Хуучирсан мэдээ: 2010.08.27-нд нийтлэгдсэн

Анар амжилт авчирна

Анарыг  амжилтын чулуу гэдэг. Хэрэв ажил хэрэг урагшлахгүй бол ширээн дээрээ 3 ширхэг анар тавиарай.  Анарыг дэрэн доороо хийж унтвал сэтгэл гутралаас салдаг аж. Анар эзнээ алдаршуулж, өөртөө итгэх итгэлийг  өгнө.  Мөн аян замд эзнээ гай тотгороос хамгаалж, үнэнч нөхөрлөлийг  бэлгэдэнэ. Анар нь эрдэсийн төрлийн чулуу юм.

Анарын анагаах шид
Анар  өөр өөр өнгөтэй байдаг ч бид та бүхэнд улаан анарын тухай ярья.  Улаан анар нь бамбай булчирхай болон дэлүү өвдөхөд хэрэглэдэг. Өвдсөн газраа тавихад  өвчин  алга болж, илааршдаг байна.  Мөн бясалгал хийх үед толгой дээрээ тавьж эсвэл гартаа атгахад анхаарал төвлөрч, оюун санаа  хурц болдог гэнэ. Эрэлд яваа хүнд анар чулуу сураг сонсгодог гэж үздэг байжээ.

Анар нь хайр дурлал, дур хүслийн бэлгэ тэмдэг төдийгүй  цэвэр ариун зан суртахуун, үнэний чулуу юм.  Анар эзныхээ оюун ухааныг  хурц сэргэлэн байлгаж, аливаа зүйлийг хийхэд учрах саад  тотгорыг зайлуулж байдаг.  Уг хосгүй чулуу нь мөн дур хүслийг бадраадаг аж. 

Одоогоор анарын хамгийн том эх үүсвэр нь Африк  тив.  1996 онд Австралийн нэгэн оюутан уртаараа 30 метрийн хэмжээтэй  анар олсон нь хамгийн томд тооцогддог. Мөн Энэтхэг, Бразил, Орос болон АНУ-д анар түгээмэл байдаг.

О. Халиун

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж