НҮБ-ын дарга Лавровыг зэмлэв

Хуучирсан мэдээ: 2023.04.25-нд нийтлэгдсэн

НҮБ-ын дарга Лавровыг зэмлэв

НҮБ-ын дарга Лавровыг зэмлэв

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш өчигдөр Аюулгүйн зөвлөлийн хуралдаан эхлэхийн өмнө ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровыг зэмлэжээ. Тэрбээр хуралдаанд Лавровтой зэрэгцэж суусан бөгөөд Орос улс Украинд довтолсноороо НҮБ-ын дүрэм болон олон улсын хуулийг зөрчиж байгааг буруутгасан байна.  

Гутерреш хэлэхдээ "Оросын түрэмгийлэл улс орон, ард түмэнд асар их зовлон зүдгүүр, сүйрэл учруулж байна. Дэлхий эмх замбараагүй байдал, зөрчилдөөн рүү гулсан орохыг зогсоохын тулд бид урагшлах арга замаа олж, урьд нь хийж байсан шигээ одооноос ажиллах ёстой. Том гүрнүүдийн хоорондын хурцадмал байдал түүхэн дээд цэгтээ хүрч байна. Энэ нөхцөлд хамтын ажиллагаа нь бүх нийтийн аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтийг бий болгоход чухал ач холбогдолтой" гэж хэлжээ. 

Лавров энэ долоо хоногт Нью-Йорк хотноо Аюулгүйн зөвлөлийн хуралдаануудыг даргалж байна. Аюулгүйн зөвлөлийг энэ сард ОХУ даргалах ээлжтэй юм. Даваа гаригийн хуралдаанд Москва “НҮБ-ын дүрмийг хамгаалах” сэдвийг сонгосон.

Европын холбооны элчин сайд нарын зүгээс НҮБ-ын дүрэмд  бүх гишүүд бие биенийхээ бүрэн эрхт байдлыг хүндэтгэхийг уриалсан байдгийг сануулан, ОХУ-ын түрэмгийллийг шүүмжилсэн байна.

Түүнчлэн Гутерреш НҮБ-ын зуучлалаар Украинтай байгуулсан үр тарианы экспортын хэлэлцээрийг үргэлжлүүлэхийг уриалсан. Мөн үр тарианы экспортын гэрээг сайжруулах арга замуудыг санал болгосон захидлыг Путинд хүргүүлэхээр Лавровт өгчээ. Тус захидлыг мөн дээрх гэрээнд оролцогч Турк зэрэг орнуудын удирдлагуудад ч илгээсэн байна. 

ЭХ СУРВАЛЖ: BLOOMBERG

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж