"Усан оргилуур руу дахиж ус зөөхгүй, ирэх сараас хэвийн ажиллана"

Хуучирсан мэдээ: 2023.04.25-нд нийтлэгдсэн

"Усан оргилуур руу дахиж ус зөөхгүй, ирэх сараас хэвийн ажиллана"

"Усан оргилуур руу дахиж ус зөөхгүй, ирэх сараас хэвийн ажиллана"

Сүхбаатарын талбайн урд хэсэгт байрлах 1.6 га талбай бүхий Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн усан оргилуур төвийн шугамд холбогдож, ус зөөхөө больсон талаар албаны хүмүүс мэдээлсэн. 2020 оны зунаас олон нийтэд нээлттэй болсон тус байгууламж өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нэлээдгүй шүүмжлэл дагуулж байв. Өртөг зардал өндөр хэдий ч төвийн шугамд холбогдоогүйгээс тохижилт үйлчилгээний газрынхан механик аргаар ус зөөж байсан нь саяхан. Тэгвэл энэ жилээс тус бүтээн байгуулалтад гар ажиллагаа огт шаардлагагүй болж байгаа аж. Тодруулбал, өнгөрсөн жил усан оргилуур төвийн шугамд холбогдсон бөгөөд тохижилтын ажил бүрэн дуусчээ.

Ирэх сард тус усан оргилуур эхний ээлжид цагийн хуваарийн дагуу ажиллах эхлэх аж.

Усан оргилуур ажиллаж эхлээгүй ч хонхтой цэцэрлэгт хүрээлэнд одоогоор залуус сууж, зарим нь чөлөөт цагаа өнгөрөөж буй. Улаанбаатар хотод өнгөрсөн жилүүдэд нийт 145 усан оргилуур байгуулсан ч ердөө 50 орчим нь л ажиллаж байна. Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын хүрээнд 7200 м2 ногоон байгууламж хийж, 84м урт 23.6 өргөнтэй гэрэлт болон хөгжимт усан оргилуур, монгол гэрийн хэлбэр бүхий шилэн пасадан шийдэлтэй хөгжлийн бэрхшээлтэй болон иргэдэд үйлчлэх нийтийн бие засах газар хоёр, иргэд амарч суух зориулалттай зургаан ширхэг саравч, дөрвөн эгнээ шаталсан суудал бүхий хагас дугуй хэлбэрийн 800 м2 задгай талбайг бий болгосон.

Төв талбайн усан оргилуурыг Хотын дарга асан С.Амарсайхан цар тахлын үед 3.2 тэрбум төгрөгөөр барьж байгуулсан нь тухайн үед шүүмжлэлийг дагуулж байсан.

Ингэхдээ Сүхбаатарын талбайн урд хэсэгт байрлах 1.6 га талбай бүхий Хонхтой цэцэрлэгт хүрээлэнд усан оргилуур барьж, ногоон байгууламжийг нь сэргээн засварлах ажилд нийтдээ гурван тэрбум гаруй төгрөг зарцуулахаар төлөвлөж байлаа. Харин тус усан оргилуурыг усаа усны машинаар зөөж буй зураг багагүй шүүмжлэлд өртөж байсан. Энэ талаар тухайн үеийн Хот тохижилтын газрын дарга хэлэхдээ усаа зөөдөггүй, буруу ташаа мэдээлэл цацагдсанд харамсч байгаагаа хэлж байсан. Ямартай ч энэ жилээс тус усан оргилуур төвийн шугамд холбогдсон нь хот тохижилтынхны ажлыг хөнгөлөөд зогсохгүй иргэдийн шүүмжлэлээс ч ангид байх нь.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж