"Малчны лавлах-109" мэдээллийн төвийн мэдээгээр 2023 оны дөрөвдүгээр сарын 25-ны байдлаар махны жижиглэнгийн үнэ өсчээ. Махны үнэ ханш өнгөрсөн саруудад тогтворжиж байсан ч малын шүлхий өвчний тархалт, зудын нөхцөл байдал хүнд байгаатай холбоотойгоор үнэ нь өссөөр байгааг иргэд хэлж буй юм.
Хэдийгээр нөөцийн мах гарч орон нутгаас мах их ирж байгаа ч эрэлтийг дагаад үнэ өсч байгаа аж.
Тухайлбал, үхрийн цул мах килограмм нь 17000-19000 төгрөг, хонь болон ямааны мах 9000-14000 төгрөгийн ханштай байна. Энэ бол бөөний төвүүдийн махны үнийн статистик. Харин жижиглэнгийн худалдаа болон, хүнсний сүлжээ дэлгүүрүүдэд махны үнэ үүнээс 1000-3000 төгрөгөөр илүү худалдаалж буй.
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газраас махны үнэ тогтвортой байгаа бөгөөд хяналт шалгалтыг тогтмол хийж байгаа тухай мэдээлсэн. Гэвч бодит байдал дээр махны үнэ нэмэгдэж буйд иргэд бухимдаж байна.
Нийслэлийн түүхий эдийн зах "Эмээлт"-д ямааны арьс өлөнтэйгөө 30-35 мянган төгрөг, хонины өлөн кг нь 2000 төгрөг, үхрийн шир ширхэг нь 7000 төгрөг, бухын шир долоон мянган төгрөг, адууны шир сүүлтэйгээ ширхэг нь 11 мянган төгрөгийн үнэ ханштай байна. "Хүчит шонхор" захад махны үнэ өнөөдрийн байдлаар:
- Үхрийн ястай мах кг 16500-18000 төгрөг, цул нь 14000-15500 төгрөг,
- Ямааны ястай мах кг 9000-9500 төгрөг, цул нь 10000-11000 төгрөг,
- Хонины ястай мах кг нь 12000-13000 төгрөг, цул мах нь 13000-14000 төгрөг,
- Адууны мах 11000-12000 төгрөгийн ханштай байна.
Холбоотой мэдээ