Хятадын гадаад хэргийн яам Элчин сайдынхаа яриаг залруулав

Хятадын гадаад хэргийн яам Элчин сайдынхаа яриаг залруулав

Хятадын гадаад хэргийн яам Элчин сайдынхаа яриаг залруулав

Францад суугаа Хятадын Элчин сайдын ярилцлагаас болж Европт үл ойлголцол, бухимдал үүссэнд Бээжингийн засгийн газраас өчигдөр албан ёсоор залруулга хийлээ. Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин хэлэхдээ, "ЗХУ задарсны дараа бүрэлдэхүүнд нь байсан орнуудын тусгаар тогтнолыг Хятад улс хүндэтгэдэг" гэсэн бөгөөд уг асуудалд Бээжингийн байр суурь "тууштай, тодорхой" гэдгийг илэрхийлжээ. 

Эргэн сануулбал, Элчин сайд Лу Шае хуучин Зөвлөлт холбоот улсын бүрэлдэхүүнд байсан орнуудын тусгаар тогтнолд эргэлзсэн байр суурийг илэрхийлснийг Латви, Литва, Эстони тэргүүтэй Европын орнууд хүчтэй эсэргүүцсэн. ОХУ-ын 2014 онд Украинаас булаан авсан Крымын статусын талаарх асуултад ЛуШае хэлэхдээ, "ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнууд тусгаар тогтносон улсын статусаа бэхжүүлэх тохиролцоонд хүрээгүй байна" гэж хэлсэн юм. 

Харин энэ асуудалд Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон "дипломат хүн ийм үг хэллэг хэрэглэх нь зохимжгүй" гэсэн байр сууриа илэрхийлсэн. 

Түүнчлэн Франц дахь Хятадын элчин сайдын яамнаас Лу Шаегийн ярилцлагыг улс төрийн тунхаглал биш хувь хүний үзэл бодол гэж хүлээж авахыг хүссэн мэдэгдэл гаргасан. Түүнчлэн Хятад улсын байр суурь өөрчлөгдөөгүй гэдгийг онцлоод ЗХУ задарсны дараа дээрх орнуудтай тэргүүн эгнээнд дипломат харилцаа тогтоосон орнуудын нэг нь Хятад байсныг эргэн сануулжээ.

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-04-25 174.23.170.5

Оросын түрэмгийлэгчид монголыг эзэлнэ гэж одоохондоо ярихгүй бна
Хэрэв узраиныг эзэлбэл дараачийн түрэмгийлэл нь монгол

Avatar

Нэргүй 2023-04-25 202.179.25.73

Удахгүй Ар Монголийг оросууд Хятадаас салгасан гэж яриндаа

Avatar

Оноч 2023-04-25 202.5.205.3

Версалын зарчим л ярьсан. Санаатай л ярьж байгаа. Мэдээж хятад хүн шууд ил цагаан манайх Версалын зарчмыг л барина гэж ярихгүй. Гэхдээ, цаагуураа Орос, хятад версалын зарчмыг л шаардаж байгаа. Монгол маань Версалын зарчмаар тусгаар болсон улс шүү. Зөвлөлт-Хятадын хүлээн зөвшөөрч, тохиролцноор. Та нар баахан хэрүүл хийх л бх. Гэхдээ үнэн нь тийм юм.

Avatar

зочин 2023-04-25 66.181.166.196

Худлаа мэдэн будлиад, эргэж буцаад л, элчин сайд хүн амныхаа зоргоор хувь хүнийхээ үзэл бодлыг ярина ч гэж юу байх вэ

Avatar

Нэргүй 2023-04-25 202.9.46.56

Том гүрэн болох ч өдий бн даа

Avatar

Зочин 2023-04-25 223.204.222.24

Хятадуудад нүүр өгвөл тэр дор нь давраад улсыг чинь авна гэж еврод том сануулга боллоо.Хүчтэй эсэргүүцээгүй бол тэгээд л давраад явна .Ёрын улс шүү

Avatar

Нэргүй 2023-04-25 64.119.27.122

азийн мөнгөн тэмдэгтээр юань хэрэглэж болохгүй. тэгэхээр төгрөг л байх нь дээ. дууриалгаж хуурамчаар үйлдвэл шууд алоод хаях.

Avatar

Бадарч тахар 2023-04-25 192.82.91.198

Тэр элчин уул нь үнэн хэлсэн ! гэхдээ ажлаасаа хусуулаад хүмүүжих лагёрт 6 сар суух нь тодорхой хөөрхий !!

Avatar

Нэргүй 2023-04-25 202.55.188.119

яахаараа үнэн байдгын. 1940 онд оросууд эзлэн түрэмгийлсэн

Avatar

Нэргүй 2023-04-25 103.229.120.215

Хөгийн х***а нар туршаад үзэж байгаа юм л******д

Avatar

Нэргүй 2023-04-25 66.181.160.117

Хятад хүн гэхэд их л хариуцлагагүй үг хэлж дээ?!

Avatar

Нэргүй 2023-04-25 64.119.27.122

байнгын залруулга хийж явах нь

Avatar

Нэргүй 2023-04-25 64.119.27.122

ханзын сэтэхүй гэдгийм. нэг үгийг 4 янзын аялгаар хэлнэ. аялга интонаци аймар их чагнана. төрөхөөсөө өөрөөр чадахгүй болхоор бүх дэлхийг хятадаар яриулж аль гэж юнеског гуйхав дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж