Ямар валютаар төлбөр хийх асуудалд санал зөрөлдсөнөөс болж ОХУ-аас Энэтхэг улсад худалдсан зэвгийн наймаа саатсан талаар "Bloomberg" мэдээлэв. Улмаар Энэтхэг улс нь хоёр тэрбум гаруй ам.долларын өртөгтэй төлбөрөө хийлгүй жил орчим болжээ. Үүний хариуд ОХУ-ын талаас 10 тэрбум ам.долларын сэлбэг хэрэгсэл, "S-400" агаарын довтолгооноос хамгаалах хоёр системийг худалдан авахад шаардагдах зээлээ зогсоосон байна.
Украинд дайн хийсэн ОХУ-ын эсрэг барууны хориг арга хэмжээнээс үүдэн дээрх нөхцөл байдал үүсчээ. Тодруулбал, хориг арга хэмжээний хүрээнд өнгөрсөн онд ОХУ-ын гадаад валютын нөөцийг царцааж, олон улсын мөнгө гуйвуулгын "SWIFT" системээс хассанаас Москва нь дэлхийн санхүүгийн системээс тусгаарлагдаад байгаа юм.
Энэ нөхцөлд Энэтхэг улс нь дам хоригт өртөхгүйн тулд ОХУ-д төлбөрөө ам.доллараар хийхээс цааргалж байна. Дээр нь олон улсын валютын зах зээлээс хөөрөгдсөн үнээр рубль худалдан авахаас ч зайлсхийж байгаа тул Оросын мөнгөн тэмдэгтээр наймаа хийхгүй гэсэн байр суурьтай байна.
Нөгөө талд ОХУ нь валютын ханшийн хэлбэлзэлээс шалтгаалан Энэтхэгийн рупигээр төлбөрөө авахыг хүсэхгүй байгаа аж. Түүнчлэн зэвсгийн төлбөрөөс орж ирэх рупиг Энэтхэгийн хөрөнгийн зах зээлд эргүүлэн хөрөнгө оруулж, ингэснээр мөнгөн тэмдэгт бөөгнөрөхгүй байх Энэтхэгийн санааг ч Москва хүлээн аваагүй байна.
Өөр нэг хувилбар нь евро эсвэл Эмиратын дихрамаар төлбөр хийх боломж байгаа ч энэ нь мөн л дам хоригт өртөх эрсдэлтэйгээс гадна валютын арилжаанд Энэтхэгийн талд ашиггүй. Энэтхэг нь Оросоос түүхий нефть худалдан авахдаа ам.долларын оронд дихрамыг хэдийнэ ашиглаж эхлээд байгаа юм.
Энэтхэг улс нь Орост үйлдвэрлэсэн бусад зэвсгүүдийн дунд "Су-30", "МиГ-29" сөнөөгч онгоц, "Т-90" танк зэргийг өргөнөөр ашигладаг. Тиймээс Энэтхэг нь ОХУ-аас зэвсэг худалдан авах нь олон ч өнгөрсөн сард Москва бүхнээ Украины дайн зориулж байгаагаас нийлүүлэлтээ хийхгүй байна гэж гомдоллосон.
Энэ хооронд Оросын төрийн өмчит "Росатом" компани Бангладеш дахь атомын цахилгаан станцын зээлийн төлбөрийг рублиэр төлөхийг эхэндээ шаардаж байсан ч валютын ханшийн зөрүүнээс алдагдал хүлээхээс эмээн Хятадын юаниар авахаар зөвшөөрсөн байна.
ЭХ СУРВАЛЖ: BUSINESS INSIDER
Холбоотой мэдээ