ОХУ иргэдээ Канад руу аялахгүй байхыг сануулав

Хуучирсан мэдээ: 2023.04.24-нд нийтлэгдсэн

ОХУ иргэдээ Канад руу аялахгүй байхыг сануулав

ОХУ иргэдээ Канад руу аялахгүй байхыг сануулав

Оросын түрэмгийллийг хүчтэй эсэргүүцэж, Украиныг дэмждэг орнуудын нэг бол Канад. Тийм ч учраас Оросын зуу зуун албан тушаалтанд хориг арга хэмжээ авч, өргөн цар хүрээтэй худалдааны хориг тавьсан. Мөн Москвагаас Киевт түрэмгийлсний дараахан Канад улс иргэдээ ОХУ руу зорчих хэрэггүй гэж сануулж байв.

Тэгвэл ОХУ-ын Гадаад хэргийн яам Бямба гаригт иргэдээ Канад руу аялахгүй байхыг сануулж, мэдэгдэл гаргажээ. Учир нь Канадад оросуудыг ялгаварлан гадуурхах, хүчирхийлэх үйлдэл хэд хэд гарсан гэв.

"Канадад орос хүмүүсийг ялгаварлан гадуурхсан хэрэг хэд хэд гарсан учир аялал жуулчлал, боловсрол, бизнес гэх мэт аливаа зорилгоор тус улс руу зорчихгүй байхыг зөвлөж байна. Хэрвээ та хэдийнэ Канадад очсон байгаа бол сонор сэрэмжтэй байгаарай гэж зөвлөе, ялангуяа олон нийтийн газруудаар нь" гэж ОХУ-ын Гадаад хэргийн яам мэдэгджээ. Энэхүү мэдэгдлийг Гадаад яамны албан ёсны телеграм хуудсанд Бямба гаригт нийтэлсэн байна.

Дашрамд дурдахад, ОХУ өнгөрсөн долоо хоногт Канадын 333 хувь хүн, албан тушаалтанд хориг арга хэмжээ авчээ. Энэ дунд Олимпийн нэр хүндтэй тамирчид багтжээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
7
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж