Ослын 1976 дуудлага ирүүлжээ

Хуучирсан мэдээ: 2010.08.27-нд нийтлэгдсэн

Ослын 1976 дуудлага ирүүлжээ

Шуурхай бүлэг 105-ын албан хаагчид он гарсаар 142 том хүн, 24 хүүхдийн амь насыг гамшиг, ослоос аварч, 224 хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлэн,190 хүнийг холбогдох эмнэлгийн байгууллагад яаралтай хүлээлгэн өгчээ. Мөн иргэн, аж ахуй нэгжийн таван сая төгрөгийн өмч, хөрөнгийг гамшгийн аюулаас авран хамгаалж, амь насаа алдсан 34 хүний цогцсыг гамшиг, ослын голомтоос гаргасан аж.

Дашрамд дуулгахад, 2007 онд Шуурхай бүлэг 105  байгуулагдсанаас хойш өнөөдрийг хүртэл гамшиг, ослын голомтоос 1302 том хүн, 162 хүүхдийг аварсан байна. Түүнчлэн 1548 хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлэн, 1395 хүнийг холбогдох эмнэлгийн байгууллагад хүргэн өгч, иргэн, аж ахуй нэгжийн 265,7 сая төгрөгийн өмч, хөрөнгийг гамшгийн аюулаас хамгаалсан аж. Мөн амь насаа алдсан 272 хүний цогцсыг голомтоос гаргажээ.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж