Хил дамнасан хамгийн том цахилгаан дамжуулах шугам барина

Хуучирсан мэдээ: 2023.04.25-нд нийтлэгдсэн

Хил дамнасан хамгийн том цахилгаан дамжуулах шугам барина

Хил дамнасан хамгийн том цахилгаан дамжуулах шугам барина

Эрчим хүчний аюулгүй байдлыг нэмэгдүүлэх төлөвлөгөөний хүрээнд 1.8 сая байшинг ногоон эрчим хүчээр хангах чадвартай эрчим хүчний шинэ шугамыг Их Британи, Нидерланд хамтран барихаар төлөвлөж байна. Хойд тэнгисээр дамжих "LionLink" холболт нь дэлхийн хамгийн хэмжээний цахилгаан дамжуулах шугам болох юм. Уг шугам 2030-аад оны эхээр ашиглалтад орох бөгөөд Хойд тэнгис дэх салхин цахилгаан станцуудтай холбогдоно.

Гэхдээ энэ нь хил дамнасан дэлхийн анхны цахилгаан дамжуулах шугам биш юм. Үүнээс өмнө Герман, Дани улсыг холбосон цахилгаан дамжуулах сүлжээ байсан.

Одоо шинээр барьж буй цахилгаан дамжуулах сүлжээ нь өмнөх үеийнхээс дөрөв дахин их цахилгаан эрчим хүчийг тээвэрлэх боломжтой гэж Их Британийн засгийн газар мэдэгдлээ. Тодруулбал, Герман, Данийн цахилгаан дамжуулах шугам нь 0.4 гвт эрчим хүч тээвэрлэдэг бол Их Британи, Нидерландын шинэ шугам 1.8 гвт-ийг тээвэрлэнэ. Энэ нь дэлхийн хаана ч байхгүй хэмжээ юм.

Уг төслийг Их Британийн Үндэсний сүлжээ болон Нидерландын цахилгаан сүлжээний оператор "TenneT" компани боловсруулж байна.

"Энэхүү түүхэн хэлэлцээр нь Их Британийн эрчим хүчний аюулгүй байдал тун их түлхэц боллоо. Энэ бол ОХУ дэлхийн эрчим хүчний зах зээлд ноёрхож байсан үе дуусгавар болж буйн хүчтэй дохио" гэж Их Британийн Эрчим хүчний сайд Грант Шаппс хэлэв. 

Эх сурвалж: SKY NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж