НҮБ-ын дарга Лавровыг зэмлэв

НҮБ-ын дарга Лавровыг зэмлэв

НҮБ-ын дарга Лавровыг зэмлэв

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш өчигдөр Аюулгүйн зөвлөлийн хуралдаан эхлэхийн өмнө ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровыг зэмлэжээ. Тэрбээр хуралдаанд Лавровтой зэрэгцэж суусан бөгөөд Орос улс Украинд довтолсноороо НҮБ-ын дүрэм болон олон улсын хуулийг зөрчиж байгааг буруутгасан байна.  

Гутерреш хэлэхдээ "Оросын түрэмгийлэл улс орон, ард түмэнд асар их зовлон зүдгүүр, сүйрэл учруулж байна. Дэлхий эмх замбараагүй байдал, зөрчилдөөн рүү гулсан орохыг зогсоохын тулд бид урагшлах арга замаа олж, урьд нь хийж байсан шигээ одооноос ажиллах ёстой. Том гүрнүүдийн хоорондын хурцадмал байдал түүхэн дээд цэгтээ хүрч байна. Энэ нөхцөлд хамтын ажиллагаа нь бүх нийтийн аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтийг бий болгоход чухал ач холбогдолтой" гэж хэлжээ. 

Лавров энэ долоо хоногт Нью-Йорк хотноо Аюулгүйн зөвлөлийн хуралдаануудыг даргалж байна. Аюулгүйн зөвлөлийг энэ сард ОХУ даргалах ээлжтэй юм. Даваа гаригийн хуралдаанд Москва “НҮБ-ын дүрмийг хамгаалах” сэдвийг сонгосон.

Европын холбооны элчин сайд нарын зүгээс НҮБ-ын дүрэмд  бүх гишүүд бие биенийхээ бүрэн эрхт байдлыг хүндэтгэхийг уриалсан байдгийг сануулан, ОХУ-ын түрэмгийллийг шүүмжилсэн байна.

Түүнчлэн Гутерреш НҮБ-ын зуучлалаар Украинтай байгуулсан үр тарианы экспортын хэлэлцээрийг үргэлжлүүлэхийг уриалсан. Мөн үр тарианы экспортын гэрээг сайжруулах арга замуудыг санал болгосон захидлыг Путинд хүргүүлэхээр Лавровт өгчээ. Тус захидлыг мөн дээрх гэрээнд оролцогч Турк зэрэг орнуудын удирдлагуудад ч илгээсэн байна. 

ЭХ СУРВАЛЖ: BLOOMBERG

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зөнч 2023-04-25 192.82.78.104

хүний амь хөнөөж байхад зөвтгөж байдаг амьтдад өөрсөнд нь тийм явдал тохиолдоно,үүнийг нүгэл нь нүдээрээ гэдэг юм

Avatar

Нэргүй 2023-04-25 202.179.25.150

АНУ ыг Сири Серби рүү довтолж байхад НҮБ дуугарахгүй, яагаад таг байсан бэ

Avatar

зочин 2023-04-25 66.181.176.216

Украйнууд Донецкийг сүйтгэж байхад нь НҮБ Европын Холбоо болиулж байхгүй яасан юм Эсвэл Оросууд худлаа яриад байсан байна уу

Avatar

зочин 2023-04-25 202.9.47.24

Аймшигт мангас НАТО Европод ирж Баавгайн амгалан тайван алдагдсан Зүүн хойт азид Пуу сэрж дэлхийн зохицуулагч цагдаагийн үгэнд орохгүй дургүйг хүргээд юу л болж бна

Avatar

Нэргүй 2023-04-25 192.82.90.30

Дайн өдөөж, ах дүү ард түмнээ сүйтгэж сүйрүүлж байгаа Путлерийн дэглэмийг дэмждэг толгой нь эрэгмэрүүд Монголд л бна даа, Дэлхийн 200 гаруй орноос ердөө 4-нь л дэмжиж байгаа юм шүү дээ, тэдний талд ордог монгол хүн бнаа гэхээр мөн хэцүүеэ !

Avatar

Нэргүй 2023-04-25 192.82.75.50

Хогийн Оросыг задлах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2023-04-25 202.21.108.8

Гутерреш НҮБ ыг нэр хүндгүй хүч чадалгүй, АНУ ын уяаны нохой шиг байгуулага болгон нурааж байгаа хүн.

Avatar

Хотын уугуул иргэн 2023-04-25 66.181.185.254

Сербийг НАТО-ийн онгоц 4 сар бөмбөгдсөнийг, мөн Ирак, Сири, Ливи, Афганистанд зэрэг оронд АНУ-ын түрэмгийлэл эдгээр орны ард түмэнд асар их зовлон зүдгүүр, сүйрэл учруулж, иргэний дайн өдөөснийг буруушаах ёстой. НҮБ-ын дарга бол Америкийн утсан хүүхэлдэй гэдгийг хүн бүхэн мэдэж байгаа. Эзэн нь юу хэлнэ, мань хүн тоть шиг давтана. Хоёр нүүртэй НҮБ. НҮБ-ын тараах хэрэгтэй. "НҮБ бол тэтгэвэрт гарсан хөгшин дипломатуудын амралтын газар" гэж АНУ-ын Ерөнхийлөгч асан Трамп хэлж байсан.

Avatar

иогэн 2023-04-25 192.82.68.43

яргачин Путин Цуст аллагаараа Гитлерийн өмнө зогсож түүхэнд үлдэнэ

Avatar

Нэргүй 2023-04-25 64.119.26.2

АНУ-г хэн ч хэзээ ч гүйцэхгүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж