3х3 сагсан бөмбөгийн ээлжит томоохон тэмцээн дөрөвдүгээр сарын 29-ний өдөр Япон улсад эхэлнэ. Ирэх жил Парисын олимп болох тул одоо тэмцээн бүрийн амжилт, тоглолт бүрийн оноо олимпийн эрх авахад чухал нөлөө үзүүлнэ. Одоогоор 3х3 сагсан бөмбөгийн клубуудын дэлхийн чансааны эхний арван байрт Монголоос хоёр баг бий. Тодруулбал, Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн нарын Улаанбаатар ММС Энержи болон А.Ананд, О.Энхбаатар нарын Сансар ММС Энержи.
Дээрх хоёр баг хоёулаа “Utsunomiya Opener” тэмцээнд оролцоно. Сансар А хэсэгт дэлхийн чансааг тэргүүлэгч Сербийн УБ Хуишан болон АНУ-ын Майами багуудтай орсон бол Улаанбаатар В хэсэгт Литвийн Раудондварис Хопстранс болон Сербийн Партизан багуудтай оржээ.
Гэмтэлтэй байгаа Э.Дөлгөөнийг орлож, Л.Авирмэд Улаанбаатар багаас тоглох бол дэлхийн шилдгүүдийн нэг, саяхан Сансарт нэгдсэн Сербийн Александр Ратков Монголын төлөө анхны тэмцээндээ оролцоход бэлэн болсон аж.
Холбоотой мэдээ