Дөрөвдүгээр эмнэлэгт БНСУ-ын эмч нар үнэгүй үзлэг хийнэ

Хуучирсан мэдээ: 2023.04.25-нд нийтлэгдсэн

Дөрөвдүгээр эмнэлэгт БНСУ-ын эмч нар үнэгүй үзлэг хийнэ

Дөрөвдүгээр эмнэлэгт БНСУ-ын эмч нар үнэгүй үзлэг хийнэ

Хавдар судлалын үндэсний төвийн дэргэд байрлалтай Дөрөвдүгээр төв эмнэлэгт БНСУ-ын эмч нар үнэ төлбөргүй үзлэг хийхээр төлөвлөжээ. Тодруулбал, Дөрөвдүгээр эмнэлэг нь олон улсын хамтын ажиллагааныхаа хүрээнд Өмнөд Солонгосын "Бүндан Жэсэн" нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын хамтарсан үзлэгийг 2023 оны тавдугаар сарын 19-ний өдөр зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Ур чадвартай, туршлагатай эмч нарын үнэ төлбөргүй үзлэгийн бүртгэлийн мэдээллийг та бүхэндээ хүргэж байна.

Та нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлэхээр цаг авах бол бидний бэлдсэн бүртгэлийн хуудасны линкээр хандаж хэрэгтэй мэдээллүүдийг бөглөнө үү. Фэйсбүүк чат болон утсаар бүртгүүлэх боломжгүй.

Google аккоунтаар дамжин холбоос руу нэвтрэн орж бүртгэл хийлгэнэ. Линк: https://forms.gle/LnshA4Fte2BQcTaY9
Бүртгэлийн мэдээллийг бүрэн гүйцэд бөглөсөн тохиолдолд эмнэлгийн ажилтан тантай холбогдон илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгч, үзлэгийн цаг өгөх болно.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
53
ЗөвЗөв
13
ГайхмаарГайхмаар
11
ХарамсалтайХарамсалтай
9
ХөөрхөнХөөрхөн
8
БурууБуруу
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж