ОХУ иргэдээ Канад руу аялахгүй байхыг сануулав

ОХУ иргэдээ Канад руу аялахгүй байхыг сануулав

ОХУ иргэдээ Канад руу аялахгүй байхыг сануулав

Оросын түрэмгийллийг хүчтэй эсэргүүцэж, Украиныг дэмждэг орнуудын нэг бол Канад. Тийм ч учраас Оросын зуу зуун албан тушаалтанд хориг арга хэмжээ авч, өргөн цар хүрээтэй худалдааны хориг тавьсан. Мөн Москвагаас Киевт түрэмгийлсний дараахан Канад улс иргэдээ ОХУ руу зорчих хэрэггүй гэж сануулж байв.

Тэгвэл ОХУ-ын Гадаад хэргийн яам Бямба гаригт иргэдээ Канад руу аялахгүй байхыг сануулж, мэдэгдэл гаргажээ. Учир нь Канадад оросуудыг ялгаварлан гадуурхах, хүчирхийлэх үйлдэл хэд хэд гарсан гэв.

"Канадад орос хүмүүсийг ялгаварлан гадуурхсан хэрэг хэд хэд гарсан учир аялал жуулчлал, боловсрол, бизнес гэх мэт аливаа зорилгоор тус улс руу зорчихгүй байхыг зөвлөж байна. Хэрвээ та хэдийнэ Канадад очсон байгаа бол сонор сэрэмжтэй байгаарай гэж зөвлөе, ялангуяа олон нийтийн газруудаар нь" гэж ОХУ-ын Гадаад хэргийн яам мэдэгджээ. Энэхүү мэдэгдлийг Гадаад яамны албан ёсны телеграм хуудсанд Бямба гаригт нийтэлсэн байна.

Дашрамд дурдахад, ОХУ өнгөрсөн долоо хоногт Канадын 333 хувь хүн, албан тушаалтанд хориг арга хэмжээ авчээ. Энэ дунд Олимпийн нэр хүндтэй тамирчид багтжээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
7
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2023-04-24 103.229.121.82

xyataduudch adil

Avatar

Эх оронч 2023-04-24 202.21.108.55

Фашист оросуудыг хаа тааралдсан газар нь хандыг нь дарж байх нь зөв . Дэлхий дээрхи хамгийн дээрэнгүй хүмүүс бол оросууд.. Тэд боловсролгүй бүдүүлэг хүмүүс.

Avatar

Нэргүй 2023-04-24 66.181.160.117

Оросууд очсон газартаа бүдүүлэг, дээрэнгүй орос зангаа гаргаснаас болж гадны иргэдийн дургүйцлийг хүргэдэг!! Манай улсад машинаараа орж ирсэн "аялагч" оросуудын видео бичлэг нь аль болох сүүдэртэй талуудыг харуулж, шоолж доромжлох өнгө аястай байдаг! Хамгийн гол нь хөрш улсад цэрэглэн халдсан Кремлийн түрэмгийллээс болоод орос иргэдийг гадныхан жигшдэг болсон! Гэтэл оросууд "Гадныхан яагаад биднийг гадуурхаад байгааг ойлгохгүй юм?" гэж ярьцгаадаг, сонин улс шүү!!

Avatar

Нэргүй 2023-04-24 103.229.121.129

Путин мeдвeдeв 2 хамт сууж байлаа . Тэгээд 1 нь асууж гэнэ . Одоо чи бид 2-н хэн нь eрөнхийлөгч билээ ? гэж. Нөгөөх нь сайн санадгүйээ .хаалган дээр хэнийх нь нэр байгааг хараадхияа гэв

Avatar

Зочин 2023-04-24 66.181.160.107

Канадаар дүүрэн хувьсгалаас зугтсан Украйнчуудын үр сад байдаг гэсээн

Avatar

Нэргүй 2023-04-24 209.52.88.55

oorsdoo hangaluun bish ih hemzeenii tatvar tolno terneesee ard tumneesee asuuhguigeer daind zoruilz ogdog

Avatar

Ааааххх 2023-04-24 66.181.176.21

а******н ивануудыг хэн гэртээ оруулах юм бэ, ганц бид нар л бна ш дэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж