“Амьдрахын тулд театраа орхиж байна”

“Амьдрахын тулд театраа орхиж байна”

“Амьдрахын тулд театраа орхиж байна”

“Би өөрийнхөө хүсэл мөрөөдлөөр театртаа ажилд орсон. Гэтэл өнөөдөр миний цалин амьдралд минь хүрэлцэхгүй, ажлынхаа хажуугаар барилгын ажил хийж, ачаа буулгаж, төмс хурааж байна. Тиймээс би энэ театраасаа гарч өөр ажил хийхээр өргөдлөө өгч байна” гэх залуу уран бүтээлчийг Б.Эрдэнэжаргал гэдэг. Тэрбээр Үндэсний урлагийн их театрын морин хуурч. Түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.


-Таны хувьд театртаа хэдэн жил ажиллаж байгаа вэ. Ямар шалтгаанаар ажлаас гарах өргөдлөө өгч байгааг нь асууж болох уу?

-Миний хувьд театртаа 2019 оноос хойш дөрөв дэх жилдээ морин хуурч хөгжимчнөөр ажиллаж байна. Театрын уран бүтээлчид маань сая ээлжийн амралтаа авч дуусаад, ажилдаа орж байна. Өнөөдөр Уран сайхны зөвлөлийн даргатай уулзаад ажлаас гарах өргөдлөө өглөө.

Би 765 мянган төгрөгийн цалин авдаг. Миний амьдрал сарын цалин маань хаана ч хүрэлцдэггүй. Ажлынхаа хажуугаар, шөнө оройн цагаар давхар ажил хийдэг.

Би бакалавр, магистртайгаа нийлээд 10 жил хөдөлмөрлөж, суралцаж байж хөгжимчин болсон. Энэ театртаа өөрийн хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөж, ажилд орж байсан. Манай байгууллага улсдаа үндэсний урлагийг сурталчилж буй хамгийн том байгууллага. Энэ хамт олноороо үргэлж бахархдаг. Гэтэл би 10 жил хөгжимчнөөр сурчихаад, мөнгө олохын тулд барилга нурааж, вагоноос ачаа буулгаж, төмс хураах гэх мэт ажил хийж, арайхийн амьдралаа залгуулж байна. Тийм болохоор би өөр ажил хийхээр ажлаас гарах өргөдлөө багшдаа өгч сууна.

-Зарим уран бүтээлчдийн зүгээс удирдлагын зан характер, харилцахад хүндрэлтэй гэсэн байсан. Ийм асуудал байгаа юу?

-Миний хувьд ямар нэгэн асуудал байхгүй. Цалин хөлсний асуудал маш хүндрэлтэй байгаа. Амьдралд хаана ч хүрэхгүй цалинг яаж ч хичээгээд дүүргэж болохгүй шүү дээ. Би театраасаа гараад хүүхдүүдэд морин хуур хөгжим заах боломжтой.

Ердөө гуравхан хүүхдэд хичээл заахад нэг сарын цалинтай болно.

Би долоо хоногт хоёрхон удаа хичээл заахад л хангалттай. Элдэв төрийн тоглолт, өглөөнөөс орой болтол гадуурх тоглолт гээд цаг наргүй байдаг. Ингээд л харьцуулахад маш хэцүү.

-Сүүлийн үед театрын боловсон хүчин дутмаг байгаа гэдгийг уран бүтээлчид хэлж буй. Театрын хувьд боловсон хүчин хэр байгаа вэ?

-Ер нь театрт маань доод тал нь гурваас дээш жил ажилласан уран бүтээлчид ажилладаг. Монгол Улсын консерваториос шаталсан сургалтаар суралцаж, Морин хуурын чуулга, Үндэсний урлагийн их театр гэсэн ажлын байрны сонголттой байдаг. Сүүлийн жилүүдэд энэ чиглэлийн боловсон хүчин дутмаг болсон.

Энэ нь цалин хөлстэй шууд холбоотой. Морин хуурч хөгжимчид энд ажилласнаас Өвөр Монгол руу очиж ажилласан нь дээр гэж бодох нь бий.

-Уран бүтээлчид гадаадад ажиллах боломж хэр байдаг бол?

-Уран бүтээлчид гадаадад ажиллах боломжтой. Гэхдээ тийм боломж хүн болгонд олдохгүй. Өөрөө сайн судалж, хичээсний үр дүнд тийм боломж гарч ирнэ. Миний хувьд гэр бүлээрээ гадаадад ажиллаж амьдрах талаар судалж байгаа.

Н.БУЯНБААТАР: "ТАМГАГҮЙ ТӨР" ЖҮЖИГТ ТЕАТРЫН БҮЖИГЧДИЙН 50 ХУВЬ АЖИЛЛАХ БОЛОМЖТОЙ

Ингээд Үндэсний урлагийн их театрын Уран сайхны удирдагч,Ерөнхий удирдаач Н.Буянбаатарын байр суурийг хүргэе. Тэрбээр урлагтаа 45 жил “буг, ад” болтлоо чин үнэнчээр хүчин зүтгэж ирсэн уран бүтээлчийн хувьд салбарынхаа болж бүтэхгүй асуудалд эмзэглэж, санаа зовниж явдгаа хэлж байв.


-Үндэсний урлагийн их театрын зарим уран бүтээлчид ажлаас гарах өргөдлөө өгч байна гэлээ. Учир шалтгааныг тайлбарлаж болох уу. Удирдлага, уран бүтээлчдийн хооронд ямар нэгэн асуудал үүссэн үү?

-Надад өнөөдрийн байдлаар хоёр хөгжимчин ажлаас гарах өргөдлөө өглөө. Би хэвлэлд ярилцлага өгснөөс хойш “Муу л бол хойд талын хар овоохой” гэгчээр зарим нь над руу чиглэж байх шиг байна. Миний хувьд нэг их эмзэгээр хүлээж авахгүй байгаа. Өнөөдөр соёл урлагийн салбар тэр дундаа мэргэжлийн урлагийн байгууллагын боловсон хүчний асуудал доод цэгтээ хүрсэн. Ганц манай байгууллага бус Дуурь, бүжгийн эрдмийн театрын симфони найрал хөгжим, Улсын филармонийн симфони найрал хөгжим гээд улсад гурван том найрал хөгжим бий. Энэ гурван байгууллагын суурь нь энэ найрал хөгжим дээр нь тогтож байдаг. Тэр оркестр нь дугарч байж сонгодог дуурь, балет, бүжгийн жүжгээ тоглоно шүү дээ. Энэ суурь мэргэжилтэнг 11-16 жил сургаж байж, сая дээд боловсролтой буюу бакалавртай мэргэжлийн хөгжимчин болж төгсдөг.

Үргэлжлүүлээд гадаадын их дээд сургуульд магистр, докторын зэрэг хамгаалж ажилладаг. Ингэхээр 15-20 жил суралцаж, мэргэжлийн хийлч, төгөлдөр хуурч, морин хийлч болдог. Ийм их цаг хугацааг зарцуулж, мэргэжлээ эзэмшчихээд улсынхаа нэг номерын театрт ажиллахад цалин хөлс, нийгмийн асуудал хэцүү байна. Сүүлийн жилүүдэд маш олон уран бүтээлч ажлаас орж, гарч байна. Зарим нь тэр чигээрээ мэргэжлээ сольж байх жишээтэй.

-Таны хувьд уран бүтээлчидтэй зүй бус харилцаж байсан уу?

-Миний хүмүүжил бол нэлээд зарчимч. Хүн байх ёстой газраа байсан шиг байж, хийх ёстой ажлаа хийсэн шиг хийх ёстой гэж боддог. Өнөөдөр хэн ямар албан дээр байна. Тэр хүн үүрэг хариуцлагаа ухамсарлаж, өөрөөсөө хамаарах үүргээ биелүүлэх ёстой. Миний ажлын шаардлага одоогийн цаг үед хоцрогдсон гэж зарим нь хэлж байх шиг байна.

Би хууль дүрмийн дагуу тавих шаардлагаа тавина. Гэтэл манай зарим уран бүтээлчид шөнийн цагаар дуудлагын жолоочоор ажиллаж, өглөө ажлаа хийж чадах уу. Би удирдаач хүн учраас ажлын шаардлагаа тавина. Шууд түс тас хэлчихнэ. Энэ байдал өнөөгийн залууст таалагдахгүй байхыг үгүйсгэхгүй ээ.

-Танай театрт хэчнээн хөгжимчин ажиллах ёстой вэ. Одоо хэдэн уран бүтээлч ажиллаж байна?

-Манайх 64 уран бүтээлчийн бүрэлдэхүүнтэй байх ёстой. Улсын филармони, Дуурь, бүжгийн эрдмийн театрт мөн төдий тооны уран бүтээлчид байх ёстой. Гэвч одоо 50 хүрэхтэй үгүйтэй л байна. Хөгжимчин дотроо олон янз. Төрөл болгоноороо дагнан тоглоно. Хөгжимчин хүн бүгдийг тоглодог гэсэн ойлголт байхгүй. Энэ застав бүрдэж байж, дугарах ёстой оркестроороо номоороо дугарна. Маш энгийнээр хэлбэл, амьд хөгжмийн хамтлагт соло, басс гитарчин, бөмбөрчин гээд таван хүн байх ёстой шүү дээ. Тэгж байж нэг хамтлаг гэж ярьдаг. Ийм байдалтай олон жил явж ирлээ.

Сая 2020 оноос л Соёлын яамтай боллоо шүү дээ. Ер нь сүүлийн  30 жил мэргэжлийн урлагийн бодлогод анхаараагүй явж ирснийг хэн ч хүлээн зөвшөөрнө.

Маш олон хүний хүч хөдөлмөр нийлж, нэг уран бүтээл төрөн гардаг гэдгийг тооцоолохгүй байна. Гэтэл боловсон хүчний дутагдалд орчихоор үйл ажиллагаа нь хэвийн явах нөхцөл боломжгүй болж, доголдолд орж байна. Яг бодит байдал бол энэ мэргэжлийн урлаг гэдэг юмыг төр хаячихсантай л холбоотой юм.

-Зөвхөн театрын хөгжимчид ажлаас халагдах өргөдлөө өгч байгаа юм уу?

-Мэргэжлийн хөгжимчид хамгийн удаан сурч, хамгийн удаан жил ажилладаг хүмүүс. Харин бүжигчид, дуучид 20 жил ажиллаад тэтгэвэртээ гарчихдаг. Хар нялхаасаа хөгжимчин мэргэжлээр суралцаж, төгсөхөд ажлын байр, нийгмийн баталгаа нь байхгүй болохоор мэргэжлээ сольж байна. Эсвэл цаг нар багатай, арай ахиу цалинтай ажил хийж байна.

-Ер нь театрын уран бүтээлчид хэдээс хэдэн төгрөгийн цалин авч байна вэ. Сүүлийн үед цалин хөлс нь нэмэгдсэн үү?

-Засгийн газрын тогтоолоор төрийн үйлчилгээ, соёл урлагийн төв театрын хөгжимчин, дуучин, бүжигчид 466-895 мянган төгрөгийн цалин авдаг. Нийгмийн даатгал, хүн амын орлогын татвараа авна.

Манай байгууллагын уран бүтээлчдийн 60 хувь нь 766 мянган төгрөг, үлдсэн 40 хувь нь 895 мянган төгрөгөөр цалинжиж байна.

Үйлчилгээний ажилчид бүр бага цалин авна. Манай театрын албан ёсны орон тоо 189 хүн байдаг. Үүний 140 нь цэвэр уран бүтээлчид байдаг. Мөн 64 хүний бүрэлдэхүүнтэй найрал хөгжим, 39 бүжигчинтэй, 50 орчим хөгжимчинтэй үйл ажиллагаагаа явуулж байна.

-“Тамгагүй төр” жүжгийн бэлтгэлтэй холбоотойгоор театрын төлөвлөгөө алдагдаж байна гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Ямар ч хүн уран бүтээл хийж болно. “Тамгагүй төр” жүжиг сайхан уран бүтээл. Хамгийн гол нь урьдчилсан төлөвлөгөө гаргаж, улсын байгууллага учраас харилцан хамтран ажиллах гурван талт гэрээ хэлцэл хийх ёстой. Тэнд хүн ажиллаж байгаа учраас анхнаасаа нөхцөл нь тодорхой байсан бол өөр хэрэг. Гэнэт ийм шийдвэр гарлаа. Нондин театрын уран бүтээлчид бүх зүйлээ зогсоож, тайзаа чөлөөлсөн. Энэ жил бас гэнэт шийдвэр гаргаж, бидний төлөвлөсөн ажлууд өөрчлөгдөж байна.

Уг нь дөрөвдүгээр сард “Тамгагүй төр” жүжгийг Өвөр Монголд тоглоно гэж байсан юм. Уран бүтээлчдийн ээлжийн амралтаар тоглолт хийж байгаа бол амралтын хугацаанд уран бүтээлчид ямар гэрээ хийх нь тэр хүний асуудал.

Гэтэл ажил эхлэхэд ганц манай театр биш Драм, Дуурь, бүжгийн театрын төлөвлөгөөнд өөрчлөлт орж байгаа юм байна. Бид өөр байгууллага дээр үйл ажиллагаа явуулна. Өөр байгууллага маань бас өөрийн гэсэн үйл ажиллагаатай байх жишээтэй.

-Театрын хэчнээн уран бүтээлч “Тамгагүй төр” жүжигт оролцдог юм бэ. Уран бүтээлчид театраасаа хальж, гадаадад тоглолт хийх нь сайн хэрэг биш үү?

-Манай 39 бүжигчин бүрэн бүрэлдэхүүнээрээ энэ жүжигт оролцдог. Уг нь 48 хүний орон тоотой юм. Өнөө л боловсон хүчний асуудал. Энд байгаа бүх уран бүтээлчдийг тэр жүжигт ажиллуулахаар манай байгууллагын ажил орхигдоно шүү дээ. Театрын зүгээс ажилчдадаа цалин өгнө.

Мөн ажлын бус цагаар ажиллуулсан цалин хөлсийг тухайн студийн зүгээс өгдөг юм шиг байна лээ. Уран бүтээлчдийг гадаадад тоглохыг ерөөсөө үгүйсгээгүй ээ.

Ганцхан урьдчилж ярилцах хэрэгтэй шүү дээ. Энэ намар уран сайхны зөвлөлөөрөө ярилцаад бүжгийн жүжиг тавихаар төлөвлөсөн байсан. Гэвч энэ бүхэн өөрчлөгдөх юм шиг байна.

-Тэгэхээр үлдсэн уран бүтээлчид энэ хугацаанд хэрхэн ажиллах вэ?

-Нэгэнт ийм болж байгаа учраас зохицуулалт хийх байх. Манайх жуулчдад зориулсан тоглолтоо хийнэ. Миний хэлээд байгаа бүжгийн жүжигт бол өөрчлөлт орж таарах байх. Тэгэхээр бид бүжиггүй, дуу, хөгжмийн талын уран бүтээл рүүгээ шилжих байх.

Манай театрын бүжигчдийн 50 хувийг “Тамгагүй төр” жүжигт авч ажиллуулж болно. Өөр бусад хамтлагийн чөлөөт уран бүтээлчидтэй хамтран ажиллаж, сургаж авч болно шүү дээ.

Гэрэл зургийг Б.Эрдэнэбилгүүн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХарамсалтайХарамсалтай
4
ХахаХаха
3
БурууБуруу
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

39 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

chiloe polk 2023-04-25 160.152.26.117

Найдвартай компаниас хэрхэн зээл авах талаар миний гэрчлэлийг уншина уу.

Сайн байцгаана уу, би моголд амьдардаг, санхүүгийн асуудалтай байсан тул байшин худалдаж авах шаардлагатай байсан. Би хувийн болон аж ахуйн нэгжийн өөр өөр зээлийн компаниудаас зээл авахыг оролдсон боловч бүтсэнгүй, ихэнх банкууд миний зээлээс татгалзсан. Гэхдээ бурхан хүссэнээр би хувийн зээлдүүлэгчтэй танилцсан бөгөөд тэр надад 75,000 еврогийн зээл өгсөн бөгөөд өнөөдөр би өөрийн гэсэн байшинтай, бизнес эрхлэгчтэй болсо

Avatar

Нэргүй 2023-04-25 103.229.122.167

ХӨГЖИМЧИН БОЛООД САЙХАН АМЬДАРНА ГЭЖ АНХНААСАА БУРУУ БОДОЖ ДЭЭ
ХАРИН Ч МАНАЙХ ШИГ ХӨГЖИМЧИНД УЛСААС ЦАЛИН ӨГДӨГ ГАЗАР ХОВОР БАЙХ ШҮҮ.

Avatar

Нэргүй 2023-04-25 146.70.130.82

3 том мэргэжлийн байгууллага филармони, дуурь, үндэсний дуу бүжгийн театрын дарга нар салбартаа хамгийн дорой мэргэжилтнүүд Ардын намын мангарууд минээ өөрсдийн томилсон бэлгийн дарамтлагч Хар Цогоо, Хэнтийн зохиолын дуучин Түвшинтөгс, Архангайн Баатарбилгийн сонгуулийн сурталчилгаанд гүйсэн зохиолын дуучин хэн ч билээ нэг шалихгүй суганы үснүүдээ эргүүлэн татаж лай зай болнуу

Avatar

Oyun erdene Hero BAatar icheech 2023-04-25 146.70.130.82

Hero BAatar arai davarch bna. Toriig samrana odoo bas mergejliin urlagiin baiguulagin ajilchdiig hucheer avna. Oyun Erdene Davuu baidlaa ashiglan ahdaa ulsiin baiguullagiin taiz uran buteelchdiig n ogch bdg.Tamgagui tur ulsaas hichneen ter bum avsniig shilen dansaar il gargah heregtei.
Teatriin hotolbor buten jileeree garaad Jiliin omnoos billetee zarj bdg.
urdchilan tolovloson uran buteeld n saad bolj taiziig n bujigchidtei n deeremdeh n OYUNERDNII ah baij bolnoo gehde arai arai

Avatar

Нэргүй 2023-04-25 202.21.126.30

Цалинг нь шууд 3 дахин нэмэх хэрэгтэй юм байна даа. Яаж ийм цалингаар хүн энд ажиллах вэ дээ

Avatar

Нэргүй 2023-04-25 192.82.74.152

Үндэсний дуу бүжгийн чуулгыг тусгай театрын байртай болгож, цалинг нь нэмээд тоглолтыг тогтмолжуулмаар байна. Драм бол монголын нүүрийг тахалдаг урлагын жанр бус, үндэсний урлаг л монголын нүүрийг тахалдаг байгаа шүү.

Avatar

ХӨГЖИМЧИН ЗАЛУУД 2023-04-25 202.179.27.139

МЭРГЭЖИЛДЭЭ ҮНЭНЧ Л ҮЛДЭХ ЗАРЧИМ БАРИВАЛ ЗҮГЭЭРСЭН…. ДЭЛХИЙН БҮХ ХӨГЖИМЧИД ЯГ Л НААД БЭРХШЭЛИЙГ ТУУЛЖ ЯВАА… САЙН САЙХАН ЯВАА МААШ ОЛОН ХӨГЖИМЧИН БИЙ.

Avatar

Нэргүй 2023-04-25 202.21.126.30

Тэдний цалинг Монголтой яаж зүйрлэх вэ дээ

Avatar

иогэн 2023-04-25 192.82.68.43

Гарах хэрэгтэй Ингээд залуу уран бүтээлчид зайг нь эзэлдэг байх хэрэгтэй Гэхдээ удирдлага гээд бэлгийн дарамт үзүүлэх асуудар гарч магад Эрс эсэргүүцэж зарчимтай байх хэрэгтэй харин байраа олсон учраа мэдсэн нь чөлөөт уран бүтээл хийгээд Явах нь зөв Цалин энн тэр бол багадахгүй Халтуур нэмэгдэл энэ тэр гээд хэн нэгэн голоод байых юм биш шүүү

Avatar

Зочин 2023-04-25 66.181.161.17

Ахлах ангийн сурагчид ирээдүйн ажил мэргэжлийн сонголт хийхдээ энэ залуугийн яриад байгаа зүйлийг харгалзан үзэх хэрэгтэй. Үнэхээр дур сонирхлоо дагаад урлагийн мэргэжил сонгож болно. Тэр тохиолдолд амьдрал ахуйгаа хэрхэн авч явах вэ гэдэг дээр нөөц төлөвлөгөөтэй байх. Жнь: давхар өөр мэргэжил эзэмших, эсвэл баян хүнтэй суугаад түүнийхээ цалин, орлогоор амьдарна гэдэг ч юм уу.

Avatar

зочин 2023-04-25 202.55.191.194

Одоо зарчим яриад явахгүй ээ, хүмүүс яах гэж ажил хийдэг гэж .Амьдрахын тулд л ажил хөдөлмөр эрхэлж байгаа ш дээ. тэгтэл авсан цалин нь амьдралд нь хүрэхгүй байхад хүнийг ажилдаа бүхнээ зориулахыг шаардах чинь муйхар тэнэг хэрэг. Шударга шударга л гэнэ . Шударга зан гэдэг чинь дангаараа харгислал . Та ар гэрээ яаж авч явдгийг мэдэхгүй. магадгүй та зөвхөн өөрийнхөө нэр рүнд албан тушаалыг л боддог бусдыг нь зөнд нь хаядаг ч хүн байж болно ш дээ. Сайн аав байх амаргүй

Avatar

хүннү 2023-04-25 202.179.27.114

Үндэсний урлагаа өөд нь татаачээ. Саяхан Хэнтий аймгийн 100 жилийн ойд зориулсан Хан Хэнтий чуулгын тогололт үзлээ. Ямар гоё гээч. Зөвхөн нэг аймгийн хагас дутуу тогололт ийм байгаа юм чинь ҮУИТ-н тогололтыг бүтнээр үзвэл “ жинхэн галзуу” юм болох юм байна гэж бодож суулаа. Зурагтаар, YouTube-ээр үзэх л өөрийгөө л хуурсан болох юм билээ. Амьдаар нь үзэх үү…аугаа юм билээ. Харамсалтай нь ҮУИТ-т тогололт тэр болгон болдоггүй юм билээ.

Avatar

Нэргүй 2023-04-25 192.82.74.152

Тайзыг нь драмыхан хэдэн жилээр эзэгнэчихээд, хүн тоож үзэхгүй жүжиг ар араас нь л тавих юм, одоо зайгаа тавьж өгмөөр дөө.

Avatar

Нэргүй 2023-04-25 66.181.168.199

бүх салбар ижил байна. бакалавр, магистр, 2 дахь бакалавр, докторын жилтэйгээ нийт 14 жил сурчээ. гэтэл цалин гэдэг түй гэх шүлсний хэмжээнд хүрэхээ байжээ.

Avatar

хүннү 2023-04-25 202.55.188.99

Энэ бол эмэгнэл шүү. Манай улс эрүүл мэнд, боловсрол, соёл урлагаа л өөд татаж явах ёстой. Тэдний цалинг 1,5-3,0 сая ₮ болгох хэрэгтэй. Тэгэж байж л бид хөгжинө. Энэ 3 салбараа л бөөцийлөх хэрэгтэй. Мөн урлгийхан хөдөө орон нутгаар явж тогололт хийхээ больсон байна. Төрөөс энэ асуудлыг саын дэмжиж унаа байраар хангах хэрэгтэй. Гэхдээ зохиолын дуучид шиг “халтуурдаж” болохгүй. Урлаг гэж үүнийг хэлдэг юм гэж харуулах хэрэгтэй. Хөдөөнийхөн үндэсний урлаг гэдэг нь зохиолын дууг гэж ойлгодог болсон.

Avatar

Нэргүй 2023-04-25 202.21.126.30

Маш зөв. 100% санал нэг байна.

Avatar

ЗОЧИН 2023-04-25 220.108.217.252

ЗӨВ ШҮҮ ДЭЭ. ӨӨР ЯАХЫМ, ДЭМЖИНЭ.

Avatar

Иргэн 2023-04-25 202.131.227.82

Улс цалин холсөө нэмэгдүүлэх болон өргөн хэрэглээний барааны үнээ барихгүй бол аажимдаа хамаг иргэд нь гадагш дайжиж сонгогчгүй сонгууль явуулж ичмээр байдалд орохнээ

Avatar

🥺 2023-04-25 64.119.27.122

зуны урлагийн тоглолт гуравхан үзэгчтэй, оркестрын уран бүтээлчид зүрх нь үхдэг

Avatar

Зочин 2023-04-25 66.181.161.127

Саяхан хэд хоногийн өмнө Сүхбаатарын талбай дээр урлагийн сургуулиудын тайлан тоглолт болоод байсан. Одоо манайд ямар ч олон сургууль урлагийн мэргэжилтэн бэлтгэдэг юм. СУИС, Консерватор, Их засаг, КУДС, Сити сургууль… гэх мэт. Эдгээр сургуулиудын оюутнуудад хандаж хэлэхэд, эртхэн шиг МСҮТ-д давхар сурч, ажлыг "хар, бор" гэж гололгүй сурч аваарай. Тэгэхгүй улсаараа нэг дуулсан хуурдсан, эсвэл контор, оффист суусан, эсвэл төрийн албанд дарга нарын цүнх барьсан хүмүүс л болоод л бна шүү.

Avatar

Нэргүй 2023-04-25 202.55.188.99

Өөрөө маш зөв хэллээ . Хурдхан талх нарийн болв. гагнуур хийж сурах ёстой болох нь.

Avatar

хүкийн офицер боловсролд 2023-04-25 64.119.27.122

дуурь, филармони. ардын дуу бүжиг, морин хуурын чуулга нь нийлмээр. офицерын ордны үндэсний хөгжим бас нийлмээр. цэргийн газар тусдаа дуурь балеттай. хийлийн цэрэг гэж маяглуур бас тусдаа үндэсний хөгжим, балет дуурьтай байх санаатай.

Avatar

⁉️ 2023-04-25 64.119.27.122

маркетинг менежмэнтээр өчнөөн хүн төгслөө л гэхийн. төрийн зардлаар дан бизнес удирдлага төгсөч.

Avatar

😒😠🫵 2023-04-25 64.119.27.122

татвар төлөгч нийт ардын зардлаар сурчаад, цалин авчаад ичээчээ

Avatar

Нэргүй 2023-04-25 64.119.27.122

тэрбум төгрөгөөр сурчаад ганц шүгэл л үлээж байна шдээ 🥳💩

Avatar

Нэргүй 2023-04-25 64.119.27.122

цалингаасаа татвар төлж дээр нь байгууллага дээрээ хуримтлалд бас мөнгө суутгуулчаад дараа нь тэр мөнгөнөөс олгохдоо дахин 10 хувь сутгаад бна. хэдэн давхар суутгал.

Avatar

Нэргүй 2023-04-25 64.119.27.122

арван хувь нь цуглараад тэрийгээ бас суутгал авч олгоно. ломбард рекэт мафийн базуур юмуу хаашааеэн. хүүгийн хүүгийн хүү. ач гуч дөч хүү. хүнс бараан дээр адил.

Avatar

zochin 2023-04-25 192.82.80.143

манай компанийн цэвэрлэгчээс бага цалин адваг юм байна ш дээ Номин сайдаа!!!

Avatar

Зочин 2023-04-25 202.126.89.146

Угаасаа энэ олон дуучин, жүжигчин, хөгжимчин гэсэн хогийн юм хийж, бусдын хармаа тэмтэрч амьдардаг улсын хэрэг юу байх вэ, цөөн тусмаа л сайн ш дээ, улс, нийгэмд хэрэгтэй ажил хөдөлмөр эрхлэх хэрэгтэй ш дээ

Avatar

Нэргүй 2023-04-25 202.21.126.30

Чи ч урлаг мэддэггүй жинхэнэ орк юм даа

Avatar

Нэргүй 2023-04-25 124.158.120.50

Хэнтийн пракц театрын ажлыг хийлгэхээ больжээ. Херо Баатар хувийнхаа юмыг л хийлдээ

Avatar

Нэргүй 2023-04-25 64.119.27.122

оркестр бүрэлдэхүүнээрээ өөр уран бүтээл дээр ажиллаад олсон орлогыг уран бүтээлчдэд нь олгохыг хүкийн шийдвэрээр болиулсан. түүнд нь артистуудын урам нь хугарсан. илүү олсон мөнгийг нь нийгмийн халамжид зарцуул гэсэн ойлгомжгүй байдал. уг нь нийтээрээ л ашгаа авч байсан юм. хүк самарчихсан

Avatar

Нэргүй 2023-04-25 66.181.160.59

сайд нь хэлээ зажилсан баян айлийн эрх охин байхаар аргагүй дэ хөөе оюунэрдэнээ оросууд танай кабинетын сайдын тв гээр оросыг харааж зүхсэн 1 талын мэдээ оруулдаг гээд бензэны крантаа хаана гэнэ дээ наад эргүү номиндоо хэлдээ

Avatar

хэл гөх 2023-04-25 64.119.27.122

тангараг өргөхдөө хэлээ гаргаад. хэлээ гозогнуулдаг түбэд заншилаа болимоор юмаа. гадаадын фестиваль хэсээд явах юм.

Avatar

Зочин 2023-04-25 59.153.112.122

Баатар найруулагчийн ажлыг дэмжихийн тулд соёлын яамаараа ажиллаж байна гэж ойлголоо. Ах нь найруулаад амраг нь тоглоод гоё юм аа

Avatar

Зочин 2023-04-25 64.119.29.146

Харамсалтай байна, монголын төр боловсон хүчин, хөдөлмөрийг үнэлдэггүйн нэг жишээ.
Сайхан залуу боловсон хүчнээ алдаад дууслаа.
Ийм хүмүүсийг бэлдэхэд 10 жил зарцуулна шүү

Avatar

biy biynee h**** shuvugduj horlosoor bgd 2023-04-25 192.82.71.44

tsoorhoi guril shig tsaraitai boltson undesten

Avatar

Нэргүй 2023-04-25 64.119.27.122

мэргэжилтэн хэрэггүй, намчид бид чадна гээд гурилдахыг хэлнэ гэнэ үү

Avatar

Нэргүй 2023-04-25 202.131.225.197

tachalara oilgo

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж