Хятадын гадаад хэргийн яам Элчин сайдынхаа яриаг залруулав

Хуучирсан мэдээ: 2023.04.25-нд нийтлэгдсэн

Хятадын гадаад хэргийн яам Элчин сайдынхаа яриаг залруулав

Хятадын гадаад хэргийн яам Элчин сайдынхаа яриаг залруулав

Францад суугаа Хятадын Элчин сайдын ярилцлагаас болж Европт үл ойлголцол, бухимдал үүссэнд Бээжингийн засгийн газраас өчигдөр албан ёсоор залруулга хийлээ. Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин хэлэхдээ, "ЗХУ задарсны дараа бүрэлдэхүүнд нь байсан орнуудын тусгаар тогтнолыг Хятад улс хүндэтгэдэг" гэсэн бөгөөд уг асуудалд Бээжингийн байр суурь "тууштай, тодорхой" гэдгийг илэрхийлжээ. 

Эргэн сануулбал, Элчин сайд Лу Шае хуучин Зөвлөлт холбоот улсын бүрэлдэхүүнд байсан орнуудын тусгаар тогтнолд эргэлзсэн байр суурийг илэрхийлснийг Латви, Литва, Эстони тэргүүтэй Европын орнууд хүчтэй эсэргүүцсэн. ОХУ-ын 2014 онд Украинаас булаан авсан Крымын статусын талаарх асуултад ЛуШае хэлэхдээ, "ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнууд тусгаар тогтносон улсын статусаа бэхжүүлэх тохиролцоонд хүрээгүй байна" гэж хэлсэн юм. 

Харин энэ асуудалд Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон "дипломат хүн ийм үг хэллэг хэрэглэх нь зохимжгүй" гэсэн байр сууриа илэрхийлсэн. 

Түүнчлэн Франц дахь Хятадын элчин сайдын яамнаас Лу Шаегийн ярилцлагыг улс төрийн тунхаглал биш хувь хүний үзэл бодол гэж хүлээж авахыг хүссэн мэдэгдэл гаргасан. Түүнчлэн Хятад улсын байр суурь өөрчлөгдөөгүй гэдгийг онцлоод ЗХУ задарсны дараа дээрх орнуудтай тэргүүн эгнээнд дипломат харилцаа тогтоосон орнуудын нэг нь Хятад байсныг эргэн сануулжээ.

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж