Төрийн ордны хуучин төмөр хашааг засварлах нэрийдлээр бетонон хашаа барьсан нь иргэдийн шүүмжлэлд өртөв. Өнгөрсөн арванхоёрдугаар сард нүүрсний хулгайчдад хариуцлага тооцохыг шаардсан иргэдийн жагсаалын үеэр зарим жагсагчид Төрийн ордон руу хүчээр нэвтэрч хашаа, хаалгыг нь эвдсэн.
Харин энэ удаа Төрийн ордныг иргэдээс хамгаалж, өндөр бетонон хашаа босгож байна гэж иргэд бухимдлаа илэрхийлж байгаа юм.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.ЭРДЭНЭБИЛГҮҮН
Холбоотой мэдээ