Хөгжлийн банк: Ц.Баатарбилэг надад бэлэн мөнгө өгөх гэж оролдсон

LiveХөгжлийн банк: Ц.Баатарбилэг надад бэлэн мөнгө өгөх гэж оролдсон

Хөгжлийн банк: Ц.Баатарбилэг надад бэлэн мөнгө өгөх гэж оролдсон

Хөгжлийн банкны шүүх хурал өнөөдөр /2023.04.25/ долоо дахь өдрөө үргэлжилж байна.


 

17 : 02
2023-4-25

"Хөгжлийн банкны өрөндөө 120 хүүхдийн цэцэрлэгийг авчих гэхээр авдаггүй"

"Пирамид-Орд" ХХК-тай холбоотой хэргийг хэлэлцэж, шүүгдэгчдээс мэдүүлэг авч байна. 

"ПирамидОрдХХК-ийн захирал Г.Цолмон:

-Би 1952 оны гуравдугаар сарын 6-нд Налайх дүүрэг төрсөн. Толгойтын 12 дугаар дунд сургууль төгссөн. Би дунд мэргэжлийн хүн байсан учраас эчнээгээр суралцаж, авто инженерийн мэргэжлээр төгссөн. Улаанбаатарт Хотын худалдаа эрхлэх газрын авто гараашийн даргаар есөн жил ажилласан. Өнөөдөр 71 настай, 50 гаруй жил хөдөлмөрлөж байна. Энэ хугацаанд СХД-ийн ажилчдын 57 дугаар байр, төмөр замын Соёлын ордны дэргэдэх хар шилэн 12 давхар барилга, ЗГХЭГ-ын ажилчдын 60 айлын орон сууц, Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэн, СБД-ийн 17 хорооны 100 хүүхдийн цэцэрлэг гэх мэт олон барилгыг барьсан. Би энгэр дүүрэн одонтой хүн. Өнөөдөр барилгын төслийг хийхдээ авсан зээлэнд буруутгагдаад  явж байгаа. Би 2014 онд Шангри-Лад нэг ажил хийж дуусаад, өөрийн барилгын ажилчид бэлэн байсан учраас танилаас сураг сонсч, МоАХ-ны барилга барих гээд улсаас хөрөнгө олж чадаагүй, хөрөнгө нь бэлэн байгаа компани байвал төслөө хэрэгжүүлэх боломжтой байна гээд очсон. Тэнд ганцхан МоАХ-ны газрыг сонгож авч, ортол улс төрийн маягтай асуудал үүссэн гэж бодож байна. 

Би барилгын төслийг авч, 2015 оны тавдугаар сарын 21-ний өдөр барилгаа эхэлсэн. 2015 оны наймдугаар сарын 16-н гэхэд зоорийн давхартай, найман давхар дөрвөн барилгыг барьсан. Бүрэн цутгамал барилга. Өрөө болгон нь 16 давхар хүртлээ цутгамал, өрлөг хийгээгүй. Дөрвөн барилгын гурав нь 11, нэг нь 12 давхар барьсан үед юанийн ханш өссөн учраас хөрөнгө хүрэлцэхгүй болж, Хөгжлийн банкнаас зээл авсан. Тухайн үед аль ч банк барилгын салбарт зээл гаргахгүй байсан. Хөгжлийн банк зээл олгохдоо УИХ-ын 33 дугаар тогтоолоор батлагдсан хуулийн 4.3.7 заалтад "Буянт-Ухаа, "Шинэ яармаг" "Ирээдүй" хороолол, "Ургах наран", "Эрин" хороолол гэх мэт хүн амын шинэ суурьшлын бүсэд 20 мянга орчим айлын орон сууц, Дарханы 13 дугаар хороололд 2000 орон сууц барих төсөлд зээл олгож, санхүүжүүлнэ гэсэн. Тэгээд би "Буянт-Ухаа" хороололд манайх багтсан. Гэтэл гэр хорооллын дахин төлөвлөлт биш байна гэдэг шинжээчийн дүгнэлт нөхөж гарсан юм билэээ. Дахин төлөвлөлт биш гэдгийг үгүйсгэж байгаа юм. Шинэ суурьшлын бүсэд орон сууц барьж, дахин төлөвлөлтөд хамрагдахаар төсөл барьсан юм. Хөрөнгө нь зээлийн үнэлгээндээ хүрэхгүй байна гэсэн. 10.5 тэрбум төгрөгийн 90 хувьд олгоно гэсэн. Бүрэн ашиглалтад орж, төсөл нь хэрэгжээд дууссан. Одоо 300 айл амьдарч, үйлчилгээгээ явуулж байна. 

Манай компанийн барьсан 120 хүүхдийн цэцэрлэгийг өрөндөө авчих гэхээр авдаггүй. Би энийг үнэлээд, ашиглалтад оруулаач гэхээр огт авч хэлцэхгүй юм. Энэ хэргийг маш харгис шалгасан. Гэр бүлийн бүх гишүүдийн банкны дансыг хааж, сүүлд нь намайг үх гэсэн шиг тэтгэврийн дансыг хаасан. Бүх ажилчид ажилгүй болж, 100 гаруй ажилтны ар гэр хэцүү байдалд орсон. Сүүлдээ намайг гэмт хэрэгтэн болсон гэж боддог байлгүй дээ. 

Дараагаар нь орон сууцанд байгаа иргэд хэрэглээний төлбөрөө төлөх данс руугаа мөнгөө төлөхөөр цахилгааны газрууд өрөө нэхээд хүрч ирнэ. Прокуророос боломжгүй гэдэг хариуг өгнө. Дулааны мөнгөө төлөөгүй гээд Хан-Уул дүүргийн шүүхэд дуудсан. Тэр олон айл мөнгөө төлөөгүй гээд байж байгаад л тог цахилгааныг нь тасална. Зорилтот бүлэгт зориулж, найман хувийн зээлэнд хамрагдах боломжтой төсөл. Хөгжлийн банкны зээлийн гэрээнд дэлхийд байхгүй нэг заалт байсан. Тэр нь давагдашгүй хүчин зүйлд энэ зээл автвал зээлдэгч өөрөө хариуцна гэсэн байсан. Ёстой л бурхны авралаар тийм юм битгий болоосой гэж залбирсан.

Шүүгдэгч Г.Байгалмаа:

-Миний бие МоАХ-г төлөөлж, "Пирамид-Орд" компанитай хамтран хийж гүйцэтгэсэн хүн. моАХ-г төлөөлж оролцож байна гэж хэлж байна. Энэ байгууллага нь нийгэмд үйлчилдэг, ашгийн бус төрийн бус байгууллага. 1989 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр Монголд ардчилсан хувьсгалыг анх эхлүүлсэн 33 жилийн түүхтэй байгууллага. Энэ байгууллага байршлын хувьд 11 дүгээр хороололд байрладаг. Би 2006 оноос өнөөг хүртэл ажиллаж байна. Удирдах зөвлөлийн гишүүн. Энэ төслийг сонсохоор бизнесийн үйл ажиллагаа явсан юм шиг. Нөгөө талдаа дүрмээ зөрчөөд бизнесийн үйл ажиллагаатай холбогдсон бэ гэдэг асуудал гарч ирж байна. Өөрсдийн дотоод нөөц боломжоороо орон сууцны дэмжлэг үзүүлж ирсэн. Өнөөдрийн байдлаар 83 хүн орон сууцны дэмжлэг үзүүлсэн. Яаж үнэ төлбөргүй, нэг төгрөгний татаасгүйгээр бэлэглэсэн бэ гэхээр гишүүдийн татвар, шимтгэл, хандив тусламжаар энэ бүхнийг шийдэж ирсэн. 

"Пирамид-Орд" компанийг яагаад сонгосон бэ гэхээр, надтай таарахын өмнө Шангри-Лад ажиллаж, тодорхой хэмжээний дансандаа мөнгөтэй, ажиллах хүч нь бэлэн компани байсан. Тиймээс манайх хийх ажлаа танайхаар хийлгүүлж, энэ эрхээ танайд шилжүүлж байна гэж 2013 оны арванхоёрдугаар сарын 19-нд гэрээ байгуулсан байдаг. Тухайн үед 2015 онд ханшны зөрүү харьцангуй байсан. Нийт барилгын талбайн 15 хувьтай тэнцэх хувийг байр болон мөнгөөр хоёр байгууллага хоорондоо тохиролцож, эхлүүлсэн. Ингээд 2015 оны тавдугаар сарын 21-нд газраа ухаж, эхэлсэн. МоАХ нэг га газраа энэ компанийн мэдэлд шилжүүлье гэдэг шийдвэрийг гаргасан. Г.Цолмон өөрийн хөрөнгө оруулалтаараа барилгыг барьсан. Зээл авахад 70 хувийн гүйцэтгэлтэй байсан учраас компаниудаас нэмэлт зээл авахыг хүссэн. Эргээд архиваа шүүхэд Хөгжлийн банкинд бус "Голомт", "Капитрон" гэсэн хоёр арилжааны банкинд зээл хүсч байсан юм байна. Бас банк бус санхүүгийн байгууллагад хүсэлт өгч байжээ. Бид энэ бизнесийн төслөө ашигтай гэж бодсон. Миний хувьд хоёр тал шаардлагатай баримт бичгийг цаг тухайд нь гаргаж өгнө гэж тусгасан. Дөрвөн жилийн хугацаанд төслөө бүрэн ашиглалтад оруулж, 2017 онд гэрээ дуусах ёстой байсан. Эрсдэлээ 50, 50 хувьтай тооцно гэж тусгасан. Би компанийн дотоод ажилд тэр болгон орж байгаагүй учраас сайн мэдэхгүй. Хөгжлийн банкны хэргээр хүүгүй мөнгийг жилийн 3-5 хувийн хүүтэй зээлийг дээгүүрээ танил талаараа хуваагаад, давуу байдал үүсгэчихжээ. Хамгийн түрүүнд Г.Цолмон захирлаас "Хөгжлийн банкнаас хэдэн хувийн хүүтэй зээл авсан бэ" гэхэд 13.44 хувийн хүүтэй зээл авсан гэсэн. Удалгүй энэ хэрэг бүр улстөржөөд явсан. Тухайн үед нэг хүнтэй толгой холбоод гараад ирдэг. Албан тушаалын давуу байдлаа ашиглан энэ зээлийг олгоход оролцсон хүн гэлээ. Өнгөрсөн жилийн 2022 оны дөрөвдүгээр сард дуудахаар нь очсон чинь "Ерөнхийлөгч асан Х.Баттулга та хоёр нийлж байгаад Эрүүгийн хуулийн 22.1.4. заасны дагуу энэ компанид давуу эрх олгож, зээл олгожээ гэсэн. Гарын үсэг нь явж байна. Би Хөгжлийн банктай харилцдаггүй, газартай холбоотойгоор гэрээгээр хүлээсэн үүрэг хүлээх ёстой хүн. Тэнд газрын гэрчилгээ, хөрөнгө оруулалтын гэрээ, удирдах зөвлөлийн тогтоол, тэмдэглэл, зөвшөөрлөө бүрдүүлж өгсөн байсан. Тэр бичгэн дээр 2017 оны есдүгээр сарын 7-ны өдөр барьцаалан зээлдүүлэхэд татгалзах зүйлгүй гэсэн миний гарын үсэгтэй бичиг байгаа.

Х.Баттулга даргын гарын үсэгтэй ямар бичиг явсан юм бэ гэхээр 2015 оны гуравдугаар сарын 1-ний өдрийн 4 тоот удирдах зөвлөлийн тогтоолд татгалзах зүйлгүй юм гэсэн бичиг. 

Манай байгууллагын нэг онцлог нь хэвтээ удирдлагатай. Дэргэдээ удирдах зөвлөл, хяналтын зөвлөлтэй. Ингээд шат дараатай үйл ажиллагаа явуулдаг байгууллага. Удирдах зөвлөлөөс зөвшөөрсөн байхад нэг га газрын эзэмших гэрчилгээ орсон байхад нэг хүнийг харлуулах гэсэн, нэг хүнд хэрэг тохох гэсэн хэрэг юм билээ. Энэ нь хуулийн байгууллагад нотлогдоогүй. Эргээд харахад 10 жил болж байгаа. Би байгууллагаа хохироочихоод байгаа юм байна. Энэ хохирсон гэдэг хохирлыг гэрээгээ дуусаагүй, дүгнээгүй байж яаж хохироох вэ. Манай байгууллагыг энэ хүн төлөөлж байгаад хохироосон гэдэг гомдол санал ирж байгаагүй. 

Өнөөдрийн шүүх хуралдаанаар дөрвөн компанид холбогдох шүүгдэгчдээс мэдүүлэг авч, дууслаа. Маргааш зургаан компанитай холбоотой асуудлаар шүүгдэгчдээс мэдүүлэх авах гэнэ. 

16 : 47
2023-4-25

Б.Чойжилжалбуу: Ц.Баатарбилэгтэй ажлын уулзалт хийснээ санахгүй байна

Шүүгдэгч н.Мөнхбаяр:

-Миний хувьд Хөгжлийн банкинд ажиллахдаа хоёр үндсэн бодлогыг баримталж ажилласан. Монгол Улс эрчим хүчээ бие даан үйлдвэрлэж, импортоос хараат бус байх ёстой гэдэг зарчмыг баримталсан. Тиймээс ТЭЦ-3, ТЭЦ-4-ийн үйл ажиллагааны өргөтгөлийн санхүүжилтийг дэмжиж, оролцсон. Монгол Улс хүнсний хувьд импортоос хараат байж, өөрсдөө хүнсээ үйлдвэрлэх ёстой гэдэг бодлогыг баримталж байсан. Тийм учраас импортын өндөгнөөс Монгол салах ёстой гэдэг итгэл үнэмжлээрээ төслийг дэмжиж оролцсон. Миний бие мөрдөн байцаалтын явцад өөрийн мэдэх бүх зүйлийг ярьсан учраас нэмж ярих зүйл байхгүй. 

Шүүгдэгч Б.Чойжилжалбуу:

-"НВЦ" компанид Зээлийн хорооны гишүүнээр дэмжих санал өгснөөрөө буруутгагдаж байгаа. Тухайн үед хүнсний аюулгүй байдлыг хангах үүднээс дэмжих нь зүйтэй гэж бодсон. Ц.Баатарбилэгтэй ажлын уулзалт хийснээ санахгүй байна. Энэ хүнийг танихгүй. Төслийн эдийн засагт өгөх үр ашгийг харгалзан үзэж, дэмжсэн санал өгсөн. Цаашдаа зээл олгохдоо Хөгжлийн банкны хууль дүрмийг биелүүлсэн эсэхийг хянан шалгаж, зээл олгосон байх. Тэр үед тодорхой баримтуудыг ярих байх. 

Шүүгдэгч Н.Махбал:

-Би энэ шатанд мэдүүлэг өгөхгүй. 

16 : 29
2023-4-25

"Ц.Баатарбилэг надад бэлэн мөнгө өгөх гэж оролдсон"

Шүүгдэгч н.Аззаяа:

-Хөгжлийн банкинд ахлах мэргэжилтнээр ажиллаж байх хугацаандаа 2017 оны найм, есдүгээр сард зээлийн шалгуур үзүүлэлтэд нийцэхгүй, зээлийн дарамтад орсон, зээлийн эрсдэлийн удирдлагын газрын дүгнэлт гарсан "НВЦ" ХХК-нд 21 сая ам.долларын зээл олгохын өмнө Зээлийн удирдлагын хорооны хуралд тус компанийг Хөгжлийн банкны шаардлагыг хангасан мэтээр танилцуулж, албаны чиг үүргийг хэрэгжүүлээгүйн хариуд гээд Эрүүгийн хуулийн 22.4.2 гэдэг заалтаар зүйлчилсэн. Би тус компанийн удирдлагыг огт танихгүй. Зээлийн хүсэлттэй судалж, хороонд танилцуулах үүргийг шууд удирдлагуудаас өгч, судалгааны явцад олж мэдсэн баримтуудыг нэгтгэж, хувьдаа шаардлага хангасан гэж үзэн харьяалагдах газрын захирал, хорооны даргын зөвшөөрөлтэйгөөр зээлийн газрын санал хэлбэрээр холбогдох хуралд мэргэжилтнүүдийн хамт танилцуулсан. 

Зээлийг судалж, танилцуулах нь миний ажлын чиг үүрэг байдаг. Зээлийн шийдвэр гарч гэрээ байгуулж, олголт хийснээс хойш нэг сарын дараа 2017 оны аравдугаар сард би гадуур явж байхад Ц.Баатарбилэг залгаж, "Асуух юм байна. Байгаа газар нь яваад очъё" гэсэн. Тэгээд машинд нь суутал "Надад мөнгө өгөх гэж оролдсон. Хэдэн төгрөг байгааг би мэдээгүй. Би мөнгийг аваагүй. Хэд хоногийн дараа дахин залгаад, гараад ир" гэсэн. Тэгээд гараад очсон чинь "Цагаан тортой цаасан юм барьчихсан. Бэлэг юм" гэж хэлээд шууд яваад өгсөн. Шинэ жил дөхсөн, арваннэгдүгээр сард хүйтэн байсан. Тэгсэн нэг тортой юм өгсөн. Хальт харахад оргилуун дарс өгч байна гэж харсан. Дараа нь үзтэл дурдсан зүйлүүд байсан. Мөрдөн байцаалтын явцад гурав, дөрвүүлээ зогсоод хорьж цагдан гэж сүрдүүлдэг. Үнэн зөвөөр мэдүүлгээ өгч, буцаан тушаасан. Би удирдах албан тушаалтан эрхэлж байгаагүй. Яагаад нийтийн албан тушаалтан болж байгааг ойлгохгүй байна. 

15 : 35
2023-4-25

"Ц.Баатарбилэг 1.1 тэрбум төгрөгийн зээл авч, авлигад зарцуулсан"

Шүүгдэгч н.Цэрэндаваа:

-"НВЦ" компанийн гүйцэтгэх захирал Ц.Баатарбилэгийн төрсөн аав байна. Миний том хүү юм. Намайг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгтэй ямар танил вэ, түүний жолоочийг таньдаг уу гэдэг үндэслэлээр энд яллагдагчаар татаж байна. Миний хувьд өндөр настай хүн учраас хүнийг ханилан байж таньдаг, хүлгийг унаж байж мэддэг гэсэн үнэт сургаалиар ойлгож ирсэн. Тиймээс ганц нэг удаа таарч, мэндийн зөрүүтэй байдаг хүнийг таньдаг хүн гэж хэлж болохгүй. Тиймээс ажил хэргийн уулзалт хийж үзээгүй хүнийг таньдаг гэж хэлэхэд хэцүү байна. Мөн би 10 жилийн өмнө АНУ-д ажлаар явж байгаад таньдаг хүүхдийндээ очиход УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг таарч, нэг удаа гадаадад танилцаж, хамт зургаа авхуулсан. Одоо тэр зургаа ч санадаггүй юм. Гэтэл Ё.Баатарбилэгтэй ямар холбоотой вэ, түүний жолоочийг яаж таньдаг вэ гэж асууж байна.

Жолооч н.Батсайханы тухайд энд тэнд таардаг. Мэндийн зөрөөтэй явдаг хүн. Өөр тэр хүнээр дамжуулсан зүйл байхгүй гэдгийг албан ёсоор хэлж байна. Би компанийн ажилд оролцохгүй 10 гаруй жил болж байна. Хүүхдэдээ бүх үйл ажиллагаагаа шилжүүлсэн. Технологийн үйл ажиллагаанд л заавар зөвлөгөө өгдөг. Энд байгаа хүмүүс дунд ахмад настан нь би болж байна. Өөрт хамааралгүй зүйлийн талаар сонсч, олон хоног суух нь амаргүй байна. Мэдүүлгээ хавтаст хэрэгт өгсөн байгаа. Өөр хэлэх зүйл байхгүй. 

Шүүгдэгч Ц.Цэвэгмэд:

-Би энэ танхимд ямар учиртай сууж байгааг ойлгохгүй байна. Энэ компанитай ямар ч хамаагүй, Хөгжлийн банкийг хаана байдгийг ч мэдэхгүй. Би өөрийн хадам ах Ё.Баатарбилэгтэй байрны наймаа хийсэн. Тэрийгээ буцаагаад зарсан. Тэр асуудлаас болоод худал мэдээлэл өглөө гээд зогсч байна. Мэдүүлгээ мөрдөн байцаалтын явцад өгсөн учраас нэмж хэлэх зүйл алга. 

Шүүгдэгч Ё.Доржсумъяа:

-Би англи, орос хэлний багш мэргэжилтэй. Дээд боловсролын хоёр том сургуульд 20-иод жил багшилж, эрүүл мэндийн шалтгаанаар түр ажлаа хийхгүй байна. Би энэ компанитай хамааралтай болж, энд шүүгдэгчээр татагдсанаа ойлгохгүй байна. Тэр банкинд нь орж ч үзээгүй. Нэг ч зээл авч үзээгүй. Ах дүүтэй минь миний нэрийг цоллож, хэвлэн нийтлээд байгаа сайт, хэвлэл мэдээллийн байгууллагад хандаж хэлэхэд би энэ хэрэгт ямар ч холбоогүй, хохирол учруулаагүй юм шүү. Намайг өнгөрсөн 2022 оны гуравдугаар сард АТГ-аас дуудаж, нэг удаа гэрчийн мэдүүлэг авсан. Тухайн мэдүүлэгтээ өөрийн төрсөн ах Ё.Баатарбилэгээс хэдэн жилийн өмнө байр худалдан авч байсан талаар тодруулсан. Би өөрийн зүгээс үнэн зөвөөр өгсөн. Тиймээс шүүхээс асуудлыг үнэн зөв шүүж, цагаатгаж өгнө гэдэгт итгэж байна.

Шүүгдэгч нэрээ хэлээгүй:

-Хүнд хоёр сая төгрөг дамжуулж өгсөн үйлдлээр энд зогсч байна. "Хааны харгуй" ХХК болон "НВЦ" компанийн талаар мэдүүлэг өгье. "НВЦ" гэдэг компани Хөгжлийн банкнаас 21 сая ам.долларын зээл авсан нь "Хааны харгуй" гэдэг компанитай шууд холбоотой. Учир нь би нотлох баримт бүхий 25 хуудас материал өгч байсан. Би "Хааны харгуй" компанийг 2013 онд нэг иргэнээс худалдан авч байсан. Алтны А лицинзтэй компани байсан. Ц.Баатарбилэгт 2014 оны есдүгээр сарын 22-нд түүний найз н.Лхагвадорж гэж хүнээр дамжуулан Баянчандмань суман дахь үйлдвэрийн нээлтэд танилцаж, байсан. Тэгж ах дүү болсон. Танилцаад 2017 он хүртэл сайхан харилцаатай, ийм үйлдвэр германы банкнаас зээл авч барьсан. Үйлдвэр нь асар их алдагдалтай ажиллаж, 2017 онд "Алт-2" хөтөлбөр зарлахад "Хааны харгуй" компанийн зүгээс Ц.Баатарбилэгт "Та өндөг, тахианы махаа зараад хүнд байдлаас гарахгүй. Одоо уул уурхай руу орвол яасан юм бэ" гэсэн. Тэгсэн Ц.Баатарбилэг дэмжиж, компаниа "Алт-2" хөтөлбөрийн хүрээнд төсөл бичиж, Хөгжлийн банкинд санал хүсэлтээ өгсөн. Тэгээд боломжтой юм байна гээд 2.2 тэрбум төгрөгийн зээл хүсэхэд дан ганц хоосон лиценз барьцаалж зээл өгдөггүй юм. Заавал барьцаа хөрөнгө шаарддаг гэсэн. Тэр үед Ц.Баатарбилэгийн барьсан "НВЦ" компанийн үйлдвэр нь Германы банкны зээлэнд, бусад байр орон сууц бүх юм нь "Хас" банк болон банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд байсан. Тэгээд надад "Хөгжлийн банк ийм хариу өгөөд байна. Ахад нь ямар ч барьцаа хөрөнгө байхгүй. Чи л ол" гэсэн. Тэгээд би Японд 20 гаруй жил ажилласан япон хоолны газар ажиллуулдаг н.Бямбасүрэн эгчийг уулзуулж, тав зургаан үл хөдлөхөөрөө барьцааг нь хангаж, 1.1 тэрбумын зээл өгсөн. Гол нь тэр эгчээр барьцаа хөрөнгөө хангуулахдаа тэр эгч "Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв буюу засварын газар барьж байгаа. Тэрэнд хөнгөлөлттэй урт хугацааны зээл авах шаардлагатай байсан".

Ц.Баатарбилэг нь 2.2 тэрбум зээлээс банкны хүүгээс маш доогуур, жилийн бага хүүтэй 600 сая төгрөг зээлэхээр болсон. Гэтэл тэр эгч ажлаа явуулах гэсэн чинь 200 сая төгрөгийг өгье гэлээ. Тэгээд 900 сая төгрөгөөр ажлаа эхлэхгүй бол ах нь 10 гаруй жил авч явсан компаниа алдаж, дампуурлаа.

Хөгжлийн банкны зарим удирдлагуудтай холбоотой болчих гээд байна. Энэ орж ирсэн мөнгийг нөгөө байдлаар өгвөл зээл бүтэх гээд байна. Том зээл бүтвэл хоёр, гурван сая ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ гэж хэлээд 21 сая зээл авах авлигадаа тарааж өгсөн. Та ийм хэмжээний өндөр зээл яаж авах вэ гэхэд "Ахын танилын хүрээ юу билээ. Хөгжлийн банкны удирдлагуудтай уулзаж, ууж идсэн гэдэг баримт олон байгаа. Би эцэг эхээс тавуулаа. Аав насаараа жолооч. Ээж хүүхдүүдээ харж, өсгөсөн. Тухайн үед ах дүүгээсээ мөнгө босгож, энэ компанийг худалдаж авсан. Ах маань Төрийн тусгай хамгаалалтад ажилладаг, хоёр дүү цагдаад, эмэгтэй дүү маань шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажилладаг. Надаас бусад нь төрийн албан хаагч. 2017 онд "Алт-2" хөтөлбөрөөс авсан 1.1 тэрбум төгрөгийн зээлийг Ц.Баатарбилэг компанийнхаа зээлийг бүтээхийн тулд авлигадаа өгөөд дууссан. Манай үеэл дүү Японы иргэн Сакура гэж хүн тэр үед алтны уурхайд хөрөнгө оруулж, компанийн хувьцаа ярьж, 830 сая төгрөг авч, тухайн үеийн алт олборлолтын үйл ажиллагаанд зарцуулсан. Энэ хүнийг Ц.Баатарбилэгтэй уулзуулахад 350 сая ам.доллар бас авсан. Баримттай байгаа. Энэ хүнийг "Хааны харгуй" компанид 30 хувийн хувьцаа эзэмшүүлж, мөнгийг нь авсны дараа хувьцаагаа авья гэхээр ингэж алт гарч байгаа уурхайгаас юу гэж Японы иргэнд хувьцаагаа өгдөг юм бэ иргэний, захиргааны шүүхэд хандана биз гэсэн. Япон иргэнээс авсан мөнгөөр алтаа олборлож, 9-11 сарын хугацаанд 50 орчим кг алт олборлож, Монголбанкинд тушаасан. Тэр орлогоос нь тухайн үед хэрүүл хийж байж, 900 гаруй сая төгрөгийн Японы иргэнд өгүүлсэн. Үлдсэн мөнгөөр нь "Алт-2" хөтөлбөрөөс авсан зээлийг дарж, "Хааны харгуй" компанийн хоёр охин компани дээрх таван уул уурхайн лицензийг бүртгүүлсэн. Миний буруутгагдаж байгаа шалтгаан нь н.Баярсайхан гэж хүнд Ц.Баатарбилэг хоёр сая төгрөг дамжуулж өгөх ёстой юм гээд өгсөн. Тэр мөнгө нь Хөгжлийн банкны зээлийн мөнгө биш байсан.

Тэгсэн АТГ-аас 2019 онд намайг дуудаж, "Таны данснаас 2 сая төгрөг н.Баярсайхан гэж хүн рүү шилжсэн байна" гэсэн. Тэр нь авлигын мөнгө байсан байна гэсэн. Би тод санаж байна.

Ц.Баатарбилэгийн төрсөн дүү Ц.Нандинцэцэг гэж хүний нэр дээр "Хааны харгуй" компани 100 хувь явдаг. Манай гэр бүлийнхнийг 2018 оны зургадугаар сараас цагдаа, шүүхээр явуулж буй. Сая 2023 оны хоёрдугаар сард прокурорын гурван шатны шүүхийн дүгнэлтээр н.Баттулгад ямар нэг гэмт хэргийн шинжтэй үйлдэл алга гэж хаагдсан юм. 

13 : 44
2023-4-25

"Хоёр жолоочоор дамжуулж, гишүүнд мөнгө өгсөн гэж буруутгасан нь гүтгэлэг"

Capture555

Хөгжлийн банкны шүүх хурал "НВЦ" компанийн зээлтэй холбоотой мэдүүлгээр үргэлжилж байна. 

Шүүгдэгч, "НВЦ” компанийн гүйцэтгэх захирал Ц.Баатарбилэг:

-Зээл авах боломжгүй компани зээл авсан гэж буруутгаж байгаа. Манай гэр бүл Шувуун фабрикт өссөн. Багаасаа өндөг зарж өссөн. Би 1990-ээд онд долдугаар ангийн сурагч байхдаа өндөг зарж, багагүй мөнгө барьж үзсэн. Аравдугаар ангиа төгсч, гадаадад суралцахаар явсан байдаг. Тэгээд 1998 онд төгсч ирээд аав, дүү нартайгаа хамтран "НВЦ" компанийг байгуулж, орос өндөг импортоор зарж эхэлсэн. Аав маань энэ салбарт 40-өөд жил ажиллаж буй мэргэжлийн хүн. Импортын бизнес хийж байгаад 2003 онд Төв аймгийн Баянчандмань суманд 400 үнээний хуучин фермийг худалдан авсан. Тэндээ 2003-2006 онд 100 мянган шувууны аж ахуй байгуулсан. Тухайн үеийн Шувуун фабрикын хүчин чадалтай ойр гэсэн үг. Тухайн үед 1960 хэдэн онд 140 мянган шувуутай, 600 орчим хүн ажилладаг, 3000 хүнтэй суурин байсан. Тийм хэмжээний фермийг байгуулсан гэсэн үг. 

Тэрнээс хойш 25 жил өнгөрсөн. Бүх зүйл нэг өдөр босоогүй. Алхам алхмаар явсан. Олон жилийн хөлс хөдөлмөрийн үр дүнд бий болсон. Анх бизнесээ эхэлж байхад өндөгний хэрэглээ жилд таван сая орчим байсан. Нэг хүнд зургаан ширхэг өндөг ногдож байсан бол одоо 2022 оны мэдээгээр Монгол Улс нийт 450 сая ширхэг өндөг хэрэглэж байна. Нэг хүнд 120 орчим өндөг ногдож байна. Өндөгний хэрэглээ өсөхөд хүн ам, эдийн засгийн өсөлт нөлөөлсөн. Анх зах зээлийн 99 хувийг дангаараа нийлүүлж байсан. Тэр хүнсний хэрэглээг нэмэгдүүлэх үйл ажиллагааг явуулж, анх банкнаас 20 сая төгрөг л зээлдэг байсан бол сүүлдээ 10 сая ам.доллар хүртэл зээлэх хэмжээнд хүрсэн. 

2012 онд энэ үйлдвэрээсээ хоёр километрийн зайтай газар дээр нэг сая өндөглөгчийн аж ахуйн шав тавьсан. Хөгжлийн банктай холбогдож буй төслийг ингэж эхлүүлсэн. Хамгийн сүүлийн үеийн автомат шувуун аж ахуйн төслийг боловсруулж, дэд бүтцийн ажлыг өөрсдөө эхлүүлсэн. 2013 онд Германы Хөгжлийн банкинд төсөл боловсруулж хандсан. Зургаан сар судалсны эцэст бидэнд 2013 онд 25 сая ам.долларын зээл өгсөн. Бид өөрсдийн хөрөнгөөр дэд бүтэц, төслийн нэгдүгээр шатыг Германы банкны зээлээр хийсэн. Энэ үед эдийн засгийн хямрал эхэлсэн. Ам.долларын ханш 2850 болтлоо 2.6 дахин өссөн. Тухайн үед гадаадын бүх зээл тусламж зогссон учраас Германы банкны зээлийг дахин санхүүжүүлэх, төслийн хоёрдугаар үе шатаа хэрэгжүүлэхийн тулд Хөгжлийн банкнаас зээл авах хүсэлтээ өгсөн. Энэ байдаг л механизм. Бид 2017 оны гуравдугаар сарын 10-нд 25 сая ам.долларын зээлийн хүсэлтийг гаргасан.

Ойролцоогоор таван сарын судалгаа хийж, наймдугаар сарын 25-нд ТУЗ-ийн шийдвэр 21 сая ам.доллараар гарсан. Тус оны есдүгээр сарын 12-нд зээлийн гэрээ байгуулж, олголт эхэлсэн. Нөхцөл нь 10 жилийн хугацаатай 2027 хүртэл найман хувийн хүүтэй, ам.доллараар олгосон зээл. 

Өндөгний төсөл гурван үе шаттай, 10 дэд хэсгээс бүрдсэн. Хоёрдугаар үе шатын дөрвөн дэд хэсгийг бүрэн санхүүжүүлэх, зээлийн 50 хувьд Германы Хөгжлийн банкны зээлийг дахин санхүүжүүлэх зорилготой. Энэ төсөл 2022 онд дууссан. Цар тахлын үеэр зээл төлөлтөд доголдол үүссэн хэдий ч бүтээн байгуулалт зогсоогүй. Энэ төсөл үр дүнгээ үзүүлсэн, ашигтай төсөл. 

Нэгдүгээрт, хоёр жолоочоор дамжуулж, УИХ-ын гишүүнд мөнгө өгсөн гэж буруутгасан. Энэ бол 100 хувь гүтгэлэг. Тийм зүйл байхгүй. Хоёрдугаарт, ТУЗ-ийн даргад түрийвч бэлэглэсэн гэжээ. Үүнийг бас хүлээн зөвшөөрөөгүй. Тэр хүнийг өнгөрсөн долоо хоногт анх удаа мэдүүлэг өгөх үеэр харсан. Гуравдугаарт, барьцаа хөрөнгө хүрэхгүй, байгаль орчны үнэлгээ байхгүй, алдагдалтай ажиллаж байсан гэж дүгнэсэн. Алдагдалтай  ажиллах тухайд 2016, 2017 онд ажиллаж байсан. Тэр үед улс даяараа эдийн засгийн хүндрэлтэй байдалд байсан. Цаг хугацааны л асуудал. Харьцангуй ойлголт. Байгаль орчны үнэлгээ байхгүй гэдэг дээр шинжээч алдаа гаргасан байж магадгүй. Нарийвчилсан үнэлгээ байсан. Хөгжлийн банкнаас зээл авахад төслийн нэгдүгээр үе шат бүрэн хэрэгжсэн байсан. Энэ бол хангалттай барьцаа хөрөнгө. Хоёрдугаарт, 2014 онд төслийн нээлт дээр Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг ирж, урам өгч байсан. Хоёрдугаар үе шат дууссаны дараа бүх хөрөнгийг барьцаалсан. Олон улсын байгууллагаар бизнес үнэлгээг хийлгэж, Хөгжлийн банкнаас авсан зээлээс гурав дахин их үнэлгээтэй байсан. Өөр нэг жишээ гэвэл Японы номер нэг шувууны аж ахуй эрхэлдэг компани Сингапур улсад 2022 онд манайхтай адил төслийг эхлүүлсэн. Ирэх 2026 онд бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлнэ. Энэ үйлдвэрт 100 сая ам.долларын хөрөнгө оруулж байгаа. Ийм үед барьцаа хөрөнгө хүрэхгүй гэдэг нь учир дутагдалтай байх. Зориулалтын бусаар ашиглаж, мөнгө угаасан гэж буруутгасан. Олгосон зээлийн 50 хувийг дахин санхүүжилт, 50 хувийг төслийн хоёрдугаар үе шатанд л зарцуулж дуусгасан. Өнөөдөр төслийн гурав дахь үе шат хэрэгжих гэж байна. Шувууны тоо нэг сая хүрэх гэж байна. Өдөрт 600 мянга, жилд 200 сая өндөг үйлдвэрлэж байна. Өндөгний хэрэглээний 50 хувийг Хөгжлийн банкны зээл авснаар хангаж, 500 хүн орон нутагт ажиллаж байна. Жилд 10 орчим тэрбумын татварын орлого оруулж байна. Энэ бол үр дүнгээ өгсөн төсөл. 

Шүүгдэгч Ё.Баатарбилэг:

-Улс даяар цоллогдож, урт хугацаанд үргэлжилсэн хэрэгт буруутгагдаж, нэр холбогдлоо. Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөх нь зүйтэй гэж бодож байна. Намайг 2022 оны дөрөвдүгээр сарын 22-нд АТГ-аас дуудсан. Надаас өмнө нь нэг ч удаа мэдүүлэг авалгүйгээр шууд яллагдагчаар татах  дүгнэлтийг танилцуулсан. Энэ хугацаанд 10 гаруй удаа АТГ-т очиж дуудсан цагт нь шаардсан материалыг гаргаж, мөрдөх байгууллагын шаардлагыг биелүүлсэн. Өнгөрсөн 2022 оны арваннэгдүгээр сарын 3-нд АТГ-аас надад холбогдуулсан хэргийн материал танилцуулсан хуудаст гарын үсэг зуруулсан. Өнгөрсөн хугацаанд ямар ч байсан шүүхийн байгууллагын тавьсан шаардлагыг УИХ-ын бүрэн эрх гэж хаацайлалгүйгээр иргэний үүргээ биелүүлж ирсэн. Сүрхий дарамтад оруулдаг юм билээ. Амаргүй цаг хугацаа байлаа. Дуудсан цагт нь очоод байхад л мэдэгдэх хуудас өгөөд байдаг юм билээ. Уг нь ингэх ёсгүй гэдгийг өмгөөлөгч хэлж буй. Хуулийн байгууллагаас үндэслэлгүй хөрөнгөжсөн, "НВЦ" компанид давуу эрх олгоход нөлөөлсөн гэж буруутгаж байгаа. Би өөрийгөө гэм буруугүйг нотлох үүрэг хүлээгээгүй ч мэдээлэл өгье. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг намайг хөрөнгө орлого нь 388 сая төгрөгөөр нэмэгдсэнээ тайлбарлаж чадахгүй байгаа гэсэн. Би Хөгжлийн банкны хэрэгт нэр холбогдож, олон хоног өнгөрлөө. Банк санхүүгийн өргөн мэдлэгтэй болж байх шиг байна. Бизнесменүүд ямар их дарамт дор ажилладаг юм бэ гэдгийг ойлгож мэдэрч байна. Би өөрөө бизнесээс холдоод удаж буй. Би 2007 онд АТГ анх байгуулагдсан цагаас ХОМ-ээ бөглөж байгаа. Жил бүр хугацаандаа мэдүүлж ирсэн. 

2007 оноос ХОМ-ийг хараад үзээсэй. Анх АНУ-аас автомашин импортлох ажлыг найзуудтайгаа хийдэг байсан. Тухайн үед хоёр ширхэг орон сууц, нэг жийп машинтай гэж мэдүүлж байж. Одоо 15 жилийн дараа хоёр орон сууц, нэг жийп машинтай л байна. 

Өнгөрсөн 2013 оны дөрөвдүгээр сарын 29-нд АНУ-д сургуульд сурах гэж байсныг АТГ-аас дуудсан. Улсын ерөнхий прокурорын орлогч н.Эрдэнэбат гэж хүн надад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байсан. Тэр үед АТГ-ын гүйцэтгэх ажилчид хот болон Архангай аймаг дахь хоёр орон сууцанд нэгжлэг хийж байсан. Тэгээд зургадугаар сарын 28-нд Зүүнхараагийн мөрдөнд хоёр сар хорьсоны дараа сулласан. Тэр үед Ерөнхийлөгчийн сонгууль эхэлж байсан юм билээ. Маргааш нь сонгуулийн дүн гарсны дараа намайг суллаж байсан. Тэр үед баахан аймгийн дарга нарын хэрэг гээд хэсэг явсан. Энэ хууль хяналтын байгууллагаар дамжиж, улстөрчдийг ялладаг асуудал тэр үед эхэлсэн юм. 

Өнгөрсөн 2006, 2007 онд Шинжлэх ухааны академийн хээрийн судалгаагаар эрдэмтэн судлаачид ажилласантай холбогдуулж, Н.Энхбаяр даргын шадар туслах байсан гэдэгтэй холбогдуулсан юм уу намайг шалгасан юм шиг байна лээ. Машин тэрэг, орон сууц авсан аваагүй гэдэг дээр нэмэлт тайлбар хэлсэн байгаа. Би чинь хуучин л машин авдаг. Шинэ машин авч чадахгүй. Би 2008 оны "Лексус-570" маркийн машин унадаг байсныг 2017 онд 133 сая төгрөгөөр 2014 оны "Лексус-570" маркийн машин авсан. Тэрийг 100 сая төгрөгөөр авсан гэж худал мэдээлсэн гэж хавтаст хэрэгт бичжээ. Ах дүү, найз нөхдийн хоорондын өр төлбөрийн асуудал байгаа. Надтай хамаатуулаад бичсэн л байн лээ. УИХ-аас орон сууцны дэмжлэг хүссэн тухай огт оруулаагүй байлаа. Өнөөдөр төрсөн дүү, хүргэн хоёрыг хэрэгт татсан байсан. Ц.Баатарбилэг бид хоёр олон жил нөхөрлөж байгаа. 1990-ээд оны сүүлээс найзалж буй. Дараагаар нь JCI төрийн бус байгууллага хамтран байгуулсан. Мундаг бизнесмен гэж хардаг. Бидэнд өөрсдийн баримталдаг зарчим гэж бий. Ийм том бүтээн байгуулалт хийж, өндөгний хэрэглээг хангаж байна. Найз нөхөд болгоноор хардаж, холбоод байвал хэцүү шүү дээ. Би 2017 онд сайд дарга байгаагүй. УИХ-ын ХОМ-ийг УИХ өөрөө хянаж шалгадаг дүрэмтэй. АТГ-аас шалгадаггүй. Одоо "НВЦ" компанитай холбоотой асуудалд хоёр жолоочоор мөнгө дамжуулсан гэж ярьж буй. Энэ ийм учиртай юм. Би 2016 онд нэг хүү маань эмчилгээ хийлгэх шаардлагатай болж, 2017 оны долдугаар сар хүртэл хоёр, гурван удаа Япон руу явсан. Одоо эрүүл саруул болсон. Тэр үед "JCI" байгууллагын бизнесмен найзууд 20 хэдэн сая төгрөг бөөгнүүлж өгсөн. Би эмчилгээний төлбөрийн баримтаа хавсаргасан. Тэрийг л манай жолоочид өгсөн гээд орхиод явсан. Манай хандив өгсөн найзууд мэдүүлэг өгсөн байсан ч огт дурдаагүй яллах дүгнэлт гаргасан байна лээ. Жолооч нарынх нь мэдүүлэг дандаа зөрсөн. 

11 : 49
2023-4-25

"Болор шүр" ХХК 4-хөн сард яаж 160 кг алт олборлож, амжих юм бэ

Capture9888

"Болор шүр" ХХК-тай холбоотой хэргийн танилцуулгыг сонсч, шүүгдэгчдээс мэдүүлэг авлаа. 

Шүүгдэгч Я.Батцэцэг:

-Алтны шороон ордын олборлолт хийхээр "Болор шүр" компани зээл авсан. Зээл авсан эхний хэсгийг бид мэдэхгүй байгаа. Зээл авсан хүн маань гадаад руу явсан. Дараагийн хоёр, гурав дахь зээл авахад миний хүү н.Содхүү удирдаж байсан учраас би оролцож эхэлсэн. Энэ зээлийг би эдийн засагч хүний хувьд 30 жил компани удирдсан хүний хувьд маш боломжийн барьцаатай, "Алт-2" хөтөлбөрт холбогдсон, нийт 160 кг алтны нөөцтэй, хангалттай үл хөдлөх хөрөнгө барьцаалсан боломжийн зээл гэж харж байсан. Миний буруудаж байгаа асуудал нь хүүхдийнхээ төлөө явснаас болж энд зогсч байна. 2021 оны хоёрдугаар сарын 2-нд ОХУ руу харааны нарийвчилсан мэс засалд орохоор явсан. Гуравдугаар сард н.Мөнхцэнгэл гэдэг хүн над руу вайбераар утасдаж, "Таныг болон хүүгийн чинь баривчилна. Та нар авлига өгч, зээл авсан" гэж хэлсэн. Би дөрөвдүгээр сард эмчилгээгээ дуусгана гэхээр очиж болох уу гэхэд болохгүй гэсэн. Намайг дарамталж байсан бүх баримтыг хавтаст хэрэгт багтаасан. Тэр хүн "Та надад санхүүгийнхээ бичиг баримтыг аваад ир" гэсэн. Тухайн үед энэ ордыг удирдаж  байсан уул уурхайн инженер 2019 оны нэгдүгээр сард Хан-Уул дүүрэгт авто ослоор нас барсан. Уурхайг удирдаж байсан даамал нь зургадугаар сарын 5-нд цус харваж нас барсан. Ингээд бичиг баримтыг нь хайгаад, хүүхдээ хориулахгүй нь тулд боломжоороо үндсэн баримтуудыг гаргаж өгсөн. 

Захирал асан н.Чулуунбаатарын дараагийн авсан мөнгөөр хөрс хуулалт, олборлолтын ажлыг хангалттай эхлүүлсэн. Гол асуудалд нь зээлийг наймдугаар сарын 30-нд өгчихөөд арванхоёрдугаар сарын 30-нд дөрвөн сард яаж 160 кг алт олборлож, амжих юм бэ. Тэрийг би Эрхүүд байхдаа харсан. Захирал асан н.Чулуунбаатарын авсан зээлийн сүүлийн хэсгийг олгоогүй. Гэрээнд хоёр тэрбум 500 сая байдаг. Олгосон нь 2.2 тэрбум байсан. Тайлан баланс нь аудитаар орж, татвар болон санхүүгийн байгууллага хүлээж авсан байсан.  

Би н.Ариун гэж хүний нэрийг давтан давтан гарч ирээд байхаар нь нярав, нягтлан нь юм болов уу гэж бодож, ганц хоёр бичиг баримт нэмсэн. Тэгсэн намайг бичиг баримт хуурамчаар үйлдсэн гэж буруутгаж байгаа. 

Шүүгдэгч н.Содхүү:

-Нийслэлийн прокурорын газраас намайг Эрүүгийн хуулийн 18.7.1 хэсэгт заасан мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх гэсэн зүйл заалтаар шүүгдэгчээр татсан. Миний хувьд бичиг баримтыг хуурамч үгүйг нь мэдэлгүйгээр мөрдөгчийн шахалтаар аваачиж өгсөн. Яллах дүгнэлтээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул санал нийлэхгүй байна. 

Шүүгдэгч Хөгжлийн банкны захирал асан Б.Батбаяр:

-Улсын хэмжээнд алтны салбарыг дэмжих, богино хугацаанд алтны экспортыг нэмэгдүүлэх төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх шийдвэрийг Засгийн газраас тухайн үед гаргасан. Үүнтэй холбоотойгоор үйл ажиллагаа явуулахад бэлэн болсон төслүүдийг судалж, тодорхой нөхцөл тавьж санхүүжүүлэх шийдвэр гаргасан төслүүдийн нэг нь "Болор шүр" ХХК. Энэ компанид Хөгжлийн банкны шаардлага шалгуурыг тавьж, хангасан тохиолдолд санхүүжилт олгохоос татгалзах зүйлгүй гээд дэмжих санал гарсан. Үүний хүрээнд тухайн зээлийг олгож, явцын хэрэгжилтэд Хөгжлийн банк хяналт тавьж, хэрэгжилт хангалтгүй гэж дүгнэсэн учраас тухайн зээлийг буцаан татах шийдвэрийг гаргасан. Эргэн төлүүлэхээр хуулийн байгууллагад хандаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх шатандаа одоо явж байгаа. 

Шүүгдэгч Б.Чойжилжалбуу:

-Энэ төсөл дээр Зээлийн хорооны гишүүн, эдийн засагч хүний хувьд тухайн төсөл хэрэгжих боломжтой юу, мөнгөн урсгал нь ямар байгааг дүгнэж, дэмжих санал өгсөн. Хууль дүрэмд заасан нөхцөлийг биелүүлсний дараа санхүүжилт хийх нөхцөлтэйгөөр дэмжих санал өгсөн. Энэ нөхцөл хэрхэн биелсэн талаар мэдээлэл байхгүй байна. Мөрдөн байцаалтын шатанд өөртэйгөө холбоотой үнэн зөв мэдээллийг өгсөн. 

"Болор шүр" ХХК-тай холбоотой хэргийн шүүгдэгчдээс мэдүүлэг авч дууслаа. Шүүгчид таван минутын завсарлага авав. 

11 : 40
2023-4-25

"Энэ зээлийг олгоход Зээлийн хороонд суусандаа маш их баяртай байна"

Шүүгдэгч Б.Чойжилжалбуу:

-Энэ зээлийг олгоход Зээлийн хороонд суусандаа маш их баяртай байна. Учир нь төсөл нь 100 хувь хэрэгжиж, улсад хувь нэмрээ оруулсан төсөл. Захиралд нь баяр хүргэе. Миний хувьд хувийн бизнес эрхэлдэг хүний хувьд төрийн байгууллага хөнгөн шуурхай үйлчилдэг байгаасай гэж боддог. Энэ зарчмын дагуу төсөлтэй танилцсан. Хөгжлийн банкны зорилтот нийцсэн төсөл байсан учраас тухайн үед дэмжих санал өгч байсан. Бас нэг буруутгаад байгаа заалт гэвэл 22.4 дүгээр зүйлтэй холбоотой тайлбар хэлэхэд прокуророос намайг дамжин нотлох баримтаар буруутгаж байгаа. Бид хоёр үгсэн тохиролцох боломж байгаагүй. Би 2017 оны хоёрдугаар сарын 21-нээс тавдугаар сарын 24-нийг хүртэл 92 хоног хоригдсон.

Энэ хооронд харилцан байцаалт авсан юм билээ. Байцаалтаар бодит байдлаа хэлсэн. Иргэд хоорондын харилцаатай холбоотой асуудалд прокурорууд таамгаар яллаж байгаа. Эрүүгийн хуульд хөдлөшгүй нотлох баримтаар тогтооно гэж заасан байна лээ. Би хавтаст хэрэгтэй танилцсан. Би гомдолтой байгаа. Санал нийлэхгүй байгаа. Шүүхийн шатны мэтгэлцээнээр нотлох баримтаа ярина. Би зээл судлах, олгох шатанд нөлөөлж, гарын үсэг зурдаггүй. Энэ гарын үсэг зурсан хүмүүс миний нөлөөнд автсан юм уу, үнэхээр шаардлага хангасан учраас гарын үсэг зурсан уу гэдгээ өөрсдөө ярилаа шүү дээ. 

"Ган хүдэр орд" ХХК-ийн хэрэгтэй холбоотой шүүгдэгчид мэдүүлгээ өгч дууслаа. 

11 : 22
2023-4-25

"Ган хүдэр орд" ХХК-ийг өр төлбөртэй байхад зээлийн шаардлага хангасан гэж буруутгав

Capture999

Шүүгдэгч, Хөгжлийн банкны хуулийн хэлтсийн дарга асан Б.Будхүү:

-Миний бие энэ зээл дээр Зээлийн хорооны гишүүн биш байсан учраас дүгнэлтийн нөхцөл шаардлага хангасан эсэхийг шалгах баримт бичигт гарын үсэг зурсан гэдгээр буруутгагдаж байна. Санхүүжилт хөрөнгө оруулалт, эрсдэлийн хэлтсийн захирал н.Рэнцэндоржтой үйлдлээрээ санаатай нэгдэж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон өр төлбөртэй байхад нь өр төлбөрийн үлдэгдэлгүй байна гэж зөрчиж, хангасан шийдвэр гаргасан гэдэг байдлаар буруутгаж байна. Энэ зээлийн тухайд анх танилцуулга ирж, олгох нөхцөлтэйгөөр ирсэн. Уг танилцуулгад хууль зүйн дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтийг 2017 оны зургадугаар сарын 8-нд хуульч н.Эрдэнэбилэг гаргаж, миний бие хянасан. Уг дүгнэлтэд Хөгжлийн банкны тухай хуулийн 11.3 зүйл ТЭЗҮ баталгаажуулах, 11.5 зүйлд эрх бүхий этгээдээр баталгаажуулах болон чанаргүй зээлийн үлдэгдэлгүй байх шаардлагыг хангаагүй байна гэдэг асуудлыг дурдсан байдаг. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн зөрчил, санаатай үйлдэл анхнаасаа байгаагүй. Дүгнэлт гарч, Зээлийн хороо хуралдаж, холбогдох нөхцөлийг хангуулахаар дүгнэлт гаргасан. ТУЗ-ийн шийдвэр уг дүгнэлтийг үндэслэн гарч, холбогдох гэрээнүүд нь байгуулагдсан. Би үйл ажиллагаанд нь оролцоогүй. 

Шүүхийн шийдвэрээр тогтоосон өр төлбөргүй байх гэсэн шаардлага хавтаст хэрэгт баримтаараа байж байгаа. Шалгах хуудас гээд байгаа бичигт миний бие 2017 оны аравдугаар сарын 5-нд гарын үсэг зурахдаа хангасан гэж гарын үсэг зурсан. н.Рэнцэндорж гэж хүн надаас тусдаа. Шалгах хуудсыг Зээлийн газрын мэргэжилтэн өөрөө боловсруулж, нэгжийн удирдлагаараа хянуулж, хуулийн хэлтсийн мэргэжилтнүүдээр давхар баталгаажуулдаг байсан. Тухайн үед 186 дугаар хавтас хэрэгт шүүхийн шийдвэрийн тодорхойлолтод "Ган хүдэр орд" ХХК өр төлбөргүй болохыг тодорхойлсон гэж бичсэн байсан. Чиг үүргийн хувьд шалгах хуудсыг хянах үүрэггүй. Тусдаа гараад явдаг. Тухайн үед эргэн санахад Зээлийн газрын мэргэжилтнүүд гүйцэтгэх удирдлагын зүгээс давхар шалгуулах чиглэл өгсөн гэж заавал гарын үсэг зуруулж байсан. Журмын зохицуулалт өөр, чиг үүрэг нь өөр байсныг дурдая. 

11 : 00
2023-4-25

"Ган хүдэр орд" компани түүхийгээр зардаг байсан төмрийн хүдрийг шат ахиулсан"

Capture555

Шүүгдэгч Хөгжлийн банкны захирал асан Б.Батбаяр:

-Хөгжлийн банкнаас улсын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой төслүүдийг сонгон шалгаруулж, түүндээ санхүүжилт олгож байсан нэг жишээ бол "Ган хүдэр орд" компани. Энэ төсөл нь түүхийгээр зардаг байсан  төмрийн хүдрийг технологийн шат ахиулан баяжуулж, нэмүү өртгийг хэд дахин нэмэгдүүлж, экспортод гарч буй орлогыг нэмэгдүүлэх төсөл байсан санагдана. Тухайн зээлийн хорооны хурлаар хэлэлцэж, дийлэнх олонх дэмжсэний үндсэн дээр төслийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж дүгнэсэн байна. 

Энэ төсөл өөрөө хэрэгжих явцдаа технологийн болон өөр бусад эрсдэлүүд гарсан гэдгийг танилцуулгаас сонслоо. Энэ төсөл амжилттай хэрэгжиж, эргэн төлөлтийн шатанд явж байгаа. Үүнтэй холбоотой мэдээллийг мөрдөн байцаалтын шатанд өөрийн мэдэж байгаа хэмжээнд өгч байсан учраас мэдүүлгээ дэмжиж байна. Өөр нэмж хэлэх зүйл алга. 

Шүүгдэгч Ч.Энхбат:

-Би мөрдөн байцаалтын явцад мэдүүлгээ үнэн зөв өгсөн учраас нэмж хэлэх зүйл алга. 

Шүүгдэгч н.Мөнхбаяр:

-"Ган хүдэр орд" ХХК-нд олгосон зээлтэй холбоотойгоор прокурорын зүгээс гурван үндэслэлээр буруутгаж байна гэж ойлголоо. Нэгд, шаардлага хангаагүй байхад "Ган хүдэр орд" компанид зээл олгох зорилгоор Зээлийн удирдлагын хороонд хэсэгчилсэн санал олгож, дэмжсэн. Хоёрт, Зээлийн хорооны дүгнэлт нөхцөл шаардлага хангасан эсэхийг тодорхойлох, шалгах хуудаст "Ган хүдэр орд" ХХК-ийн шүүхийн шийдвэрээр тогтоосон өр төлбөр төлөөгүй байхад хангасан гэж гарын үсэг зурсан гэж. Гуравт, зээлийн гүйлгээ хийх шийдвэрт гарын үсэг зурж, зээлийн гүйлгээ хийсэн гэж буруутгасан байна. Нэгдүгээр асуудалд энэ компанийн хүсэлтийг Төслийн санхүүжилт, зээлийн газар судалж, зээл олгохын өмнөх таван нөхцөлийг хангах, бусад асуудлаар нэг нөхцөл хангагдсан тохиолдолд зээлийг олгоё гэдэг саналтайгаар зээлийн танилцуулгыг бэлдэж, холбогдох газруудад дүгнэлт гаргуулахаар хүргүүлсэн байгаа. Энэ нь хавтаст хэргийн 193 дугаар тал, хуудас 229 дээр байгаа. Тэндээс явуулсан танилцуулгын хүрээнд Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газар, Хуулийн хэлтэс, Актив, пасив хөрөнгийн удирдлагын газраас дүгнэлт гаргаж, зээлийн шинжилгээний хамт 2017 оны зургадугаар сарын 14-нд Зээлийн удирдлагын хороонд хүргүүлсэн. Энэ хурлаар миний бие тухайн үеийн Тамгын газрын захирал н.Сод-Эрдэнийн хамт тавьсан нөхцөлийг хангуулсаны дараа дахин хурлаар оруулъя гэдэг саналыг хурлын турш гаргаж байсан. Энэ хуралд зургаан хүн байсан. Би татгалзсан байсан ч 4/2 нөхцөлтэйгөөр зээл олгох асуудал дэмжигдэх байсан. 

Нөгөө талаар Зээлийн удирдлагын хорооны дүгнэлтэд холбогдох газруудаас гаргасан санал дүгнэлт бүгд тусгагдсан учраас би гарын үсэг зурсан. Хөгжлийн банкны хууль тогтоомжид зааснаар зээлийн удирдлагын хорооны дүгнэлтэд зээл олгох шийдвэр биш бөгөөд зээл олгох шийдвэр гаргах эрх бүхий этгээдэд хандсан санал гэдгийг хуулийн хэлтсийнхэн зөвлөдөг байсан. Хуульч н.Чинзоригийн мэдүүлэгт энэ тухай тодорхой дурдаж байсан. 

 

09 : 36
2023-4-25

"Энэ төсөл нь 60 хүний ажлын байрыг 300 болгож өсгөсөн"

"Хорголжин" боловсруулах үйлдвэрийн зээлтэй холбоотой асуудлыг хэлэлцэж, танилцуулгыг сонсч байна. 

Улсын яллагч:

-Шүүгдэгч Л.Ням-Очирыг Хөгжлийн банкнаас хахууль авах ашиг сонирхлын үүднээс тус банкны удирдлагад ажиллаж байсан Б.Чойжилжалбуу гэж хүнд хахууль өгсөн гэдэг асуудлаар прокуророос яллаж буй. Энэ "Хорголжин" төмрийн үйлдвэртэй холбоотой асуудлаар огт ялласан зүйл байхгүй. Одоо энэ төслийн танилцуулгаа зогсоож, яллаж байгаа агуулгын хувьд товч мэдүүлгээ өгөх нь зүйтэй болов уу. 

Шүүгдэгч Л.Ням-Очир:

-Энэ үйлдвэрийн танилцуулга сонин биш гэж юу гэсэн үг вэ. Монголчууд яагаад нэгнээ дэмждэггүй юм бэ. Би өнөөдөр гурван жил өдөр шөнөгүй хөдөлмөрлөж, үхэн хатан төслийн төлөө ажилласан. Хамгийн гол нь энэ төсөл хэрэгжиж байж улс оронд хувь нэмрээ оруулна. Төсөл хэрэгжихдээ таван тэрбум төгрөгөөр Хөгжлийн банкийг хохироосон гэж байна. Би энэ үйлдвэрийг барьсан юм чинь 10, 20-хон минут сонсч чадахгүй. Монголчууд сайн явж байгаа нэгнээ доош хийж, төрөөс дэмжиж ойлгодоггүй. Харамсалтай юм. Та нар миний оронд ажиллаад үз дээ. Яаж ингэж хэлж чадаж байна вэ. Би хийсэн бүтээснээ танилцуулахын хооронд "Энэ ямар хамаатай юм бэ" гэж хэлж байна. Өмнөд Солонгос улсад нэгнээ дэмжиж яаж хөгжиж байна вэ. Би бухимдахаа больё. 

Би зээл аваад юу бүтээсэн талаараа товч танилцуулъя. Манай "Ган хүдэр орд" компани 2012 оноос хойш төмрийн нойтон соронзон баяжуулах үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан. Улирлын чанартай, нойтон аргаар баяжуулж угаадаг болохоор өвөл вагонд ачих боломжгүй, ажилчдыг тогтвортой ажиллуулахын тулд төмрийн хүдрийн "Хорголжин" баяжмалыг шатааж баяжуулснаар чийггүй, өвлийн улиралд ачих боломжтой болох юм. Тэгээд ажилчид ч тогтвортой ажиллах учраас зээл авах хүсэлтээ өгсөн. Одоо Монголд боловсон хүчний асуудал хүнд болсон. Мэдлэгтэй, боловсролтой нь бүгд гадаад явсан. Тийм учраас ажилчдаа жилийн дөрвөн улирал ажил, орлоготой байлгахын тулд зээл авсан.

Төслийн зориулалт нь төрийн бодлого шийдвэрт нийцсэн, олборлолтоос боловсруулах үйлдвэр байгуулж, нэмүү өртөг шингээж, экспорт, импортыг орлож, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилготой зээл байсан.

Нийт таван жилийн хугацаанд 5.40 сая төгрөгийн зээлийг төмрийн хүдэр оруулж ирэхэд санхүүжүүлсэн. Дархан-Уул аймагт үйлдвэр маань байрладаг. Төрийн цөөн компаниас өөр ажлын байр гаргасан үйлдвэр байдаггүй. 

Хувь хүн гурван жилийн дотор, хүнд нөхцөлд энэ үйлдвэрийг байгуулсан. Энэ төсөл нь 60 хүний ажлын байрыг 300 болгож өсгөсөн. Үйлдвэрийн хүчин чадлыг гурав дахин нэмсэн. Үндсэн 5.40 сая төгрөгөөс гадна 3.8 тэрбум төгрөгийн нийт 60 төрлийн тоног төхөөрөмжийг нэмж суурилуулсан. Орон нутагт 122.4 сая, нийгмийн даатгалд  578 сая төгрөг, төмөр замд 10.2 тэрбум төгрөг, цахилгаан түгээх компанид 2.1 тэрбумын орлого оруулсан. Өнөөдөр энэ үйлдвэр 100 хувь бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна. Намайг мөнгө угаасан, авлига өгсөн хэргээр яллагдагчаар татаж байгаа нь харамсалтай байна. Би дээд боловсролгүй ч улсын бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж яваа жирийн нэг иргэн. Би 20 жил банкнаас зээл авч, үйл ажиллагаа явуулсан. Хүн амьтанд мөнгө төгрөг авч зээл огт авч байгаагүй. Таамгаар гэх үү намайг олон нийтэд буруугаар ойлгуулж, харлуулж байна. Энэ зээлийг хөөцөлдөж, бүх дарга нарт учир байдлаа танилцуулсан. Шүүх нь шударгаар шийдэж өгөх болов уу гэж найдаж байна. 

Шүүгдэгч Д.Мандахбаяр:

-Манай "Хорголжин" баяжмал үйлдвэрлэдэг компани. Би өнгөрсөн 2017 оны аравдугаар сард гүйцэтгэх захирлаар ажилд орсон. Хорголжин гэдэг нь өндөр чанартай ган үйлдвэрлэхэд хэрэглэдэг түүхий эд. Хорголжингоор хайрсан ганаас өндөр чанарын вагоны дугуй, төмөр, сансрын зориулалттай тоног төхөөрөмжүүд, байлдааны тоног төхөөрөмжийг хийхэд хэрэглэдэг. Эрэлт хэрэгцээ ихтэй бүтээгдэхүүн. Энийг манайх Монголд зориг гарган үйлдвэр байгуулж, анхдагч технологийг нутагшуулсан. Уул уурхайтай харьцуулбал, нэг тоннд зургаан кг төмөр агуулдаг. Энэ нь дээд үнэдээ 200 ам.доллар хүрдэг. Гэтэл уул уурхайн бүтээгдэхүүн болох 58 хувийн агуулгатай хүдэр гаргахад долоон тонныг гаргаж байж нэг тонн ганы үнэтэй тэнцдэг. Үүнээс харахад Монголын эдийн засагт ямар ач холбогдолтой, ашигтай төсөл вэ гэдэг нь харагдана. Өөрөөр хэлбэл, уул уурхайн салбарынхан долоон уулыг зарж байж манай нэг уултай тэнцэх хэмжээний орлого олдог. Бид нэг уулыг боловсруулж, энэ хэмжээний орлогыг олж байгаа. Олсон орлого маань хөдөлмөр оролцооны хувиас шалтгаалж, бидэнд маш бага ашиг орж ирдэг. 

Үүнээс шалтгаалж маш их хэл аманд өртдөг. Монголд ган үйлдвэрлэл эхэлж, "Бэрэн" групп ган хайлах гэж байна гэдэг төсөл хэрэгжүүлж, Засгийн газар баталсан. Бид "Хорголжин" төмрийг урьдчилан үйлдвэрлэх нь зөв байна гэдэг тактик боловсруулж, төслөө хэрэгжүүлсэн. "Бэрэн" группийн захирал гангаа хайлахад танай компанийн хорголжинг ашиглана гэж аман байдлаар хэлж байсан. Гантай болъё гэж мэргэжилтнүүдийг бэлтгэсэн. Энэ их ажлын ард гарч, яллагдагчаар татагдаж байгаа нь харамсалтай байна. Намайг прокурорын байгууллагаас гүйцэтгэх захирлын ажлаа авахаас өмнөх асуудлын талаар ярьж байгаа. Төслийг хэрэгжүүлэхэд үндсэн хөрөнгө оруулагч Л.Ням-Очир 2016, 2017 онд өөрийнхөө хөрөнгөөр Хөдөө аж ахуйн салбарын Хаан банкнаас гурван тэрбум төгрөгийн зээл авч, зориулалтын бусаар ашигласан хэдий ч хорголжин үйлдвэрлэлийн суурь бүтцийг барьж эхэлсэн. Хөгжлийн банкныхан энэ асуудлыг мэдэж байж зээл олгосон. Хөгжлийн банкныхантай тохирохдоо хөдөө аж ахуйн зээлээ Хаан банкны мөнгөө энэ төсөлд зориулсан, авсан зээлээ тодорхой хэмжээг өгнө гэж ярьсан байдаг. Энэ асуудлыг нягталж үзээд, зөв дүгнэлтээ гаргахыг хүсч байна. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

chiloe 2023-04-25 160.152.96.35

Найдвартай компаниас хэрхэн зээл авах талаар миний гэрчлэлийг уншина уу.

Сайн байцгаана уу, би моголд амьдардаг, санхүүгийн асуудалтай байсан тул байшин худалдаж авах шаардлагатай байсан. Би хувийн болон аж ахуйн нэгжийн өөр өөр зээлийн компаниудаас зээл авахыг оролдсон боловч бүтсэнгүй, ихэнх банкууд миний зээлээс татгалзсан. Гэхдээ бурхан хүссэнээр би хувийн зээлдүүлэгчтэй танилцсан бөгөөд тэр надад 75,000 еврогийн зээл өгсөн бөгөөд өнөөдөр би өөрийн гэсэн байшинтай, бизнес эрхлэгчтэй болсо

Avatar

хүннү 2023-04-25 103.254.123.96

Бүр учраа олхоо байлаа…ийм шүүх хурал хийх хэрэгтэй юм уу? ёстой хийх ажилгүй хүмүүсиын зугаа гэмээр юм. Энд буруутай хүн нэг ч алга, дандаа л ажил төрөл нь өөдрөг яваа хүмүүс байна. Зарим нь яах гэж ирснээч мэдэхгүй байна. Энэ байдлаас хархад буруутай хүн лав алга.

Avatar

Нэргүй 2023-04-25 64.119.19.21

2012-2016 онд лав л улаанбаатар гялс хийн өөрчлөгдсөн. Тэрнийг гүйцэж чадахгүйдээ МАНгарууд бүгдийг нь гэмт хэрэгтэн болгон харлуулах ажиллагаа явуулж байна. Та нарт бас ковидын тайлангаа тавих өдөр ирэх байх аа хаха

Avatar

Зочин 2023-04-25 59.153.114.80

Хадгаламж зээлийн хоршооны үйл ажиллагаанд ямархуу хэрэг үүсгэсэн билээ түүний адил зүйл болоод байгаа юм биш үү

Avatar

Нэргүй 2023-04-25 27.123.214.2

Enkhiin tsagaan tagtaa bolood yavtsgaalaa l daa bugdeeree.

Avatar

Нэргүй 2023-04-25 66.181.161.81

Овоо юм. Юм юм л дуулж байна. Би уг нь мунхаглахдаа зээл авахын тулд авилга өгдөг гэж бодсон чинь авилга өгөхийн тулд зээл авдаг юм байна, хүмүүс. Би ямар гариг дээр амьдраад байна аа? Би цаг үеэсээ тэгэж их хоцрогдсон уу? Зарим хүмүүс ирээдүйд олох орлогоо барьцаалж зээл авч байна гэхээр нь би Хаан банкан дээр орж хүсэлт тавьж үзсэн. Эдийн засагч нь дооглоод байхын. Надад жаахан баримжаа өгөөч, хүмүүс ээ.

Avatar

Нэргүй 2023-04-25 192.82.64.153

Өрөө төлөөөөөөө шалчигнах хэрэггүй яах гэж авсийн буцааж өгөөөөөөөөөөөөөө

Avatar

Иргэн 2023-04-25 202.21.104.234

Ямарч буруугүй, сайхан сэтгэлтэй, хөдөлмөрч хүмүүс хоорондоо зээл өгч, авалцсан юм байна ш дээ. Яаж ичихгүй ингэж хэлж ярьж бна вэээээ. Ичиж амьдарцгаа, муусайн луйварчид, шуналын хар туламнууд. Дахин төрд бүү ойртуул

Avatar

Нэргүй 2023-04-25 202.126.88.194

зээлээ төл. битгий олон зүйл ярь

Avatar

Зочин 2023-04-25 103.57.93.43

Хулгайч авилгач луйварчдыг яагаад дэмжих ёстой гэж. Хурдхан шорондоо орж ялаа эдэлцгээ ниыгмийн шаарууд минь. Төлж чадахгүй байж яах гэж зээл авсан юм бэээ.

Avatar

Нэргүй 2023-04-25 202.126.89.135

Хүрэлсүх нь 30 жил уул уурхай ярьлаа одоо боллоо гэж ярьдаг улс шүү дээ.Рио тинто, Петро чайнаг үхэр сүрэг нь юугаа мэдэхгүй муудалцаж мөөрөхөөс өөрөөр барахгүй.Хэрэв гацаавал олон жил дамнасан шүүх хуралд орж маш их төлбөрт ороод, эдийн засгаа самраад уул уурхай, эдийн засгийн багахан мэдлэгтэй болоод ангайгаад хоцорно.

Avatar

Нэргүй 2023-04-25 192.82.64.153

Та нар ард түмний мөнгийг авсан бол төл гүйцээ юу гэж гонгиноод байгаан тэгэх байсан юм бол яах гэж авсийн төл ялаа эдэлцгээ

Avatar

Нэргүй 2023-04-25 103.10.20.218

Энд ингээд солиорч байхаар авсан зээлээ гэрээнийхээ заасан хугацаанд эргүүлээд төлчих, хэрэв арилжааны банк байсан бол барьцаа хөрөнгийг нь аль хэдийн хурааж авч зараад хохиролгүй болгох байсан

Avatar

Нэргүй 2023-04-25 192.82.83.106

Yamhiih gej yadaj yavaa biznes erehlegchdee ingej daramtlaad baival ene ulsad biznes erhlegch gadnii baitugai dotoodiin hunch oldohgui biz tiim bolvol mongol mun hugjih baih daa,malaa dagsan heden puuniisen yamnuud l bolno tegeed ene delhiid martagdaad ulger bolood uldeh bh daa,herev huuli zurchij buruu yam hiisen gevel ter asuudliig ni shiidsen,hyanalt tavih estoi humuustei ni l yariach dee,tegeed ch zeelee tulj chadahgui bol ter baritsaand tavisan hurungiig ni huraaj avaad l bolno sh dee

Avatar

Нэргүй 2023-04-25 192.82.90.30

Өнгөрсөн 100 жил өмчгүй явж ирсэн, хувийн өмчийг үзэн ядах үзээр 2-3 үе нь хүмүүжчихсэн ийм нийгэмд, цагдаа шүүх прокурор нь хүртэл бизнес хиыж хөрөнгөтэй болсон хүнийг ангийн дайсан мэт үзэж бна л доо !

Avatar

Нэргүй 2023-04-25 103.10.20.218

Хуцмой тийм л мундаг хувийн хэвшлийг дэмжигч байсан юм бол арилжааны банкнаас зээл авах нь яагаав

Avatar

Hudlaa chaa 2023-04-25 202.126.89.223

zaa s****a biz, hucheer ard tumnii mungunuus zeel avhuulsiin bhda, esvel ter alban tushaaltnuudiig hucheer darga bolgoogui bizde. uchnuun avilgal chaachaad matriin nulims unagahaa l bolichih

Avatar

ЗОЧИН 2023-04-25 202.21.126.30

ХҮМҮҮСИЙН МЭДҮҮЛГҮҮДЭЭС ХАРАХАД ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЭРЭГТ ЧИНЬ ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ ӨДӨР ШӨНӨГҮЙ АЖИЛЛАЖ ИХ ЮМ БҮТЭЭСЭН ХҮМҮҮСИЙГ АВЧ ИРЭЭД БӨӨНӨӨР НЬ ХЭЛМЭГДҮҮЛСЭН Л ЮМ БОЛООД ЯВЧИХЛАА. АМЬДРАЛ БАЯН, БИЗНЕС ХИЙСЭН, ХИЙХ ГЭЖ ОРОЛДСОН ҮЙЛ ЯВДАЛ ЗӨНДӨӨ Л БАЙХ Л ДАА. ЯМАР Ч ХҮНД БИЕЭ ӨМӨӨРӨХ ЮМ ЗАХААС АВАН ШДЭЭ. ХАРИН ГАГЦХҮҮ ЭРҮҮГИЙН ХУУЛЬД ЗААСАН ГЭМТ ҮЙДЛЭЛ, ТЭР НЬ ХЭРХЭН НОТЛОГДСОН БОЛОХЫГ ПРОКУРОР ШҮҮХ ХЭЛЭХ БИЗ

Avatar

зочин 2023-04-25 122.201.23.226

Монгол хөгжихөд маш хүнд болсон байна. Хувийн компаниа дэмжиж ажлын байр гаргаж импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэхгүй бол улс орон хөгжихгүй ядахдаа бүү саад хийлдээ

Avatar

Л БАЯР 2023-04-25 64.119.25.205

МОНГОЛЧУУДЫГ ХУЛГАЙЛЖ ЛУЙВАРДААД АР ӨВРӨӨР НЬ СУЙЛААД ДОРОМЖЛООД ХОХИРООГООД БАЙХААР ЧИНЬ ЯАЖ МОНГОЛЧУУД НЬ БУЦААД ТА ТА НАРЫГ ДЭМЖИХ ВЭ ДЭЭ

Avatar

Нэргүй 2023-04-25 66.181.186.83

дэмжихгүй юм аа гэхэд саад бүү хийгээч,монголыг бүү гоочлооч гэл дээ

Avatar

Нэргүй 2023-04-25 112.72.8.90

Иргэд Татвар төлөгчид өөрсдийн амьдрал, улсынхаа нэр хүндийг барьцаалан та нарыг дэмжлээ.

Avatar

Нэргүй 2023-04-25 64.119.19.196

Хуцдаг юм бээ зээлээ төлчих л дөө

Avatar

Нэргүй 2023-04-25 202.126.89.135

Үхэрнүүд эд хамаагүй, ойлгохгүй зүйл.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж