Бодлогын хүү буурч, зээлийн хүү тогтворжих уу?

Хуучирсан мэдээ: 2023.04.25-нд нийтлэгдсэн

Бодлогын хүү буурч, зээлийн хүү тогтворжих уу?

Бодлогын хүү буурч, зээлийн хүү тогтворжих уу?

Эдийн засагч, шинжээчид 2023 оны нэгдүгээр улиралд инфляци бага зэрэг өсч, 12.5 хувь, эдийн засгийн өсөлт бага зэрэг буурч 3.9 хувь, Төв банкны бодлогын хүү өнөөгийн түвшинд тогтвортой байж 13.0 хувь, зээлийн хүү өнөөгийн түвшинд тогтвортой байж 16.1 хувь, төгрөгийн ам.доллартай харьцах ханш суларч 3,537.3 төгрөг болно гэж таамаглаж байна.

Харин оны эцэст инфляци буурч 11.4 хувь, эдийн засгийн өсөлт өнөөгийн түвшинд 4.7 хувь, Төв банкны бодлогын хүү бага зэрэг буурч 12.6 хувь, зээлийн хүү өнөөгийн түвшинд тогтвортой байж 16.0 хувь, төгрөгийн ам.доллартай харьцах ханш нэлээд суларч 3,743.8 төгрөг болно гэж таамаглажээ.

Шинжээчдийн макро эдийн засгийн төсөөллийн судалгааг 2023 оны хоёрдугаар сарын 24-ний өдрөөс 3 сарын 7-ны өдрийн хооронд банкуудын эдийн засагчид, их, дээд сургуулиудын багш нар болон судалгааны байгууллагуудын нийт 27 судлаачид (шинжээч)-ын дунд явуулжээ. Түүнд мөн Санхүүгийн зохицуулах хороотой хамтран Ард менежмент, Мандал ассет менежмент ҮЦК, Ди Би Эм ассет менежмент, Эрдэнэс ассет менежмент зэрэг томоохон хөрөнгө оруулалтын менежментийн компаниудыг түүвэр судалгаанд хамруулсан байна.

Шинжээчид 2023 оны I улирлын инфляцийг өмнөх 3 улирлын макро эдийн засгийн төсөөлөл (МЭЗТ)-ийн судалгааны үр дүнтэй харьцуулахад 1.9-0.4 хувиар буурч, хамгийн бага түвшинд (12.5 хувь) байхаар таамагласан байна. 2022 оны I улирлын түүвэр судалгаагаар инфляци аажмаар буурсаар 12.9 хувьд хүрнэ гэж төсөөлж байсан нь 2023 оны I улирлын төсөөллөөс 0.4 нэгж хувиар өндөр үзүүлэлт болжээ.

Бодит ДНБ-ий өсөлтийг 2023 оны I улиралд дунджаар 3.9 хувь, хамгийн ихдээ 6.8 хувь, хамгийн багадаа 1.0 хувьтай байхаар тэд төсөөлөв. Цаашид эдийн засгийн өсөлт нэмэгдэн 2023 оны эцэст өнөөгийн түвшинд (4.7 хувь) хүрнэ гэж таамаглажээ.

Харин 2023 оны I улирлын эдийн засгийн өсөлтийг өмнөх 3 улирлын макро эдийн засгийн төсөөлөл (МЭЗТ)-ийн судалгааны үр дүнгүүдтэй харьцуулахад 1.3-0.1 хувиар өсч, хамгийн өндөр түвшинд (3.9 хувь) байна гэж үзсэн байна. 2022 оны I улирлын түүвэр судалгаагаар эдийн засгийн өсөлт -3.9 хувиас хурдасч 2.6 хувьд хүрнэ гэж эерэгээр төсөөлж байсан нь 2023 оны I улирлын төсөөллөөс 1.3 нэгж хувиар бага юм.

Төв банкны бодлогын хүүг 2023 оны I улиралд дунджаар 13.0 хувь, хамгийн ихдээ 14.0 хувь, хамгийн багадаа 12.0 хувь байна гэсэн хүлээлттэй байна. Цаашид бодлогын хүү бага зэрэг буурч, 2023 оны эцэст 12.6 хувь байна гэж таамаглажээ.

Шинжээчид төгрөгийн зээлийн жигнэсэн дундаж хүүг 2023 оны I улиралд дунджаар 16.1 хувь, хамгийн ихдээ 16.7 хувь, хамгийн багадаа 15.4 хувьтай, цаашид зээлийн хүү харьцангуй тогтвортой байж 2023 оны эцэст 16.0 хувь орчим байхаар таамаглав.

Шинжээчид 2023 оны I улиралд төгрөгийн ам.доллартай харьцах ханш суларч дунджаар 3,537.3 төгрөг, хамгийн ихдээ 3,618.1 төгрөг, хамгийн багадаа 3,500.0 төгрөг байна гэж үзжээ. Тэд цаашид төгрөгийн ханшийн сулралт үргэлжилж, 2023 оны эцэст 3,743.8 төгрөгт хүрнэ гэсэн төсөөлөлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж