Украины дрон Москвагийн ойролцоогоос олджээ

Хуучирсан мэдээ: 2023.04.25-нд нийтлэгдсэн

Украины дрон Москвагийн ойролцоогоос олджээ

Украины дрон Москвагийн ойролцоогоос олджээ

Москвагийн ойролцоо ойгоос Ням гаригт Украины дэлбэрсэн дрон олдсоныг Крым дэх Оросын албан тушаалтнууд мэдэгдлээ. 17 кг тэсрэх бодис тээвэрлэсэн уг дрон нь Украинд үйлдвэрлэсэн "UJ-22" агаарын десантын нисгэгчгүй онгоц байжээ. Дроны түлш дууссан эсвэл мод мөргөсний улмаас осолдсон гэж үзэж байна.

"UJ-22" нь 20 кг хүртэл хэмжээтэй тэсрэх бодис тээвэрлэх чадвартай, 800 км хүртэл зайд нислэг үйлдэх чадвартай, тагнуулын жижиг дрон юм.

Крым дахь Севастополь боомт руу Украины тал хэд хэдэн удаа цохилт өгөхийг оролдсон. Энэ нь Украины арми эзлэгдсэн бүс нутгуудыг эргүүлэн авах хаврын сөрөг довтолгоонд бэлтгэж байна гэх таамаглалыг бэхжүүлэв. Мөн Украины армийн Оросын нутаг дэвсгэрийн гүн рүү нэвтрэх чадварыг харуулсан гэж үзэж байна. Дрон олдсон байрлал нь ОХУ-ын нийслэлээс зүүн зүгт 30 км зайд юм.

Украины дрон Оросын нутгаас олдсон тохиолдол нэгээр тогтохгүй. Тухайлбал, өнгөрсөн сард Москвагийн ойролцоох Щелковогоос Украиных байж болзошгүй дрон олдсон. Гэхдээ уг дрон нь тэсрэх бодис тээвэрлээгүй байжээ. Түүнчлэн "Ту-141 Strizh" тийрэлтэт хөдөлгүүртэй Украины дрон гуравдугаар сард Москвагаас зүүн зүгт 200 км зайд орших Тула мужаас олдсон. Уг дрон дэлбэрснээр гурван хүн бэртэж, хэд хэдэн орон сууц эвдэрчээ. Москвагаас зүүн өмнө зүгт 80 км зайд орших Коломна мужаас хоёрдугаар сард мөн л Украины нисгэгчгүй онгоц олдсон. 

Ажиглагчдын үзэж буйгаар сөрөг довтолгооны гол цэг Херсон болон Запорожье орчим байх аж. Хэрвээ довтолгоо амжилттай болвол Орос, Крымийг холбосон хуурай замын коридорыг таслах боломжтой болно гэж үзэж байна. Газрын хөрс хатаж сэврээд танк болон хүнд машин техник явж болохуйц болмогц Украины тал сөрөг довтолгоогоо эхлүүлнэ гэж "Вагнер"-ын тэргүүн Евгений Пригожин таамаглажээ. Цэргийн тагнуулын газрын дарга, хошууч генерал Кирило Буданов хаврын сөрөг довтолгоог Украины түүхэн дэх хамгийн чухал тулаан болно гэж хэлэв. Харин цэргийн блоггеруудын таамаглаж буйгаар Украин олон тооны нисгэгүй онгоц ашиглан өргөн хүрээтэй нутаг дэвсгэрээр сөрөг довтолж магадгүй аж.

АНУ-ын Дайны судалгааны хүрээлэнгээс мэдээлснээр Украины арми саяхан Днепр мөрний зүүн эрэгт орших Олешки хотын ойролцоо байр сууриа тогтоожээ. Патриот пуужингууд өнгөрсөн долоо хоногт АНУ-аас Украинд ирсэн бөгөөд заримыг нь хэдийнэ ашиглалтад оруулсан гэв.

Дашрамд дурдахад, Эстонийн ерөнхий сайд Кажа Каллас баруун хойд Житомирт айлчилж буй. Зеленский өчигдөр /2023.04.24/ Кажа Калластай хэлэлцээ хийснээр 122 мм болон 155 мм-ийн гаубицуудыг Украинд хүлээлгэн өгөх шийдвэрт талууд хүрчээ.

Эх сурвалж: AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж