Японд төгссөн 105 инженер эх орондоо ирж, ажлын байранд гарахад бэлэн болжээ

Японд төгссөн 105 инженер эх орондоо ирж, ажлын байранд гарахад бэлэн болжээ

Японд төгссөн 105 инженер эх орондоо ирж, ажлын байранд гарахад бэлэн болжээ

Боловсрол, Шинжлэх ухааны яамнаас 10 дахь жилдээ хэрэгжүүлж буй “Инженер, технологийн дээд боловсрол” төслөөс “1000 ИНЖЕНЕР- АЖЛЫН БАЙР 2023” өдөрлөгийг 4 дэх жилдээ Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн хичээлийн 8 дугаар байранд зохион байгууллаа.

Өдөрлөгт төслийн хүрээнд Япон улсын Коосэн сургууль болон их сургуульд инженерийн чиглэлээр суралцаж 2023 оны гуравдугаар сард төгсөж эх орондоо ирсэн Коосэн хөтөлбөрийн 37, Бакалаврын хамтарсан хөтөлбөрийн 68, нийт 105 төгсөгч оролцлоо. Эдгээр төгсөгчид нь Япон, Англи хэлний өндөр мэдлэгтэй бөгөөд Япон улсад 2 болон 3 жилийн хугацаанд суралцаж барилгын инженер, механик инженер, мэдээллийн систем, цахилгааны инженер, электроник, архитектур зэрэг мэргэжил эзэмшжээ. Бакалаврын хамтарсан хөтөлбөрийн төгсөгчийн хувьд Япон улсын их сургуулийн болон Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн хос дипломтой төгсдөг давуу талтай аж.

Барилга, мэдээллийн технологи, тоног төхөөрөмж, архитектур, уул уурхай, үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 30 гаруй Монголын аж ахуй нэгж, байгууллагууд оролцож төгсөгчидтэй уулзан ажлын ярилцлага хийж, сонгон шалгаруулж хамтран ажиллах боломж  бүрдэж байна.

Энэ төсөл нь үндсэн гурван том зорилготой.

  1. МУИС, ШУТИС-ийн инженерийн чиглэлийн багшийн эрдмийн цол зэргийг олон улсад хүлээн зөвшөөрүүлэх хэмжээнд сайжруулахад хувь нөлөө оруулах

  2. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эрдэм шинжилгээ судалгааны ажил хийхэд нөлөөлөх мөн сүүлийн үеийн сурталт судалгааны лабораторийг Монгол улсад оруулж ирэх
  3. Коосэн болон бакалаврын зарим цөөн тооны оюутнуудыг яаралтай мэргэжлээр бэлтгэж Монгол Улсын боловсон хүчинд нийлүүлэх гэдгийг “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн зохицуулагч Д.Намсрай онцоллоо.

Өдөрлөгийг төсөл хэрэгжүүлэх нэгж ШУТИС-тай хамтран төгсөгчдийг ажил олгогч нарт танилцуулах, мөн төгсөгчдийг хүссэн байгууллагадаа эзэмшсэн мэргэжлээрээ ажиллах боломж, бололцоог нээж өгч байна.

                                                                                                                                                                   Д.Нямхүү

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗОЧИН 2023-04-25 192.82.90.240

ЦАЛИН МӨНГИЙ НЬ ХАНГАЛТТАЙ ӨГӨӨД ЭХНЭЭС НЬ ЧӨДӨРЛӨЖ АВААРАЙ ДАА. ИДЭХ БОЛХООР ХЭДЭН ТЭРБУМААР НЬ ЦУСАЛЧИХААД ЭНЭ МОНГОЛЫН ИРЭЭДҮЙ БОЛСОН ЗАЛУУСАА БИТИЙ ЭРГҮҮЛЭЭД ГАДААД УЛСРУУ АЛДЧИХААРАЙ ДАА.!! ОРОН БАЙРААР ХАНГААД ЦАЛИН МӨНГИЙГ НЬ ОЛИГТОЙХОН ӨГӨӨД КҮЭ ОДОО :ЁСТОЙ НЭГ ….?

Avatar

Зочин 2023-04-25 66.181.161.47

Ямар сайхан хэрэг вэ ?

Avatar

Иргэн Нарантуяа 2023-04-25 66.181.161.68

Монголоо гэсэн сэтгэлтэй хүмүүс нь өөрийн мэдлэг чадвараа байнга харуулан ажлана гэдэгт итгэлтэй байна та бүхэнд ажлын амжилт хүсье

Avatar

Нэргүй 2023-04-25 66.181.160.33

Жинхэнэ бодит (хоосон диплом биш!) боловсролтой кадр гэдэг бол хамгийн үнэтэй капитал мөн!!!

Avatar

Нэргүй 2023-04-25 202.126.89.100

ажиллах үйлдвэртлав байхгүй дээ.

Avatar

Нэргүй 2023-04-25 103.10.20.218

хахаха яг зөв

Avatar

Нэргүй 2023-04-25 66.181.161.47

Ямар чиглэлээр юм бол доо Үйлдвэр барих байгуулах инженерүүд биз

Avatar

Нэргүй 2023-04-25 64.119.24.3

Гантөмөр боловсролын сайд байхдаа хэрэгжүүлж эхэлсэн хөтөлбөр шүүдээ

Avatar

Нэргүй 2023-04-25 43.242.241.151

Монгол Улсад хэрэгтэй мэргэжилтэн бэлдэж байгаа төслийн хамт олонд баяр хүргэж амжилт хүсье.

Avatar

zochin 2023-04-25 103.11.195.2

Ажлын байр байна уу

Avatar

Нэргүй 2023-04-25 122.201.24.169

үлдсэн 900 нь тэндээ харлаад үлдчихсэн үү?

Avatar

Нэргүй 2023-04-25 82.135.30.192

** n**** ve. Tednii neg boloh minii duu harlaagui tendee surch l baina

Avatar

Нэргүй 2023-04-25 103.170.17.114

цалин бага бол хүн тогтохгүй шүү!!!

Avatar

Бадарч тахар 2023-04-25 192.82.91.198

Одоогоос 120 жилийн өмнө япончууд залуучуудаа Ёвроп Амёрик ру явуулж зөвхөн инжёнёр мэргэжлээр авчирч байсан юм тэрний хүчинд 1905 оны Орос Японы дайнд ялсан юм ! оОдоо монгол япон лугаа болох хэрэгтэй ! Манангийн хулгайчид дахиж хулгай хийх юмуу саад болохгүй л бол !!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж