Суданы мөргөлдөөний бүсээс 2 монгол иргэнийг шилжүүлжээ

Хуучирсан мэдээ: 2023.04.24-нд нийтлэгдсэн

Суданы мөргөлдөөний бүсээс 2 монгол иргэнийг шилжүүлжээ

Суданы мөргөлдөөний бүсээс 2 монгол иргэнийг шилжүүлжээ

НҮБ-ын Хүүхдийн сангийн мэргэжилтэн С.Мойлтмаа нарын хоёр монгол хүн Судан улсад мөргөлдөөний халуун цэгт гацсан талаар өнгөрсөн Баасан /2023.04.21/ бид мэдээлсэн. Тухайн өдөр  Гадаад харилцааны яамнаас тодруулахад "Бид монгол хоёр иргэнээ татаж авахаар ажиллаж байна.

Ганц Монгол Улс гэлтгүй дэлхийн бусад орнууд иргэдээ татан авахаар ажиллаж байгаа.

Бид байнгын цахимаар холбогдож мэдээлэл авч байна. Одоогоор тэд аюулгүй газар байгаа ч нөхцөл байдал хүнд байгаа тул тус бүсээс гаргахаар ажиллаж байна" гэж байв. Харин өнөөдөр асуухад Хартум хотод байсан хоёр иргэн өчигдөр орон нутгийн цагаар 09:00 цаг (Улаанбаатарын цагаар 15:00)-ийн орчимд НҮБ-аас зохион байгуулсан нүүлгэн шилжүүлэх ажиллагааны хүрээнд тус бүсээс шилжүүлсэн гэлээ.

Тодруулбал, хоёр монгол иргэн автобусаар Суданы Порт Судан хот руу явсан. Хартум хотоос Порт Судан хот хүртэл 900 орчим км бөгөөд иргэд өнөөдөр аюулгүй байрлалд буюу Порт Судан хотод очихоор юм байна.

Иргэд Порт Судан хотод очсоны дараа мэдээлэл өгөх боломжтой гэв. Батлан хамгаалах яамнаас тодруулахад "Өмнөд Суданд Монгол Улсын хоёр иргэн гацсан. Нэг нь цэргийн албан хаагч, нэг нь НҮБ-ын мэргэжилтэн, энгийн иргэн. Нөхцөл байдал хүнд байна. Татан авах талаар БХЯ, ГХЯ, НҮБ, ЗХЖШ зэрэг байгууллагууд хамтран ажиллаж байна. Бид байнгын холбоо тогтоож чадахгүй байгаа гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж