдоггүй юм бэ? Үзэн ядаад байгаа хүмүүс өөрсдөө үйлчлүүлэхгүй байхад асуудалгүй шүү дээ. Хотын даргын троллууд гэдгийг мэдэхгүй хэн байна аа? Дашрамд хэлэхэд би түцэнд хайртай

Avatar

Зочин 2023-04-25 202.9.46.56

За зайл аа. Би хүүхэд байхаасаа түцнээс юм авдаггүй байсан. Заваан шд. Хамгийн муухай нь гудамжаар зүгээр явахын аргагүй, зам хаагаад байдаг

Avatar

Зочин 2023-04-25 202.21.126.30

Чи ТҮЦ-ээ аваад УБ-аас зайл

Avatar

иргэн 2023-04-25 103.57.95.85

заваан хоцрогдсон юмаа зайлуулаач ээ

Avatar

зочин 2023-04-25 103.57.93.140

ТҮЦҮҮДИЙГ НҮҮЛГЭЭЧЭЭ. ОДОО ИЙМ ҮЙЛЧИЛГЭЭ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ДЭЭ.
ЭРГЭН ТОЙРОН НЬ НИВШЭРСЭН ШЭЭС, ХОГ, ТЭГЭЭД ЯВГАН ХҮНИЙ ЗАМ ТАГЛАНА.
ДОТОР НЬ ХҮНД ХОР БОЛОХООС ХООЛ БОЛОХГҮЙ ХЯТАД ГОЙМОН, ХОНОСОН ОРООМОГ…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж