Ньюс хөтөч: Ц.Хуланд холбогдох хэргийн шүүх хурал болно

Хуучирсан мэдээ: 2023.04.25-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: Ц.Хуланд холбогдох хэргийн шүүх хурал болно

Ньюс хөтөч: Ц.Хуланд холбогдох хэргийн шүүх хурал болно

Ньюс агентлаг өнөөдөр буюу 2023 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр болох үйл явдлыг танилцуулж байна.


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНПУ-ын Ерөнхийлөгч А.Дуда нар албан ёсны хэлэлцээ хийж, уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээний болон олон улсын харилцааны зарим асуудлыг хэлэлцэнэ.

08.30-09.30 ЦАГТ:

  • Төрийн ордонд УИХ-ын Ажлын хэсгийн болон байнгын хороодын хуралдаан болно.

09.00 ЦАГТ:

Гаалийн ерөнхий газарт гаалийн байгууллага хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарынхантай уулзалт хийнэ. Энэ үеэр импортын барааны гаалийн болон бусад татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлнэ. Утас: 9914-5985

09.30-17.00 ЦАГТ:

  • БШУЯ-наас 10 дахь жилдээ хэрэгжүүлж буй "Инженер, технологийн дээд боловсрол" төслөөс "1000 инженер-Ажлын байр-2023" өдөрлөг зохион байгуулна. Өдөрлөгт Япон улсын ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга, дэд тэргүүн болон “Жайка” байгууллагын Могол дахь төлөөлөгчийн газрын дарга, БШУЯ-ны удирдах албан тушаалтан албаны хүмүүс оролцоно. Утас: 9971-0881.

10.00-13.30 ЦАГТ:

  • “Туушин” зочид буудалд “Тогтвортой хөгжлийн боловсрол-2” төслийн үйл ажиллагааны үр дүнг хэлэлцэх уулзалт болно.

10.30 ЦАГТ:

  • Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд: Яруу найрагч Ц.Хулан болон Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийг хэлэлцэн шүүх хуралдаан болно.

15.00 ЦАГТ:

  •  “Шангри-Ла” зочид буудалд: Польш улсын Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд Монгол-Польш улсын бизнес форум болно.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж