Зайсан тойруугийн замын ажлыг засварлахаар ажиллаж байна

Зайсан тойруугийн замын ажлыг засварлахаар ажиллаж байна

Зайсан тойруугийн замын ажлыг засварлахаар ажиллаж байна

Зайсан тойрууд үүссэн авто замын засвар арчлалттай холбоотойгоор Нийслэлийн замын хөгжлийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Баярсайханаас тодрууллаа.

-Өнгөрсөн баасан гарагт Зайсан тойруу орчмын замд эвдрэл гарсантай холбоотой зам засварын ажлыг эхлүүлсэн. Ажлын явц байдал ямар байна, мэдээлэл өгнө үү?

-Зайсан тойруу дахь “Сарнайх” салоны уулзвараас “Wooden house” солонгос ресторан орчмын 1 км хүрэхгүй авто зам цөмөрч хөдөлгөөн нэвтрүүлэлтэд саад учирсан. Эхлээд бид энэ зам яагаад цөмрөх болов гэдгийг ярих нь зүйтэй болов уу. Тухайн замыг анх 2014 онд Зайсан орчимд хотхон хороолол барьж байгаа цөөн хэдэн барилгын компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд барьжээ. Ингэхдээ хүнд даацын машин механизм явна гэж тооцохгүйгээр, зөвхөн хотхон, хорооллын оршин суугчдын зорчих хөдөлгөөнийг хангах байдлаар хуччихсан байна. Тодруулбал, Нийслэлийн замын хөгжлийн газраас төсөв санхүүжилт гаргаж, стандарт шаардлагын дагуу барьсан зам биш гэсэн үг. Нэгэнт хүнд даацын машин хөдөлгөөнд оролцох боломжтой стандартад нийцүүлж бариагүй учраас газар ус гэсэж, цаг уриншаад ирэх үед цөмөрч, эвдэрсэн. Өнгөрсөн баасан гарагаас эхлэн Тээврийн цагдаагийн алба болон холбогдох байгууллагуудтай хамтран манай газраас замын нөхцөл байдлыг сайжруулахаар ажиллаж байна.

-Тухайн эвдэрсэн замыг хэр хугацаанд засах вэ? Замын хөдөлгөөн хэзээ хэвийн үргэлжлэх вэ?

-Зам гүүр, барилгын ажлын улирал эхэлж, Зайсан орчимд баригдаж байгаа хотхон хорооллуудын ажил эд өрнөж байгаатай холбоотой дээрх хэсэгт хөдөлгөөний эрчим эрс нэмэгдсэн. Мөн хүнд даацын машин тухайн замаар ямар ч хориг саадгүй хөдөлгөөнд оролцдог. Тиймээс зам ачааллаа дийлэхгүй болсон. Бид нөхцөл байдлыг жолооч нартаа, иргэдэдээ тайлбарлахаас гадна аль болох богино хугацаанд эвдэрсэн замыг нөхөх, хөдөлгөөн аюулгүй, хэвийн үргэлжлэх боломжийг бий болгохоор бүхий л хүч бололцоогоо дайчлан ажиллацгааж байна. Тиймээс иргэд, жолооч та бүхэн бидний ажлыг ойлгож, хаа хаанаа тэвчээртэй байхыг хүсье. Бид шөнө бүр хөрс хуулах, солих, даацыг сайжруулахаар ажиллаж байна.

-Замын ажлыг аль болох богино хугацаанд дуусгаж, хөдөлгөөн хэвийн үргэлжлэх боломжтой болно гэлээ. Замын ажлыг саадгүй үргэлжлүүлэхэд хүндрэл бэрхшээл гарч байна уу?

-2012 оноос эхлэлтэй Дархан цаазат газар нутаг болох Зайсан орчимд замбараагүй газар олгосонтой холбоотой бэрхшээл байна. Маш олон хотхон хороолол, том том худалдаа үйлчилгээний төвүүд,  тухайн замыг тойроод баригдчихсан. Энэ олон барилга байгууламжийн том том кабель, цэвэр бохирын шугам, дулаан, холболтууд энэ эвдрэлтэй замын доогуур хэрчихсэн байна. Энэ олон байгууллага, газруудын эрх ашиг, үйл ажиллагаа, тог цахилгаан, дулаан шугам шуудууг хөндөхгүйгээр, саад учруулахгүйгээр яаж замаа сайжруулах вэ, даацыг нь хүчитгэх вэ, хүнд даацын машиныг хэрхэн хориггүй явуулах боломжтой сайн зам болгож засах вэ гэдэг дээр анхаарч стандартад нийцсэн замыг богино хугацаанд барихаар бүхий л боломжит хүчээр ажиллаж байна. Замын ажил цаг агаарын таатай нөхцөлөөс хамаардаг учраас шөнөдөө хасах хэмтэй хонож байгаа энэ өдрүүдэд газар хөлдөж, гэсээд байна. Тиймээс Зайсан орчмын замын хөдөлгөөнийг хэвийн үргэлжлүүлэх, замын ажлыг чанартай гүйцэтгэхэд бидэнд хамгийн багадаа 14 хоногийн хугацаа хэрэгтэй байна. Тиймээс эрхэм зорчигч, жолооч та бүхэн бидний ажлыг ойлгож, бухимдалгүй замын хөдөлгөөнд оролцохыг хичээнгүйлэн хүсье.

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж