Ц.Оюунгэрэл, Д.Тогтохсүрэнг шалгуулахаар прокурорт хандав

Хуучирсан мэдээ: 2023.04.25-нд нийтлэгдсэн

Ц.Оюунгэрэл, Д.Тогтохсүрэнг шалгуулахаар прокурорт хандав

Ц.Оюунгэрэл, Д.Тогтохсүрэнг шалгуулахаар прокурорт хандав

УИХ-ын гишүүн асан Иргэдийн оролцооны нэгдэл намын дарга Ц.Оюунгэрэл, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнг тойрогтоо мөнгө тараасантай холбогдуулан прокурорт ханджээ. Тодруулбал, УИХ-ын намрын чуулган завсарлах хугацаанд гишүүд тойрогтоо ажилласан. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн тойргийнхоо иргэдтэй уулзах үеэр ахмадуудад мөнгө тараасан гэх бичлэг олон нийтийн шүүмжлэлийг дагуулж байв.

Тэгвэл дээрх бичлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл өчигдөр Нийслэлийн прокурорын ерөнхий газарт ханджээ. Өмнө нь тэрбээр энэ оны гуравдугаар сарын 14-ны өдөр АТГ-д хандсан ч хэрэг нээхээс татгалзсан тул Нийслэлийн прокурорт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаж өгнө үү гэх агуулгатай өргөдөл гаргажээ.

Харин УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн уг асуудалд дараах тайлбарыг хийж байсан юм. Тэрбээр “Уржигдар Өвөрхангай аймгийн Хархорин суманд буюу тойрогтоо ажилласан. Уулзалтын дараа 5-6 ахмадад хүндэтгэл үзүүлсэн. АН-ынхан бичлэг хийгээд, мөнгө тарсан гэж бичиж байна. Монгол ёсоор ахмадууддаа 20 мянган төгрөг өгч хүндэтгэл үзүүлсэн. Улс төрийн зорилгоор тараасан бол ил өгөхгүй байх байсан. Сумын Засаг дарга намайг дагуулж яваад өндөр настай хүн нь энэ байна гэхээр нь хүндэтгэл үзүүлсэн. Түүнээс биш надад мөнгө тараах зорилго байхгүй. Тараах ч мөнгө байхгүй. Уулзалтад ирсэн таван ахмадад хүндэтгэл үзүүлсэн л ажил. Энэ бол УИХ-ын гишүүний хувьд тойрогтоо ажиллахдаа хийж болохгүй зүйл ч биш. АТГ-аас намайг дуудсан зүйл алга. Энэ асуудал дээр надад санаа зовоод байх зүйл алга гэх мэдээллийг өгч байлаа.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж