Төрийн ордны хашааг сэргээн засварлаж, өнгөрөгч амралтын өдрүүдээр түр хашааг нь буулгасан. Үүнтэй холбогдуулан иргэд янз бүрийн байр суурь илэрхийлж, шинэ хашаа ч багагүй шүүмжлэлд өртөв. Тэгвэл Төр засгийн үйлчилгээ эрхлэх газрын Барилга, инженер, техникийн хэлтсийн дарга Т.Болдбаатараас Төрийн ордны хашааны асуудлаар тодрууллаа.
Тэрбээр “Олон жил болоод гундаад тэгж харагдаж магадгүй. Ордны дотор, гадна тал нь ногоон чулуу, хойд цэцэрлэгт хүрээлэн ногоон эмульс. Зүүн талын хашаа маань хаврын жагсаалаар эвдрэл гэмтэл болсон учир засвар үйлчилгээ хийсэн. Үндсэн чулуун хийцээрээ явна. Энэ ажил хүйтэн сэрүүний ажил эхэлсэн учир хугацаа хойшоо, урагшаа болсон.
Мөн Польшийн Ерөнхийлөгчийн айчлалтай холбогдуулан шагри цацаад түр ногооноор будсан. Хийц нь хуучин хийцээрээ явж байгаа.
Чулуун нь бас ногооноороо хийгдэнэ. Хүмүүсийн ярьж байгаа нүх нь хуучин дээрээ ч байсан. Удахгүй бүх юм хийгдэнэ. Хашаан дээр хийц, бүтцийг нь өөрчлөөд өндөр нам болгосон юм байхгүй. Хүмүүсийн ярьж буй урд талын баганатай хэсэг хуучин байсан. Хөрсний ус ихтэй учир тулгуур болгон хуучин ханаар нь барьсан. Өнгийг нь сэргээсэн. Хуучнаараа хийгдэнэ. Хугацаа нь айчлалын долоо хоногт багтаана. Төсвийг нь би мэдэхгүй байна. Би өөрөө барилга байгууламж, хашаагаа мэднэ.
Хашааны цонх нэмэх, хасах юм байхгүй. Өмнө нь гэрэл байсан. Үндсэн ногоон өнгө нь гандсан байсан. Өнөөдрийн ногоон өнгө нь шинэ учир хүмүүст туссан байх. Бид бүх юмаа зураг номын дагуу л хийнэ” гэв.
Дашрамд, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарын урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда гэргий Агата Корнхаузер-Дудагийн хамт Монгол Улсад 2023 оны 04 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд төрийн айлчлал хийж байна.