2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр энгийн арилжаагаар 52 хувьцаат компанийн 286,990,994 төгрөгийн үнийн дүн бүхий 1,141,692 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 26 компанийн хувьцааны ханш өсч, 17 компанийн хувьцааны ханш буурсан бол 9 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Монгол нэхмэл ХК (MNH 14.98%), Силикат ХК (SIL +14.96%), Хай би ойл ХК (HBO +13.52%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Махимпекс ХК (MMX -7.23%), Эрдэнэс сольюшинс ХК (AMT -6.98%), Таван толгой ХК (TTL -4.57%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн арилжаагаар:
-Хөрөнгө оруулалтын 2 сангийн 28,898 ширхэг нэгж эрхийг 15,961,129 төгрөгөөр арилжлаа.
Энэ өдөр нийт 302,952,123 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOP-20 индекс 0.73% хувиар буурч, 37380.72 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 6,666,865,190,390 төгрөг боллоо.
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ