Японд төгссөн 105 инженер эх орондоо ирж, ажлын байранд гарахад бэлэн болжээ

Хуучирсан мэдээ: 2023.04.25-нд нийтлэгдсэн

Японд төгссөн 105 инженер эх орондоо ирж, ажлын байранд гарахад бэлэн болжээ

Японд төгссөн 105 инженер эх орондоо ирж, ажлын байранд гарахад бэлэн болжээ

Боловсрол, Шинжлэх ухааны яамнаас 10 дахь жилдээ хэрэгжүүлж буй “Инженер, технологийн дээд боловсрол” төслөөс “1000 ИНЖЕНЕР- АЖЛЫН БАЙР 2023” өдөрлөгийг 4 дэх жилдээ Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн хичээлийн 8 дугаар байранд зохион байгууллаа.

Өдөрлөгт төслийн хүрээнд Япон улсын Коосэн сургууль болон их сургуульд инженерийн чиглэлээр суралцаж 2023 оны гуравдугаар сард төгсөж эх орондоо ирсэн Коосэн хөтөлбөрийн 37, Бакалаврын хамтарсан хөтөлбөрийн 68, нийт 105 төгсөгч оролцлоо. Эдгээр төгсөгчид нь Япон, Англи хэлний өндөр мэдлэгтэй бөгөөд Япон улсад 2 болон 3 жилийн хугацаанд суралцаж барилгын инженер, механик инженер, мэдээллийн систем, цахилгааны инженер, электроник, архитектур зэрэг мэргэжил эзэмшжээ. Бакалаврын хамтарсан хөтөлбөрийн төгсөгчийн хувьд Япон улсын их сургуулийн болон Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн хос дипломтой төгсдөг давуу талтай аж.

Барилга, мэдээллийн технологи, тоног төхөөрөмж, архитектур, уул уурхай, үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 30 гаруй Монголын аж ахуй нэгж, байгууллагууд оролцож төгсөгчидтэй уулзан ажлын ярилцлага хийж, сонгон шалгаруулж хамтран ажиллах боломж  бүрдэж байна.

Энэ төсөл нь үндсэн гурван том зорилготой.

  1. МУИС, ШУТИС-ийн инженерийн чиглэлийн багшийн эрдмийн цол зэргийг олон улсад хүлээн зөвшөөрүүлэх хэмжээнд сайжруулахад хувь нөлөө оруулах

  2. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эрдэм шинжилгээ судалгааны ажил хийхэд нөлөөлөх мөн сүүлийн үеийн сурталт судалгааны лабораторийг Монгол улсад оруулж ирэх
  3. Коосэн болон бакалаврын зарим цөөн тооны оюутнуудыг яаралтай мэргэжлээр бэлтгэж Монгол Улсын боловсон хүчинд нийлүүлэх гэдгийг “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн зохицуулагч Д.Намсрай онцоллоо.

Өдөрлөгийг төсөл хэрэгжүүлэх нэгж ШУТИС-тай хамтран төгсөгчдийг ажил олгогч нарт танилцуулах, мөн төгсөгчдийг хүссэн байгууллагадаа эзэмшсэн мэргэжлээрээ ажиллах боломж, бололцоог нээж өгч байна.

                                                                                                                                                                   Д.Нямхүү

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж