Мэргэжлийн боксын өнөө цагийн шилдгүүд болох Райан Гарсиа болон Жервонта Дэвис нар өнгөрөгч амралтын өдөр учраа таарч, “Танк” хочит Дэвис хүнд цохилтоор өрсөлдөгчөө буулган авсан билээ. Тодруулбал, Гарсиагийн хэвлий рүү хүчтэй цохиж, ялалт байгуулав.
Тулааны дараа Э.Цэндбаатар “Өчигдөр Райан Гарсиа Дэвист ялагдсан. Тэр биедээ цохилт аван ялагдсан. Райан бэртэлтэй тулаанд орсон. Би өнөөдөр түүний бэртлийн талаар цахим хуудаснаа бичлэг оруулсан. Түүнийг тулааны өмнө гэмтээсэндээ уучлал хүсч байна. Бэлтгэлийн үеэр тийм зүйл болсон. Би түүний бие рүү цохиж, тэр бэртсэн. Райан гэмтэл, би гэртээ хагас цалинтайгаа явсан. Би ажлаасаа халагдсан” гэжээ.
Өөрөөр хэлбэл, Райан Гарсиа Жервонта Дэвистэй тулалдахын тулд түүн шиг тулааны хэв маягтай, бие хаатай хүмүүстэй бэлтгэл хийсэн аж. Тэдний нэг нь гавьяат тамирчин Э.Цэндбаатар байж таарчээ. Улмаар бэлтгэлийн үеэр Э.Цэндбаатар Райан Гарсиаг гэмтээж, цаашлаад энэхүү гэмтэл нь Дэвист ялагдах шалтгаан нь болсон гэнэ.
Харин Гарсиа өөрийн цахим хуудсаараа дамжуулан бэлтгэл хийсэн хамтрагчид дунд нь мэдээллэгч байсан гэв. Ерөнхийдөө Э.Цэндбаатарыг Жервонта Дэвист очиж, гэмтсэн талаар нь мэдээлэл өгсөн гэж гомдоллосон.
Удалгүй Э.Цэндбаатар дахин цахим хуудсаараа дамжуулан “Райан, би өмнөх постоо “google” орчуулагч ашиглаж оруулсан юм. Орчуулга нь буруу, төөрөгдөхөөр байжээ. Миний буруу. Хэн мэдээллэгч юм бэ? Чи юу яриад байна? Би мэдээллэгч биш. Би Англиар ч ярьж чадахгүй. Надад “Танк” таалагддаггүй. Би ирээдүйд түүнтэй тулалдаж, нам цохино” гэжээ.
Өдгөө 24 настай “Хаан” хочит Райан Гарсиа мэргэжлийн бокст 24 ялж, ганц ялагдаагүй байсан боловч Жервонта Дэвис түүний ялалтын цувралыг зогсоолоо. Энэхүү тулааныг дэлхий нийт чих тавин сонсож, харж байсан билээ. Харин Дэвисийн хувьд ялагдал гээчийг үзэлгүй 29 дараалсан амжилттай явна.
Haan 2023-04-25 122.145.239.51
Mangar batsaan helgui bj duugai l bhgui uuriigoo heregt unagaad tenegteed yvhiin
иргэн 2023-04-25 64.119.22.240
Манайхан хаа явсан газраа бөөн будлиан Хэрүүлтэй,,,,,,,
Зочин 2023-04-25 202.9.40.125
Монгол хүний натураа гаргаж дээ.
Зочин 2023-04-25 192.82.83.202
яадгын бөмбөг бөөрөнхий. дандаа ялна гэж байхгүй
Зочин 2023-04-25 103.229.123.16
Mongol Zan l daa
Зочин 2023-04-25 202.55.188.93
зөв шд …өөрийнхөө карьерийг хөөх хэрэгтэй.
Зочин 2023-04-25 202.9.40.239
х**
Зочин 2023-04-25 66.181.160.107
Бүр тулаан эхлээгүй байхад л Танк Дэвис ялах нь тодорхой байсаан
Зочин 2023-04-25 101.110.56.238
hel surah heregtei shuu ydaj iimerhuu zuils oruulah gej bga bol humuusees asuuj baij oruulj baigaarai
иргэн 2023-04-25 202.126.92.226
Энэ 1 тархи нь ажилладаггүй эргүү бэлтгэл хангаж байгаа хүнээ чухал тулааны өмнө бэртээчихээд дуугүй суухгүй дэлхийгээр 1 зарлаад өөрийнхөө ч, араасаа гарах бусад монголчуудын ч карьерыг үгүй хийчих юм даа. Санаа нь мундаг тамирчныг бэлтгэл дээр хүнд цохилтод оруулсан монгол гэж хүмүүс хошуурна гэж бодсон байх даа. Гэтэл бэлтгэл дээр гол тамирчин нь ямар ч анхааралгүй, хамгаалалтгүй л явж байгаа, тэгэхэд нь өөрөө тулаанд бэлдэж байсан цохилтоо гэдсэнд нь явуулчихдаг. Яана даа.
Зочин 2023-04-25 66.181.161.81
Ээ дээ энэ гүүгл транслэйт үү, хүнийг хэрэгт хийнэ шүү. Нэг хүн эхнэрээ мөрдүүлэхээр Чэн Ли гэж хятад хувийн мөрдөгч хөлсөлдөг. Тэр нь ажлаа дуусгаад захиалагчдаа зурвас илгээдэг нэг онигоо бий. Тэрэн шиг л юм болно шүү. "Танай эхнэр нэг эртэй уулза. Би дуранда. Тэр хоёр 2-р давхар гара. Би мод авира. Тэр эр танай эхнэртэй тогло. Танай эхнэр тэр эртэй тогло. Би өөртэйгөө тогло. Би модноос уна. Төлбөр хэрэггүй. Чэн Ли" гэсэн байдаг.