Александр Ратков Монголын төлөө тоглоход бэлэн болжээ

Александр Ратков Монголын төлөө тоглоход бэлэн болжээ

Александр Ратков Монголын төлөө тоглоход бэлэн болжээ

3х3 сагсан бөмбөгийн ээлжит томоохон тэмцээн дөрөвдүгээр сарын 29-ний өдөр Япон улсад эхэлнэ. Ирэх жил Парисын олимп болох тул одоо тэмцээн бүрийн амжилт, тоглолт бүрийн оноо олимпийн эрх авахад чухал нөлөө үзүүлнэ. Одоогоор 3х3 сагсан бөмбөгийн клубуудын дэлхийн чансааны эхний арван байрт Монголоос хоёр баг бий. Тодруулбал, Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн нарын Улаанбаатар ММС Энержи болон А.Ананд, О.Энхбаатар нарын Сансар ММС Энержи.

Дээрх хоёр баг хоёулаа “Utsunomiya Opener” тэмцээнд оролцоно. Сансар А хэсэгт дэлхийн чансааг тэргүүлэгч Сербийн УБ Хуишан болон АНУ-ын Майами багуудтай орсон бол Улаанбаатар В хэсэгт Литвийн Раудондварис Хопстранс болон Сербийн Партизан багуудтай оржээ.

Гэмтэлтэй байгаа Э.Дөлгөөнийг орлож, Л.Авирмэд Улаанбаатар багаас тоглох бол дэлхийн шилдгүүдийн нэг, саяхан Сансарт нэгдсэн Сербийн Александр Ратков Монголын төлөө анхны тэмцээндээ оролцоход бэлэн болсон аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-04-25 192.82.87.89

gadaaduudaar yah gesiin be ! oros serbuud bol demiidee

Avatar

Зочин 2023-04-25 202.126.90.90

Avirmediin orond oor hun bwal zugeer bhaa arai bie byaldar ni boloogui tohirhoorgui bhshig

Avatar

зочин 2023-04-25 202.21.100.210

Тэгж ярихийн бол 3:3 чинь хүннүгийн үеэс монголоос гаралтай гэж шаажээж магадгүй ээ монголчууд

Avatar

Зочин 2023-04-25 202.126.89.146

Монголын төлөө биш л дээ, мэргэжлийн тоглогчийн хувиар мэргэжлийн багт тоглож байгаа л хэрэг

Avatar

Зочин 2023-04-25 192.82.90.30

Тийм үнэн, манайхан л эх оронсог хийрхүү улс, ухаандаа улс төржиж байгаа юм.

Avatar

ukunii ariin haalganii 2023-04-25 192.82.71.44

herzger jaaltai gazar uzehees hetrehgui biz ee. nuguu canad uvgun n ch evgui evgui haraad yer n l hongiliin mongoonuudiig dotorlodog bolson shinjtei. aa ter ratkov n mongoo nutgiig tooj irdeggui neg tiim hagas gishuun maygiin tsagaan aristan iom baih.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж