"АНУ тактикийн цөмийн зэвсгээ Солонгосын хойгт байршуулах ёстой"

Хуучирсан мэдээ: 2023.04.25-нд нийтлэгдсэн

"АНУ тактикийн цөмийн зэвсгээ Солонгосын хойгт байршуулах ёстой"

"АНУ тактикийн цөмийн зэвсгээ Солонгосын хойгт байршуулах ёстой"

АНУ ойрын хугацаанд Солонгосын хойгт тактикийн цөмийн зэвсгээ байршуулах ёстойг АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Жон Болтон хэлэв. Энэ нь Хойд Солонгосын эсрэг АНУ-ын таслан зогсоох арга хэмжээг улам бэхжүүлэх юм.

"АНУ тактикийн цөмийн зэвсгээ Солонгосын хойгт дахин байршуулах ёстой гэж би бодож байна. Бид ямар ч эргэлзээгүйгээр тактикийн цөмийн зэвсгээ байршуулна гэдгийг Ким Жон Ун болон түүний залгамжлагчдад тодорхой ойлгуулах хэрэгтэй. Ингэж байж урьдчилан сэргийлэх арга хэмжээ найдвартай болно. Мөн энэ хооронд Өмнөд Солонгос өөрсдийн гэсэн цөмийн зэвсэгтэй болох эсэхээ шийдэж амжина" гэж Сөүлд болсон Аюулгүй байдлын бага хурал дээр Болтон хэллээ.

Өөрсдийн гэсэн цөмийн зэвсэг бүтээх шаардлагатай гэх хандлага Өмнөд Солонгосын иргэдийн дунд нэмэгдэж буй. Иргэдийн дунд явуулсан судалгааны дүнгээр олон нийтийн 56.5 хувь нь цөмийн зэвсэг бүтээхийг дэмжиж байгаа тухай бид өмнө нь мэдээлсэн билээ. Энэ асуудлыг Юн Сук Ёл, Жо Байден нарын уулзалтын үеэр хэлэлцэх хэрэгтэй гэж үзэж байна.

Түүнчлэн Австрали, Энэтхэг, Япон, АНУ гэсэн бүрэлдэхүүнтэй "Дөрвөн талт аюулгүй байдлын яриа хэлэлцээ"-нд Өмнөд Солонгосыг нэгтгэх саналыг Жон Болтон гаргав.

 Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж