Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга 1.8 сая, гишүүд нь 1.5 саяын цалинтай

Хуучирсан мэдээ: 2023.04.24-нд нийтлэгдсэн

Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга 1.8 сая, гишүүд нь 1.5 саяын цалинтай

Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга 1.8 сая, гишүүд нь 1.5 саяын цалинтай

Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл нь нийт есөн гишүүний бүрэлдэхүүнтэй. Тус зөвлөлийн удирдах зөвлөлийн дарга нь 1.8 сая төгрөгийн цалинтай бол найман гишүүн нь тус бүр 1.5 сая төгрөгийн цалин авдаг байна. Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат ажилладаг бол гишүүдээр нь У.Бямбасүрэн, Л.Цэдэвсүрэн, П.Сайнзориг, Д.Эрдэнэбаяр, С.Насанжаргал, Д.Сувдаа, Г.Буян, Б.Энхтуяа нар ажилладаг байна.

Төрийн банкны ТУЗ 1.5 сая төгрөгийн цалинтай

Төрийн банк ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл нь нийт есөн гишүүнтэй. Бүгд 1.5 сая төгрөгийн цалин авч байна. Төлөөлөн удирдах зөвлөлд Б.Тэлмүүн, Б.Ганбат, Д.Цолмон, Б.Сүх-Очир, Г.Золбоо, Л.Сонор, М.Батжаргал, С.Цэнд-Аюуш, Д.Энхжаргал нар ажилладаг аж.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүд 1,680000 хүртэлх цалинтай

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл нь нийт 10 гишүүнтэй бөгөөд хэдэн төгрөгийн цалин авдаг талаарх мэдээллийг нь өнөөдөр ил болгоод буй. Уг мэдээллээр хоёр гишүүн болох Ж.Чимэдцэрэн, Б.Мөнхзаяа нар 1 сая 680 мянган төгрөгийн цалин авдаг бол Д.Батбаатар, Б.Уянга, Ж.Ганбат, С.Мөнхчулуун, Б.Ганхуяг, Д.Баярбат, Ч.Энх-Амгалан нар 840 мянган төгрөгийн цалин авч байна.

Харин Х.Болор-Эрдэнэ мэдээллээ ирүүлээгүй тул хэдэн төгрөгийн цалин авдаг нь тодорхойгүй. Тэрбээр Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулууны дүү юм.

Монголын газрын тос боловсруулах үйлдвэр ХХК-ийнхан 1.1 сая төгрөгийн цалин авдаг

Монголын газрын тос боловсруулах үйлдвэр ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл нь нийт есөн гишүүнтэй. Тус зөвлөлийн даргаар нь Б.Анхбаяр ажилладаг бол гишүүдээр нь Р.Очбадрах, Д.Жадамба, Л.Баярмандал, Д.Дэлгэрмаа, С.Тулга, О.Үржин, Х.Наранхүү, Г.Наранбаяр нар ажилладаг аж. Тэд бүгд 1.1 сая төгрөгийн цалин авч байна.

“Эрдэнэс Монгол” ХК –ийн ТУЗ-ийн гишүүд 1.5 сая хүртэлх цалин авдаг

"Эрдэнэс Монгол" ХК нь нийт есөн гишүүнтэй. Тэднээс Д.Нацагдорж, Т.Оргодол, С.Энх-Амгалан нар 1.5 сая төгрөгийн цалин авдаг бол Ш.Мөнхцэрэн, Б.Цэнгэл, Б.Тэлмүүн, М.Энхболд, Ч.Цогтбаатар, С.Наранцогт нар 840 мянган төгрөгийн цалин авч байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж