Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарын урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда гэргий Агата Корнхаузер-Дудагийн хамт төрийн айлчлал хийхээр Монгол Улсад хүрэлцэн ирэв.
Ерөнхийлөгч Анджей Дудаг гэргийн хамт “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газардахад Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, БНПУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшыштоф Бойко болон албаны бусад хүн угтан авав.
Төрийн айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНПУ-ын Ерөнхийлөгч А.Дуда нар албан ёсны хэлэлцээ хийж, уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээний болон олон улсын харилцааны зарим асуудлыг хэлэлцэнэ.
Уулзалт, яриа хэлэлцээний үеэр Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”, дунд хугацааны “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан томоохон зорилтууд, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Ерөнхийлөгчийн илгээлт 2100” хөтөлбөрийн хүрээнд польшийн талтай хамтран ажиллах талаар ярилцана.
Түүнчлэн хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, дэд бүтэц, боловсрол, соёл зэрэг салбарын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр санал солилцоно.
Айлчлалын хүрээнд Олон улсын авто тээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр болон худалдаа, хөрөнгө оруулалт, шинжлэх ухаан, архив, геологи, мал эмнэлэг зэрэг салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах юм.
А.Дуда Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгчөөр 2015 сонгогдсон бөгөөд 2020 онд болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар дахин сонгогдсон. Тэр бээр 2008 онд БНПУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газарт Төрийн нарийн бичгийн орлогч даргаар ажиллаж байхдаа Ерөнхийлөгч асан Лех Качинскийг дагалдан Монгол Улсад ирж байсан.
1990 оноос хойш БНПУ-аас хамгийн сүүлд буюу 2013 онд Ерөнхийлөгч Бронислав Коморовски Монгол Улсад айлчилсан юм.
ЗОЧИН 2023-04-24 220.108.217.252
УКРАЙНД ХИЙЖ БУЙ ФАШИСТ ОДОЙ ПУТЛЕРИЙН ТҮРЭМГИЙЛЛИЙГ ТОГТООН БАРИХ, ЦААШИД УКРАЙН ЭЗЛЭГДСЭН ГАЗАР НУТГАА ЧӨЛӨӨЛӨХӨД ПОЛЬШ УЛС ХАМГИЙН ИХ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БУЙ, АНУ, НАТО-гийн ОРНУУДААС УКРАЙНД ИРЖ БУЙ з****г, ТЕХНИК ПОЛЬШООР ДАМЖИН ИРЖ БУЙ ЮМ, УКРАЙНЫ БААТАРЛАГ АРД ТҮМЭНТЭЙ ХАМТ ОРОСЫН БУЛААН ЭЗЛЭГЧДИЙГ ЭХ НУТГААСАА ХӨӨН ЗАЙЛУУЛАХ УКРАЙНЫ АРД ТҮМНИЙ ТЭМЦЭЛД ҮЗҮҮЛЖ БУЙ ТУСЛАМЖИНД, ЕРӨНХИЙЛӨГЧИЙН АЙЛЧЛАЛД АМЖИЛТ ХҮСЬЕ. ЭРХЭМ ЕРӨНХИЙЛӨГЧ ДУДА МОНГОЛ УЛСАД ТАВТАЙ СААТАН МОРИЛ.
Зочин 2023-04-24 183.177.99.228
ТЭР ТҮГЖРЭЛ НЬ ЯАХАВ ДЭЭ БИДНИЙ ӨӨРСДИЙН БАЙЖ БАЙГАА ЦАРАЙ НЬ ЭНЭ, , ЖААХАН ХОЛЫГ ХАРЧИХ, ПОЛЬШ БОЛ 45 ОНД ДАЙНЫ НУРАНГИ ДООРООС БОСЧ ИРСЭН БИДЭНТЭЙ АДИЛ КОММУНИСТ ДАРЛАЛЫГ ҮЗЭЖ АМССАН УЛС, ДАРХАНД БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН СИЛИКАТЫН ҮЙЛДВЭРЭЭС ЭХЛЭЭД ӨӨР БУСАД ТУСЛАМЖИЙГ 60-70-ААД ОНД ҮЗҮҮЛЖ, ЕВРОПЫН СОЁЛТОЙ ХАМГИЙН ОЙР ТАНИЛЦУУЛЖ, ОЛОН МОНГОЛ ОЮУТНЫГМИНЬ СУРГАЖ ӨГСӨН УЛС, ТЭЭРШААЖ АД ҮЗЭЭД ХЭРЭГГҮЙ, МОНГОЛ ЗАНГААРАА Л БАЙЯ
Зочин 2023-04-24 202.21.108.8
Хар гай, энэ их түгжрэлд юугаа хийж ирсэн гай вэ. Бушуу явуулаач. Энэ хүн Монголд гай л болнуу болхоос тус болохгүй.
Арын эгнээ 2023-04-24 24.128.40.160
Үгүй Польшууд чинь ерөнхийлөгч тэргүүн хатагтай нарыг онгоцны шатаар бууж дуусах хүртэл хүлээж чаддаггүй хүмүүс үү. Арын эгнээ хүлээж байж буудаг хүндэтгэлийн ёсыг мэддэггүй ээ.
Зочин 2023-04-24 202.21.108.21
УКРАЙНЫ АСУУДАЛ ХАМААГҮЙ ШҮҮ.. ПОЛЬШ УГААСАА ОРОСУУДАД НУХУУЛНА..
Х.Баяр 2023-04-24 122.201.24.172
Польш улсыг 1939 онд ЗХУ, Герман улс хуваан эзэлж, 20000 офицерийг нь НКВД буудан хороож, нацистууд жүүд үндэстнийг нь хоморголон устгаж, 1944 онд Варшавын 98% балгас болсон. Үнсэн дотроос босч ирсэн европын хүчирхэг улс үндэстний нэг яах аргагүй мөн билээ.
Зочин 2023-04-24 66.181.160.87
Украинд халдсан Оросын түрэмгийллийн асуудлаар Монгол Улс эцэс төгсгөлгүй түдгэлзсэн байр суурьтай хөшөөд суугаад байж болохгүй!! Дэлхий нийтээр илэрхий баримталж байгаа чиг шугамаас зайлсхийх нь хэт туйлшрал болно шүү!!!
Зочин 2023-04-24 66.181.182.200
Зайл зайл. Бөөн түгжрэл. Ацаа хийж ирсэн юм
Зочин 2023-04-24 202.9.41.7
Айлчлалд амжилт хүсье. Төрийн тэргүүн маань улс орныхоо онцлого болон гадаад бодлогын онцлгоо тайлбарлаж ойгуулна гэдэгт итгэж байна. Польшийн Ерөнхийлөгч түүнийг нь ойлгох байлгүй дээ
иргэн 2023-04-24 66.181.176.25
тавтай морил . найрсаг харилцаа мандан бадраг
Зочин 2023-04-24 66.181.181.186
Украиныг дэмж гэж Монгол улсыг дарамталж, Монгол улсын дотоод асуудал, төрийн хар хайрцгийн бодлогод оролцох санаатай байх вий. Улс төрийнхнийг ямар үйлдэл хийхийг харах л үлдэж байна. Монголын төрд ар хайрцгийн бодлого байдаг эсэхийг төр засагт суудал эзэлж буй хүмүүс яаж харуулахыг үзье. Монгол улс бие даасан өөрийн бодлоготой, хэнийг ч илүү үзэхгүй, мөн хэнийг ч дутуу үнэлдэггүй, хэнд ч хайр зарладаггүй, зарлах ч боломжгүй, дундыг баримталдаг улс гэдгээ хэлээд явуул