Олон найзтай болсон Ши АНУ-д хатуурхах болов

Олон найзтай болсон Ши АНУ-д хатуурхах болов

Олон найзтай болсон Ши АНУ-д хатуурхах болов

БНХАУ-ын дээд удирдагч Ши Жиньпин Бразилын Ерөнхийлөгч Луис  Лулаг улаан хивс дэвсэн угтаж, түүнийг "Хятадын ард түмний эртний анд" хэмээн магтсан. Түүнчлэн Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой хамт цэцэрлэгт эртний Хятадын ятга хөгжмийн аянд цай уусан. Мөн тэрээр Саудын Арабын угсаа залгамжлах ханхүү Мохаммед бин Салмантай утсаар ярьж, исламых шашинтнуудын ариун Рамадан сарын мэндийг дэвшүүлэв. Энэ мэтээр дэлхийн удирдагчдыг алга дэвсэн найрсагаар угтсан Ши Жиньпин зөвхөн АНУ-д л нүүр өгсөнгүй. Тодруулбал, Тайванийн асуудлаарх өндөр түвшний яриа хэлэлцээг дахин эхлүүлэх, хурцадмал байдлыг намжаах гэсэн Байдены засаг захиргааны оролдлогыг Хятад няцаав. Мөн Ши Жиньпиний засгийн газар АНУ болон барууны ардчиллыг тохуурхах, шүүмжлэх кампанит ажлыг эрчимжүүлжээ. Үүнээс дүгнэвэл, АНУ-ын нэр хүндийг олны өмнө гутаан доромжлохын зэрэгцээ Вашингтоны холбоотнуудтай харилцаагаа бэхжүүлэх оролдлого нь Бээжингийн хатуу байр суурийг илэрхийлж байна. Ши Жиньпин “Вашингтон Хятадыг хориглож, бүслэн, дарсан” гэж тодорхойлсон үйл явдлын улмаас харилцаа сүүлийн хэдэн арван жилийн хамгийн доод цэгтээ хүрчээ. Хоёр талт арга барилыг зарим шинжээчид Ши Жиньпин Хятад, АНУ-ын хоорондын харилцаа ямар ч үр дүнгүй гэсэн үзлийг бүрэн баримталж байгаагийн баттай нотолгоо гэж үзэж байна. Мөн Тайвань болон бусад геополитикийн хурцадмал байдал  нь  зөрчил, тэр байтугай дайнд хүргэж болзошгүй гэсэн болгоомжлолыг  төрүүлэв.
Өнгөрсөн долоо хоногт Японд цугларсан аж үйлдвэржсэн Их-7  бүлгийн топ дипломатууд Хятад улсын өсөн нэмэгдэж буй түрэмгий байдлыг хамтдаа дарахаар амласан. Энэ нь АНУ, Хятадын харилцааг сэргээх оролдлогыг үгүй хийжээ.

Ши Жиньпин Лулатай уулзах үеэрээ Бразилын удирдагч худалдаанд ам.долларын  ноёрхлыг эсэргүүцэж уриалга гаргасан бөгөөд АНУ-аас хориг арга хэмжээ авсан Хятадын харилцаа холбооны аварга “Huawei” компанийн судалгааны төвд зочилсон байна. Нөгөө талд Макрон Европын автономит байдлыг сайшааж, АНУ Тайванийн төлөөх дайнд татагдан орохоос сэрэмжлүүлэв.

Мөн угсаа залгамжлах хунтайж Мохаммед Хятад улсын Ойрхи Дорнод дахь "бүтээлч үүрэг" нэмэгдэж байгааг сайшаасан.

Үүний зэрэгцээ Хятадын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Америкийн ноёрхлын “аюул”, “урвуулан ашиглах”-ыг эсэргүүцэж, хүний ​​эрх, арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхах үзэл, галт зэвсгийн хүчирхийллийн талаар АНУ-ыг шүүмжилсэн байна.

Вашингтон хэрхэн холбоотнуудаа тагнаж байсныг онцлохын тулд Пентагоны алдсан баримт бичгүүдийг дурдсан. Мөн өнгөрсөн сард ардчиллын дээд хэмжээний уулзалт хийсэн гэж Байдены засаг захиргааг шоолж, АНУ-ын ардчиллыг "зовлонтой", "эмх замбараагүй", "байнгын уналтад орсон" гэж тодорхойлсон.

Бээжингийн хатуу ширүүн байр суурь нь АНУ-ын хэд хэдэн алхам, тэр дундаа Хятадын өөрийн мэдэлд байдаг Тайваньтай холбоотой асуудалд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн хэлбэр. Тухайлбал, Тайванийн ерөнхийлөгч Цай Ин Вэн энэ сард АНУ-д айлчилж, Төлөөлөгчдийн танхимын дарга Кевин Маккартитай уулзсан. Тайвань Даваа гаригт Хятадын болзошгүй түрэмгийллийг эсэргүүцэхийн тулд АНУ-аас 400 хүртэлх хөлөг онгоц эсэргүүцэх пуужин худалдаж авах гэрээ байгуулснаа мэдэгдэв. Мөн АНУ-ын Филиппинтэй хийж байгаа цэргийн хамтарсан сургуулилалт нь сүүлийн хэдэн арван жилийн хамгийн том цэргийн ажиллагаа юм.

Эдгээр алхамууд нь АНУ-аас Хятад руу дэвшилтэт хагас дамжуулагчийн экспортыг хязгаарлаж, Цагаан ордноос  Япон, Өмнөд Солонгос, Австрали, Энэтхэг зэрэг орнуудын аюулгүй байдлын харилцааг улам бүр нэмэгдүүлж байгааг эсэргүүцсэн дургүйцлийг өдөөж байна.

БНХАУ-ын албаныханд хандан, АНУ-ын зүгээс дипломат харилцаагаа дахин сэргээхийг уриалж, Ерөнхийлөгч Жо Байден, Ши Жиньпин хоёрын хооронд удаан хүлээгдэж буй уулзалтыг товлохоор хичээж буй.  Гэвч өдөөн хатгалга улам бүр нэмэгдэж буйгаас уулзалт болох эсэх нь эргэлзээтй байна. Өнгөрсөн долоо хоногт Хятадын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд АНУ “үнэмлэхүйц чин сэтгэлээсээ бодитой үйлдлээр” харуулсны дараа л өндөр түвшний яриа хэлэлцээ үргэлжлэх боломжтой гэж мэдэгджээ. Гэсэн ч Блинкен өндөр түвшний яриа хэлэлцээг үргэлжлүүлнэ гэсэн өөдрөг үзэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Өнгөрсөн наймдугаар сард АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга асан Нэнси Пелоси Тайваньд хийсэн айлчлалын дараа Хятад улс АНУ-тай хийх цэргийн ихэнх яриа хэлэлцээгээ зогсоосон юм. Мөн АНУ-ын Батлан ​​хамгаалахын сайд Ллойд Остин болон Штабуудын дарга нарын нэгдсэн хорооны дарга Марк Милли нарбн харилцах хүсэлтийг Бээжин хүлээн аваагүй гэж өнгөрсөн долоо хоногт Пентагон мэдэгдсэн.

Хятадын шинжээчид Бээжин, Вашингтоны харилцаа удахгүй сайжрах хэтийн төлөв харагдахгүй байна гэж үзэж байна. Өнгөрсөн арваннэгдүгээр сард Индонезид болсон Ши, Байден нарын уулзалтаар хүрсэн даруухан ахиц дэвшил нь агаарын бөмбөлгийн хэрэг явдал болон Цай Ингвэний АНУ-д хийсэн айлчлалын дараа алга болсон гэж Шанхай дахь Фудан их сургуулийн олон улсын судлалын декан Ву Шинбо тодорхойлжээ.

ЭХ СУРВАЛЖ: THE NEW YORK TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Д Баярсайхан 2023-04-25 202.9.46.74

АНУ_тай нэг их сүжрэх хэрэггүй Хятад улс дотроо бас асуудал байгаа даа.Олон ястангууд амьдардаг шүү!? Монгол улс төвийг сахих ч зөв Бид шударга ёсыг эрхэмлэнэ,гэж бодож нь байна.

Avatar

зочин 2023-04-25 202.9.47.24

АНУ Тайванийг ашиглан зүүн азид ноёрхол тогтоох Филипинд цэргийн базаа байрлуулахыг Хятад эсэргүүцэх нь зөв шдэ украйн шиг юм болох вий дээ

Avatar

Зочин 2023-04-25 64.119.16.197

Орчуулга гэж хэрэг алга. Монгол болгож байгаа ухаантай юм бол Монголоор ойлгогдохоор найруулж, зөв үг сонгон хэрэглэж сур.

Avatar

Зочин 2023-04-25 223.204.222.24

Ковидоос хойш АНУ хятадаас илт тасраад явчихсан.Бодит байдал нь улам хэцүүдэж байна. хоосон хэвлэл мэдээлэлээр тархи угаагаад ч амжилт олохгүй дээ.

Avatar

Нэргүй 2023-04-25 202.21.124.69

Тайвань тусгаар улс байх гэж тэмцэж , АНУ руу ханддаг , АНУ ч Тайваныг өмөөрч хамгаалдаг учраас Хятад АНУ д дургүйцэж л таараа биз дээ

Avatar

Нэргүй 2023-04-25 103.26.195.93

ЗӨВХӨН АМЕРИК Л ХЯТАДЫН ҮНЭН ДҮР ТӨРХИЙГ ИЛЧЛЭГЧ УЧИРААС Л БАЙДАЛ ИЙМ БАЙГАА ЮМ ДАА.

Avatar

Зочин 2023-04-25 103.212.116.249

Харин АНУ л бусад бүх орныг өөрийн хамааралд оруулж гарын зангаагаараа ажилладаг хараат боолоо болгох явуулга хийж байна. Баруун ёвроп бусад тивийн олон орон түүний атганд орчоод өөрийн эрх мэдэлгүй хүнд байна.Украиныг хар. Барууны эрх ашгийн төлөө ОХУ.ын дайсан болж одоо улс орон нь бүрэн шахуу сүйрч байна.Хэн ч бусдын хараат бодохыг хүсэхгүй. Энэ тэмцлийн манлайд ОХУ. БНХАУ явж байна. Аль ч оронд байгаа ардчилагч гэх этгээдүүд бол баруунд урвагчид. Улс орноо тэдний боол болгохыг хичээгчид

Avatar

Зочин 2023-04-25 66.181.161.55

нохойн гөлөг чи зүгээр дут

Avatar

Нэргүй 2023-04-25 66.181.160.59

энэ анхтуяа жингэрийг оху хятадаар дамжин нисдэг л юм баримчлуул

Avatar

Нэргүй 2023-04-25 192.82.83.106

chi hen be urvagch uu cham deer hezee neg tsagt ochih bh shuu

Avatar

Нэргүй 2023-04-25 64.119.23.2

дэлхийн тэргүүлэгч гүоэн ану г х***а нар амжихгүй ээ

Avatar

Нэргүй 2023-04-25 184.82.75.189

1991 onoos hoishoh Americ iin huzgaargui noyorhol, America terguutei westren uud togloomiin durem zohion ter durmeee l toglo gesen tulgalt delhii dayar yankuudiig uzen ydah uzliig uduusun. Neg tultai geopolitic hol yvahgui gedgiig Russia China 2 bainga yrij baisan ch 2008 onoos hoish uildleer shuud haruulj ehellee. Delhiin untaug bulan burt tsergiin baazaa baiguulj heruul taltsal uduuj yvdag yankuudiin uildel hyzgaarlagdaj ehlev

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж