"Шүүр ажиллагааг гажуудуулж буйгаас болж хүмүүс хохирч, ТАЗ-д шаардлага хүргүүлсэн"

"Шүүр ажиллагааг гажуудуулж буйгаас болж хүмүүс хохирч, ТАЗ-д шаардлага хүргүүлсэн"

"Шүүр ажиллагааг гажуудуулж буйгаас болж хүмүүс хохирч, ТАЗ-д шаардлага хүргүүлсэн"

Төрийн албаны зөвлөл нь зөвхөн бакалаврын боловсролоор эзэмшсэн мэргэжлийг мэргэжилд тооцож магистр, докторт эзэмшсэн мэргэжлийг мэргэжил биш гэж үзэж байгаагаас шалтгаалаад “Шүүр “ ажиллагааны хүрээнд гажуудал бий болж, олон иргэд хохирч байгаа аж. Тиймээс Л.Энх-Амгалан сайд Төрийн албаны зөвлөлд шаардлага хүргүүлжээ. Энэ талаар Боловсрол шинжлэх ухааны сайдын зөвлөх М.Батгэрэлээс тодрууллаа. 


-Боловсрол, шинжлэх ухааны сайд Төрийн албаны зөвлөлд албан шаардлага хүргүүлсэн байна, энэ талаар танаас тодруулая?

-Засгийн газраас 2023-2024 оныг Авлигатай тэмцэх жил болгон зарлаж, “Шүүр” ажиллагааг хэрэгжүүлэхээр болсонтой холбогдуулан төрийн бүх шатны байгууллага, төрийн өмчийн аж ахуйн нэгжид хууль зөрчиж томилогдсон хүмүүсийг ажлаас чөлөөлөх үйл ажиллагаа явагдаж байна. Энэ үйл ажиллагааны хүрээнд албан тушаалын тодорхойлолтод заагдсан мэргэжлийн тусгай шаардлагыг хангаагүй гэсэн шалтгаанаар олон хүмүүс албан тушаалаасаа чөлөөлөгдсөн, бас олон хүмүүс төрийн албаны сул орон тоон дээр зарлагдсан сонгон шалгаруулалтад оролцож чадахгүй нөхцөл бий болсон байна. Тодруулж хэлбэл,

Төрийн албаны зөвлөл нь зөвхөн бакалаврын боловсролоор эзэмшсэн мэргэжлийг мэргэжилд тооцож магистр, докторт эзэмшсэн мэргэжлийг мэргэжил биш гэж үзэж байгаагаас шалтгаалаад “Шүүр “ ажиллагааны хүрээнд гажуудал бий болж, олон иргэд хохирч байгаа учраас Боловсрол, шинжлэх ухааны сайд өнөөдөр Төрийн албаны зөвлөлд шаардлага хүргүүллээ.

-Төрийн албаны зөвлөл яагаад магистр, докторыг мэргэжилд тооцдоггүй юм бол?

-Бакалаврын диплом дээр “мэргэжлээр төгссөн” гэж бичигдсэн, харин магистр, докторын диплом дээр тийм үг байдаггүй, зөвхөн “зэрэг олгов” гэсэн үг бичигдсэнийг үндэслэл болгодог талаар Төрийн албаны зөвлөлөөс тайлбарласан юм билээ. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2012 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “Боловсролын баримт бичгийн загвар шинэчлэл батлах тухай” 01 дүгээр тушаалын хавсралтаар дээд боловсролын дипломын загварыг баталсан бөгөөд энэ загварт бакалаврын боловсролын хувьд “мэргэжил, … бакалаврын зэрэг олгов” гэж бичигдсэн, харин магистр, докторын түвшинд “мэргэжил” гэдэг үгийг дипломын нүүр хэсэгт тэмдэглээгүй орхисон байдаг. Үг үсэг хөөх юм бол “мэргэжил” гэдэг үг нь магистр, докторын дипломын хавсралт дээр нь ч бичигдсэн л байгаа юм. Бакалавр, магистр, докторын аль аль нь дээд боловсролын зэрэг. Дээд боловсрол зэрэг нь Дээд боловсролын хуулийн 3.З, 8.7-д зааснаар багц цагаар хэмжигдэх дипломын, бакалаврын, магистрын, докторын гэсэн шатлалтай бөгөөд дээд боловсрол эзэмшүүлэх дипломын сургалт 90 багц цагаас доошгүй, өмнөх түвшний сургалтын багц цагийг оролцуулан бакалаврын сургалт 120-оос, магистрын сургалт 150-аас, докторын сургалт 210 багц цагаас тус тус доошгүй байхаар хуульчилсан байдаг. Гэтэл Төрийн албаны зөвлөл бакалавраас бусад дээд боловсролын зэргийг “мэргэжил” биш гэж үзээд байна.

-Хууль, журамдаа энэ талаар яг юу гэж заасан байдаг юм бол?

-Боловсролын тухай хуулийн 9.1-д “Боловсролын баримт бичиг нь тухайн иргэний эзэмшсэн боловсролын агуулгын түвшин, мэргэжлийг гэрчилсэн албан ёсны баталгаа мөн” гэж, мөн 9.2-т “Боловсролын баримт бичиг /гэрчилгээ, үнэмлэх, ДИПЛОМ/-ийг бүрдүүлэх, олгох журмыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална” гэж заасан. Тэгэхээр бакалавр, магистр, докторын дипломын аль аль тухайн иргэний эзэмшсэн мэргэжлийг гэрчилж буй албан ёсны боловсролын баримт бичиг юм.  Гэтэл 120-150 кредит цагийн хичээлийг 2 жил гаруй хугацаанд үзэж хамгаалдаг дээд боловсролын магистр, докторын зэрэг нь 9 кредит цагийн хичээлийг 45 хоногт үзэж авдаг төрийн албаны мэргэшүүлэх багц сургалтын гэрчилгээнээс доошоо үнэлэмжтэй байж хэрхэвч болохгүй. Төлбөрийн хувьд ч анхаарах татах асуудал байгаа. Тухайлбал, төрийн өмчийн их сургуулиудын 2022-2023 оны хичээлийн жилийн 1 кредит цагийн дундаж төлбөр 99,483.8 төгрөг байхад төрийн албаны мэргэшүүлэх багц сургалтын төлбөр 1.6 сая, 1 кредит цагийн төлбөр 180 мянган төгрөг буюу 2 дахин үнэтэй байна. Цаашид мэргэшүүлэх багц сургалтын хөтөлбөрийн үнэлгээ, өртгийг эрх бүхий хөндлөнгийн байгууллагаар гүйцэтгүүлэх шаардлагатай гэж үзэж байна.

-Олон улсын практикт ямарт байдаг юм бол?  

-Олон улсын жишгээр мэргэжлийг харилцан хүлээн зөвшөөрөхөд тодорхой зарчим баримталдаг бөгөөд энэ нь тухайн улсдаа ямар нэгэн зохицуулалттай байдаг юм билээ. Тодорхой мэргэжлээр ажилд орох зорилгоор төгссөн боловсролын бакалавр, магистр, докторын зэргийг хүлээн зөвшөөрдөг. Зохицуулалтгүй, хуулиар дүйцүүлэлт авдаггүй мэргэжил ч бас байдаг.

Жишээлбэл, Европын дээд боловсролын бүсэд төгсөгчдөд олгодог дээд боловсролын дипломын хавсралтад тухайн диплом эзэмшигчийн ямар ажил эрхлэх, ямар мэргэжлээр ажиллах боломжтой талаар дэлгэрэнгүй тайлбарласан байдаг.

Дээд боловсролын зэрэг олгодог аль байгууллага ахисан түвшинд боловсрол олгохдоо өмнөх мэргэжлийн холбоос, хийсэн судалгаа зэргийг харгалзан үзэж тухайн мэргэжлээр ахисан түвшинд боловсрол олгох боломжтой гэдэг шалгуурыг хангасан хүнийг сургаж, ахисан түвшний шалгуур, шаардлагыг хангасан хүнд мэргэжлийн диплом олгодог. НҮБ зэрэг олон улсын байгууллагууд ч тухайн мэргэжлээр ажиллах ажилтан шалгаруулж авахдаа ажлын байрны шаардлагад аль болох өрсөлдөх чадвартай хүнийг авахыг голчилдог бөгөөд ахисан түвшний боловсролтой байх нь давуу тал болно гэж үзэж тусгайлан зааж өгдөг. Түүнчлэн, Үндэсний мэргэжлийн хүрээ гэдэг ойлголт байдаг бөгөөд үүнд тодорхойлсон мэдлэг, чадвар, чадамж болон мэргэжлийн чиглэл нь тухайн хүн ямар мэргэжлээр хөрвөх чадвартай болохыг тодорхойлдог бөгөөд олон улсад мэргэжлийн дүйцүүлэлтэд хэрэглэгддэг.

-Магистр, докторын дипломыг мэргэжил олголтын диплом гэж үзэхгүйгээс шалгаалж ямар сөрөг зүйл гарч байгаа талаар та хэлэхгүй юу?

Олон сөрөг зүйл гарч байна. Төрийн албанд ажиллаж байгаа иргэний албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжлийн шаардлага хангаагүй гэсэн шалтгаанаар цөөнгүй иргэн “Шүүр” ажиллагаанд хамрагдаж ажлаасаа үндэслэлгүйгээр чөлөөлөгдөж байна. Дээд боловсролын ахисан түвшний сургалтын үнэлэмж буурах, гадаад, дотоодод суралцсан олон иргэд эзэмшсэн мэргэжлээрээ ажиллах боломжгүй болж, дипломын ялгаварлан гадуурхсан үйлдэл болж байна. Ахисан түвшний боловсрол олгож буй байгууллагын хууль ёсны эрх нь ч хөндөгдөж байгаа юм. Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2014 оны “Магистр, докторын мэргэжлийн чиглэл, индекс, журам батлах, дүрэмд өөрчлөлт оруулах тухай” А/370 дугаар тушаалын дагуу элсэгч өмнө эзэмшсэнээс өөр чиглэлээр магистр, докторын хөтөлбөрт хамрагдах бол сургалтын агуулгын залгамж чанарыг хангахад шаардагдах хичээлийн зөрүүг нөхөн үздэг. Мөн Дээд боловсролын тухай хуулийн 3.2.2, 3.2.3-д заасан агуулгаас бакалаврын боловсролд үзсэн зарим агуулгыг дүйцүүлээд үлдсэн агуулгыг судалдаг тул магистр, докторын боловсрол эзэмшсэн иргэнийг тухайн мэргэжлийн бакалаврын зэргийн шаардлагатай мэдлэг, ур чадварыг эзэмшсэн гэж үздэг. Гэтэл Төрийн албаны зөвлөл тухайн иргэний магистр, докторын хөтөлбөрөөр эзэмшсэн мэргэжил нь бакалаврын мэргэжлээс өөр байх тохиолдолд мөн л албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжлийн шаардлага хангаагүй гэсэн шалтгаанаар төрийн албаны сул орон тооны сонгон шалгаруулалтад зарим иргэдийг бүртгэж авахгүй байна. Үүнээс шалтгаалж цөөнгүй иргэд хохирч байна.

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн “Мэргэжлийн чиглэл/хөтөлбөрийн нэр/, индекс шинэчлэн батлах тухай”А/160 дугаар тушаалаар диплом, бакалавр, магистр, докторын зэргийг хамтатган мэргэжлийн чиглэл гээд баталчихсан байхад үүнийг үл ойшоож байна.

Дотоод гадаадын их дээд сургуулиудын магистр, докторт суралцах иргэдээ төр засгаас дэмжиж олон улсад өрсөлдөх мэдлэг чадвартай, шилдэг мэргэжилтэн, манлайлагчийг бэлтгэх зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын тэтгэлгийг олгож  өнгөрсөн оноос эхэлсэн. Төрийн албаны зөвлөлөөс магистр докторт эзэмшсэн мэргэжлийг мэргэжил бус гэж үзэж байгаа нь энэхүү бодлоготой ч харшилж байна. Дээрх асуудлаар цөөнгүй иргэд шүүхэд хандахаар Боловсрол, шинжлэх ухааны сайдад хүсэлт гаргаад байгаа бөгөөд Төрийн албаны зөвлөл гаргасан шийдвэрээ холбогдох хууль журамд нэн даруй нийцүүлэх шаардлагатай болсон учраас өнөөдөр сайд тайлбар, шаардлага хүргүүлж байгаа юм.

Т.ОД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
7
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

43 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

эрдэмтэн 2023-04-25 202.131.251.130

Магисрт, докторын түвшинд мэргэжил олгохгүй. Харин мэргэшүүлж гүнзгиирүүлнэ гэж ойлгож болно. Энэ утгаараа манай боловсролын яам өөрөө маш том эндүүрэлд оржээ. Тэр Батгэрэл эргүү үүнийг яаж мэдэх вэ? Их мэдэгч Энхамгалан гуай ч тамираа таниулах шиг боллоо. Төрийн албаны зөвлөлийн байр суурь зөв шүү. Боловсролын яаманд боловсрол, мэргэжлээ мэддэг, ойлгодог хүн үгүй болжээ.Ийм эргүү сайдыг түргэн зайлуул. Их гай тарина шүү.

Avatar

Үнэн үг 2023-04-25 64.119.20.254

Энэ сайд чинь арай юу!!! Мэргэжлийг бакалаврын сургалтаар олгодог, магистр бол боловсролын зэрэг гэдгийг мэдэхгүй бгаа юмуу.. Энэ нөхөр бөөн холион багтан хутгах нь дээ. За тэгвэл бага ангийн багш мэргэжилтэй хүн дунд сургуулийн захирал болчихсон байгааг шүүрдэхгүй л бн даа…

Avatar

иргэн 2023-04-25 202.5.202.132

Мэргэжлийг бакалавр олгодог гэсэн асуудал хаана байна. Дүйцүүлээд бакалаврт судлах ёстой мэргэжлийн суурь хичээлээ судлаад магистрт суралцаж байгаа шүү дээ. Үүнийг төрийн албаны зөвлөл тооцохгүй байж болохгүй л дээ.

Avatar

Иргэн 2023-04-25 2.58.194.145

Магистрын зэрэг нь мэргэжил биш, харин тодорхой чиглэлээр ахисан түвшний боловсрол эзэмшсэн хүмүүст олгодог эрдмийн зэрэг юм.

Нөгөө талаас мэргэжил гэдэг нь тусгай мэдлэг, ур чадвар, сургалт шаарддаг тодорхой ажил мэргэжил, карьерыг хэлдэг бөгөөд ихэвчлэн тусгай зөвшөөрөл, гэрчилгээ шаарддаг. Мэргэжлүүдийн жишээнд анагаах ухаан, хууль зүй, инженер, багш, нягтлан бодох бүртгэл болон бусад олон мэргэжлүүд орно.

Магистрын зэрэгтэй байх нь зарим мэргэжлүүдэд тавигдах шаардлага байж болох ч зүгээр

Avatar

Onoch 2023-04-25 66.181.161.234

инжэнэрийн магистер авсан хүн тэгээд мэргэжилтэй юм уу гүй юу. боловсролын хуулиндаа тодорхой мэргэжлээр 3 түвшинд боловсрол олгоно, боловсролын зэрэг гэж биччээд ийм юм дураараа яриад бх нь ориг тэнэг юм шиг гэхдээ санаатай явуулга л байдагдаа.

Avatar

Юу вээ? Дээд боловсролын тогтолцоогоо бүрэн үүгйсгэчиж байгаам уу? Арай ч дээ. ккк 2023-04-25 202.21.104.2

Хариуцсан яам, сайд нь ингэж эргүүтэхээр дээд боловсролын систем бүр дампуурчээ! Мэргэжлийн боловсролыг дипломын, бакалаврын сургалтаар л олгодог. Магистр-боловсролын зэрэг, Доктор- эрдмийн зэрэг!. Хэзээ, хаана магистр, докторыг мэргэжилд тооцдог болчоов?Тухайн мэргэжлээр бакалавр ч эзэмшээгүй, огт өөр мэргэжлийн хүн яаж магистр, доктор хамгаалдаг юм?? Ж/нь, хуулиар төгсчөөд анагаахын доктор хамгаалаад эмч болчих юм уу?? Ёстой дурдом!. Салбар дотроо хөрвөх, нарийсах юм бол бж болно.

Avatar

Оноч 2023-04-25 66.181.161.234

ийм ориг тэнэг улсууд дандаа худлаа хутгадаг. хаана ч бхгүй юм гаргаж ярина. эрдмийн зэрэг энэ тэр гээд социализм ярина. ийм юм байхаа больчихсон. мэргэжлээрээ бакалавр, магистр, доктор боловсролын зэрэгтэй бна гэж бараг 30 жил яриад бхад. ямар ч мэргэжилийг ямар түвшинд эзэмшсэн гэдгийг боловсролын зэрэг тодорхойлно.

Avatar

Иргэн 2023-04-25 139.5.216.222

Хуулиар бүгд зэрэг гэж байгаа аль нэгийг сонгож мэргэжил гэж үзээд иргэдийн төрийн албанд орох эрхийг урт хугацаанд хаасан. Ийм шалтгаанаар төрийн албанд тэнцээгүй иргэд тэмцэх хэрэгтэй шүүхэд ханд

Avatar

Зочин 2023-04-25 203.217.139.240

Бакалаварт сурсан мэргэжлээсээ өөр мэргэжлээр магистрт сурсан тохиолдолд бакалаврын зөрүү хичээлээ үзэж байж төгсдөг. Магистрийн төвшинд мэргэжлийн болон судлаач гэсэн хэлбэрээр суралцдаг. Улам л нарийсан мэргэшиж байна гэж ойлгодог. Төрийн албаны зөвлөл ийм зүйлээр оролдож хүн хохироож болохгүй байхаа, эхлээд мэргэжил гэдэг зүйлээ сайн судалж байж шийдэл гаргах хэрэгтэй.

Avatar

зочин 2023-04-25 103.80.211.52

мэргэжлийн индекс батлахдаа өнө нь төгссөн мэргэжлийг орхигдуулдагдаас зарим мэргэжилтэй хүмүүс бүр яахаа мэдэхээ байгаад байгаа шүү

Avatar

зочин 2023-04-25 103.80.211.52

Эхлээд Боловсролын сайд та алдаагүй албан бичиг бичнэ үү, дараа нь мэргэжил гэдэг өөр, боловсролын зэрэг дэв гэдэг маш өөр ойлголт шүү, ийм албан бичиг бичих нь өөрөө маш том алдаа.

Avatar

Оньсого...бүх монголчууд таагаагүй юм... 2023-04-25 66.181.161.234

бакалавр л мэргэжил юм бол магистр доктор нь тэгээд юу юмб. зарим хүн мэргэжил боловсролын зэрэг өөр юм гэжээ. тэрүүгээр юу хэлэх гэд бгаа юм. биологч хүн биологийн мэргэжлээр бакалавр, магистер, доктор байж болно. бакалавр нь мэргэжил нөгөө 2 нь боловсролын зэрэг үү?

Avatar

Иргэн 2023-04-25 202.126.88.227

хуурамч дипломтой нөхдүүд л баклавраасаа өөр чиглэлээр гадна дотны мстер, докторт суралцдаг юм шүү дээ. баклавраасаа өөр чиглэл байвал тэд бүгд худлаа. Төрийн өндөрлөггүд маань үүнд хамрагдаад эвгүй байгаа л даа. Сайд маань ардын төлөө биш танхимынхаа төлөө захидал бичээ юу дээ

Avatar

Оноч 2023-04-25 66.181.161.234

хуурамч мэдлэггүй хүнийг төгсгөөд бгаа сургууль тэгвэл явж л байг уу. оронд нь магистер доктортой хүнийг төрийн алба авахаа байя гэсэн санаа юм уу. ориг тэнэг үү гүй юу. монголын дээд боловсролыг муулж бараад одоо гадаадын сургуулийн диплом муухай гэдэгрүгээ орж эхэлсэн үү. удирдлагын акадёмийнхан?

Avatar

Иргэн 2023-04-25 202.21.104.2

Тухайн мэргэжлээр бакалавр төгсч, үндсэн мэргэжлийг нь эзэмшээгүй хүн цаашид гүнзгийрч судалгааны ажил хийх, магистр, доктор хамгаалах боломжгүй! Хуурамч дипломтой, арын хаалгаар магистр, доктор авсан хүмүүсийн хувьд байж болоод байгаа асуудал. Үүнийг яам нь таслан зогсоох биш дэмжээд заргалдаад байгаа нь сонин байна!ккк

Avatar

Эргүү бхад ёроол бдаггүй 2023-04-25 66.181.161.234

гадаадад бизнес удирдлагаар ахисан түвшинд сурах гэвэл өмнөх холбоос мэргэжил гээд нилээн хэдэн мэргэжил хэлнэ. эдийн засагч, нийтийн менежмент, бас бус. тэгээд бүгд бизнес удирдлагаар магистер болдогдоо.

Avatar

Иргэн 2023-04-25 139.5.216.222

Төрийн албанд ороход боловсролын диплом нь е монголиа-д бүртгэлтэй байхыг шаарддаг байх хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2023-04-25 103.57.95.161

Эхлээд Боловсролын сайд та алдаагүй албан бичиг бичнэ үү, дараа нь мэргэжил гэдэг өөр, боловсролын зэрэг дэв гэдэг маш өөр ойлголт шүү, ийм албан бичиг бичих нь өөрөө маш том алдаа.

Avatar

Нэргүй 2023-04-25 202.9.40.194

Дарга нарын, төрийн албанд шахсан, чадваргүй, хутган үймүүлэгч нарыг шүүрдэх хэрэгтэй!

Avatar

Ард түмэн 2023-04-25 103.57.94.45

ур чадваргүй илүүдэл буюу давхцсан орон тоон дээр ажиллаж бга төрийн албан хаагчдыг шүүрдэх нь зөв ш дээ ард түмэн л тэжээнэ ш дээ тийм илүүдэл хүиүүсийг шүүрд бас дахин шүүрд

Avatar

Оньсого...бүх монголчууд таагаагүй юм... 2023-04-25 66.181.160.111

ажил хийдгийг нь шүүрдээд авилгачид нь бакалавртай үлдчээд бга юм биш үү.

Avatar

Onoch 2023-04-25 66.181.160.111

ТАЗ-ын журмыг хувийн хэвшилд хэрэгжүүлэх хууль гаргая. зөвхөн бакалавр мэргэжил бусад нь биш. хувийн хэвшил мэдэхгүй бгаам.

Avatar

Нэргүй 2023-04-25 64.119.27.173

шүүрний нүх том бол өөрөө гоожив оо ??

Avatar

Зочин 2023-04-25 192.82.92.42

Магистраас доош зэрэгтэй хун терд жолдоноо!!!

Avatar

Onoch 2023-04-25 66.181.160.111

xaxa.. ер нь бол тэгээд л бга болтой. хувийн хэвшилд яаж ажилд авч бгаагаас л харагдана доо. ТАЗ-ын журмыг хувийн хэвшилд хэрэгжүүл. тэгээд болж байвал ТАЗ-ын зөв. Болохгүй бгаа бол Энх-Амгалан сайдын зөв.

Avatar

Зочин 2023-04-25 103.140.11.157

оюунэрдэнэ чулуу хөөлгөх ажлаа сайн хийж байгаа. замаар явсан зантгар толгой, зайдсанд хууртсан мангуу толгойнууд.

Avatar

Ddavaa 2023-04-25 202.21.107.22

Turin Albania zuvleliin darga ni magistr, doktoriin zereggui bolood eeriinhee Tuvshind asuudald handaagui l baigaasai

Avatar

Нэргүй 2023-04-25 202.126.88.168

3-6 сарын магистрын хөтөлбөр хаа ч байхгүй шүү

Avatar

Нэргүй 2023-04-25 122.201.24.161

Бакалвар төгсөнө гэдэг чинь А-Я хүртэл 4-6 жил сурч байж мэргээлийн болдог. Магистр гбол баклавраар эзэмшсэн мэргэжлээрээ л биш бол 3-6 сар сураад эсхүл нэг реферат бичээд авдаг. Доктор ч ялгаагүй. Зарим нь бүр албан тушаалаараа, мөнгөөр хүртэл магистр доктор болдог. Манай албанд ч гэсэн хэлний чиглэлээр төгссөн хүн биологийн магистр хамгаалаад дарга хийж байнаа

Avatar

Болд 2023-04-25 66.181.188.67

Ерөнхий сайд тэгбэл ТАЗ-ийнхөөр Харвардын төрийн удирдлагын мэргэжилтэй биш Бэрс сургууль төгссөн сэтгүүлч мэргэжилтэй болж таарах нь ээ дээ.

Avatar

Нэргүй 2023-04-25 122.201.24.161

Тийм л болж таарах нь. Гэхдээ ЕС-ын алба бол улс төрийн албан тушаал ТАЗ-д хамаарахгүй болохоор малчин ч байж болно. Харин Харвард төгсөгчдийн талаар өөрийг нь мэргэжилгүй гэсэн сэтгүүлчийн хариуд Илон Маск миний дор тэр Харвард төгссөн олон хүн ажиллаж байна гэсэн байдаг

Avatar

Ман 2023-04-25 66.181.184.192

Шүүр гэгч ажиллагаагаа ингэж хавтгайруулж, нялж биш эхлээд ярьж байснаараа хуулийн дагуу төрийн өндөр албан тушаал хашиж байгаа этгээдүүдийн хамаарал бүхий алба хаагчдыг чөлөөлөх, ковидын хуулийн дагуу түр томилогдсон хүмүүсийг, дараа нь тэтгэвэрт гарчихаад давхар төр йн ажил хийж байгаа нөхдийг, г.м үе шаттай хийхгүйгээр ингэж хоморголж байгаа нь гажуудал авчирч, төрийг хүчгүйдүүлж эцэстээ намынх нь нэр хүндэд сөрөг гэдгийг залуус мэдэх хэрэгтэй

Avatar

Нугалаа гаргагч 2023-04-25 202.5.205.3

Ажил хийж үзээгүй ПОП даргын л хийж буй дутуу дулимаг юм. гүрийгээд л байхаар өнгөрчихнө гэж бодоод бх шиг бгаам. Суурь асуудал бол хэзээ ч өнгөрөхгүй.

Avatar

эсвэл албаар мэдэн будилдаг юмуу 2023-04-25 202.5.205.3

Дээд боловсролын хуулинд мэргэжил боловсрол 2 өөр гэсэн ойлголт огт бхгүй. Хүн сэтгүүлчийн мэргэжлээр 3 түвшинд боловсрол эзэмшиж болж байгаа. бакалавр, магистер, докторыг боловсролын зэрэг гэж буй юм. Ямар ч мэргэжлээр энэ 3 түвшний боловсролын зэрэгтэй байж болно. Тэрнээс бакалавр нь мэргэжил, тэрнээс дээшээ мэргэжил биш гэдэг гажиг юм байдаг бол дэлхийд зааж өг. Олон улс мэдэхгүй будилаад яваа юм биш үү.

Avatar

Зочин 2023-04-25 103.212.117.123

Энэ төрийн байгууллагууд яагаад ойлголцохгүй байгаа юм бол, юмыг ухаалгаар харж, болгох, бүтээх талаас нь хараасай. Бичиг төлөвлөлт гэж тун тааруу болж дээ, албаны бичиг цаас уншихаар л цул алдаа байх юм.

Avatar

солиорол 2023-04-25 202.5.205.3

монгол улс маань нэг л болохгүй бна даа. төрийн албаны зөвлөл нь ийм байхаар яах уу?

Avatar

Нэргүй 2023-04-25 202.126.88.107

Монгол хэлний мэргэжилтэй хүн шүдний эрүүл аруйгаар магистрийн судалгааны ажил хийгээд шүдний эмч хийж болох юм уу?
Үндсэн мэргэжил,боловсролын зэрэг 2 дээд боловсролын хуулиар 2 өөр ойлголт д таминь ээ?

Avatar

Оноч 2023-04-25 202.5.205.3

Ингэж сургадаг сургууль бна уу? Чи ийм сургууль хаана байгааг заагаад өгчөөч. Гол юм энэ асуудал нь БШУЯ-гаасаа зохицуулагдаад ямар мэргэжлийн өмнөх холбоос нь юу байх, зөрүүг нь яаж нөхөж үзэх гээд журам нь тодорхой юмыг мушгиад байх юм. Монголын мэргэжил олгодог их дээд сургуулиудыг л доош нь хийнэ. Дээр нь гадаадад төгсөөд ирсэн магистер докторуудыг хүртэл бакалаврын дипломоор чинь л төрийн албанд авна гэж бна шүү дээ.

Avatar

нүүрсчдийг хөөе 2023-04-25 202.5.205.3

Энэ мэдээжийн асуудлаар Төрийн албаны зөвлөл яагаад шийдвэр гаргахгүй гөжүүдэлдэг гэхээр цаана нь Удирдлагын академи гэдэг мөнгөний сонирхолтой газар байдаг. Энэ асуудалд өртсөн бүх хүн Удирдлагын академийн 1,6 сая төгрөгийн үнэтэй 45 хоногийн курс-д суухад л дээр яриад байгаа асуудлууд нь шууд шийдэгддэг ийм гачин журамтай газар. Ямар утгатай ингээд суугаад байдаг нь эндээс харагдана. Тэрнээс дэлхий даяаараа, НҮБ олон улсын байгууллагуудад магистер доктортой бол бүр сайн гээд хүнийг авдаг биздэ

Avatar

Зочин 2023-04-25 202.9.46.150

Магистр, доктор хүмүүст бакалхврын диплом байж л байгаа шүү дээ. Түүнийгээ үзүүлж болдоггүй юм уу. Эсвэл босоо Ганбаатар шиг шууд л магистр болчихсон юм уу. Их л сонин байна даа

Avatar

Санаа нь хуучнаар нь л байлгах, авилгачид л байж бх сонирхол 2023-04-25 202.5.205.3

Наад эргүүнүүд чинь чи энд эдийн засгаар сурч байгаад гадаадад бизнесийн удирдлагаар сурчаад ирэхэд чамайг чи эдийн засгийн мэргэжилтэй тул бизнесийн удирдлагын ажилд авахгүй гэж хэлж буй юм. Монголын төрийн албанд ажилд авдаг зарчим нь эсрэгээрээ болчоод бна. Зүй нь жишээ нь НҮБ-д бизнесийн удирдлагын мэргэжлийн хүн авна, дурдсан чиглэлээр магистер доктортой бол давуу тал болно гэдэг юм, мэдэв үү.

Avatar

Ман 2023-04-25 66.181.184.192

ойлгож унш. бакалавраас гадна дараагийн сургалтаараа эзэмшсэн мэргэжлийг нь тооцохгүй бна гээд байгаа бус уу

Avatar

Нэргүй 2023-04-25 202.72.245.202

Уншаад ойлгож ав гэх байлгүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж