"Төрийн өмчийн байрны түрээсийн орлогыг ил болголоо"

"Төрийн өмчийн байрны түрээсийн орлогыг ил болголоо"

"Төрийн өмчийн байрны түрээсийн орлогыг ил болголоо"

Цахим харилцаа, холбоо, хөгжлийн сайд Н. Учрал өнөөдөр /2023.04.24/ мэдээлэл хийлээ.


Тэрбээр "Төрийн өмчийн байруудыг төрийн өмчийн компани, бусад аж ахуйн нэгжүүд, хувийн компаниудад хэрхэн үр ашигтайгаар түрээслүүлж, улсын төсөвт хэр орлого бүрдүүлж байна вэ гэдэг нь чухал. Тийм учраас төрийн түрээслүүлэгч байгууллага гэхэд "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудал, Хавдар судлалын үндэсний төв, Засгийн газрын авто бааз, Улсын нэгдүгээр эмнэлэг, Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц гэх мэт байгууллагууд төрийн өмчийн байранд зөв менежмент  хийж байна. Хамгийн их улсын төсөвт орлого бүрдүүлдэг байгууллагууд болж байна.

Хувийн байгууллагуудаас төрийн өмчийн байруудад төлбөр төлж, гэрээ байгуулаад түрээсэлдэг. Бид энэ мэдээллийг ил болгож байна. Ингэхдээ түрээслэгч байгууллагуудаар нь хайлт хийж, ямар байгууллагууд хэр хэмжээний талбай түрээсэлдэг талаарх мэдээлэл харагдана.

Түрээсийн үнийг ч ил тод харуулсан байгаа. Нийт түрээсийн орлого хэд вэ гэдгийг харах боломжтой. Төр гэдэг айл олон мянган гэрчилгээтэй, олон байртай байлаа гээд бүх талбайгаа дүүргэх албагүй. Үл хөдлөх хөрөнгөө үр ашигтай болгож, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны талбар байлгах ёстой. Тийм учраас та бүхэн түрээсийн үнэ, байгууллагын талаар мэдээллийг харах боломжтой.

Дараагаар нь төрийн өмчид компаниудын ТУЗ-ийн гишүүдийн 98 хувийн бүтэц бүрэлдэхүүн, цалингийн хэмжээг олон нийтэд ил тод болгож байна. Бид өмнө нь зөвхөн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт харьяалагддаг төрийн өмчид компаниудын ТУЗ-ийн мэдээллийг ил болгож байсан. Энэ удаа холбогдох аж ахуйн нэгжүүдээс мэдээллийг авч, төрийн өмчит компанийн ТУЗ-ийн мэдээллийг ил болгож байна. Жишээлбэл, та бүхний анхаарлыг татаж байсан "МИАТ", "Хөгжлийн банк", "Эрдэнэс Монгол" компанийн охин компаниуд зэрэг нөлөө бүхий компаниудын мэдээллийг ил тод болгосон" гэв.

БАЙРНЫ ТҮРЭЭСЭЭРЭЭ ХАМГИЙН ИХ ОРЛОГО ОЛДОГ ТАВАН БАЙГУУЛЛАГА

Нийт 1745 компани, хуулийн этгээдийн төрийн өмчийн 314 байр, объект дахь 148.699 ам метр талбайн түрээсийн мэдээллийг shilen.gov.mn-д өнөөдөр \2023.04.24\ байршууллаа. Төрийн өмчийн байр талбайн түрээсийн нийт орлого 2022 онд 21.9 тэрбум төгрөг болсон байна. Түрээсийн орлогоос улсын төсөвт 2022 онд 7,7 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Хавдар судлалын үндэсний төв, Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газар, Засгийн газрын автобааз, “Чингис хаан” ОУНБ, Улсын нэгдүгээр төв эмнэлэг түрээсээс хамгийн их орлого олдог таван байгууллага юм. Хувийн хэвшлээс “Мед портал”, Голомт банк, “Монгол Хьюандай автомотив” компани төрд хамгийн их түрээс төлдөг байна. ХСҮТ зөвхөн талбай түрээслэх бус орлого хуваах гэрээ байгуулж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар өөрсдөө эрсдэл үүрэхгүй, урсгал зардал гаргахгүйгээр эрүүл мэндийн даатгалаар нь иргэдэд үйлчилж байна.

Иргэн, хэвлэл мэдээллийн хэрэгсэл хэн, хэнд, хаана, хэдээр, хэр хэмжээтэй талбайг  ямар хугацаанд түрээслүүлж буйг мэдэхийг хүсвэл shilen.gov.mn-ээс харж хянах боломжтой.  ТӨБЗГ төрийн өмчийн түрээсийн төлбөрийн доод үнэ, гэрээний загвар, төсөвт төвлөрүүлэх орлогын хэмжээг 2020 оны хоёрдугаар сарын 18-ны 49 дүгээр тогтоолоор баталсан. Түрээсийн орлогоос 40 хувийг нь улсын төсөвт төвлөрүүлэхээр тогтоожээ.

ХӨГЖЛИЙН БАНК, МИАТ, “ЭРДЭНЭС МОНГОЛ”-ЫН ТУЗ-ИЙН ЦАЛИНГ ИЛ БОЛГОВ

Төрийн өмчийн, нөлөө бүхий компани “Эрдэнэс Монгол”, Хөгжлийн банк, МИАТ-ын ТУЗ-ийн 534 гишүүний цалин ил тод болж байна. Shilen.gov.mn цахим хуудсанд өнгөрсөн долоо хоногт төрийн өмчийн болон төрийн оролцоотой компанийн 58 ТУЗ-ийн 504 гишүүний нэр, цалинг ил болгосон юм. Өнөөдөр мэдээлэл нэмэгдсэнээр төрийн өмчит, төрийн оролцоотой компаниудын ТУЗ-ийн гишүүдийн 98 хувийнх нь нэр, цалин нээлттэй болоод байна.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан төрийн болон төрийн өмчийн оролцоотой компаниудын засаглалыг сайжруулж, давхардал, хийдэл арилгахын тулд  ТУЗ-үүдийг нэгтгэх, тогтмол цалин бус цагийн хөлс олгох шийдвэр гарган ажиллаж байна.

Тухайлбал, “Эрдэнэс Монгол”-ын 39 компанийн хувьцаат компани байхаар хуульд заасан таваас бусдынх нь ТУЗ-ийг татан буулгаснаар зардал нь хоёр тэрбумаас 500 сая хүртэл дөрөв дахин бууруулахаар болсон. Цаашид бүх төрийн өмчит компанийн ТУЗ-ийн данхар бүтцийг өөрчилж, 30 гаруй тэрбум төгрөгийг хэмнэхээр ажиллаж байна.

ХААДС-Д 169,7 ТЭРБУМЫН ӨРИЙН МЭДЭЭЛЭЛ НЭЭЛТТЭЙ БОЛЛОО

Хөдөө аж ахуйг дэмжих сангийн 10325 зээлээс 8993 хуулийн этгээдэд хамаарах 169.7 тэрбум төгрөгийн өртэй мэдээлэл ил тод боллоо. Ил тод мэдээлэл өр багасгах хөшүүрэг болж, өнгөрсөн долоо хоногт 95 иргэн, хуулийн этгээд 461.7 сая төгрөгийн зээлээ эргүүлэн төлсөн байна. Энэ сангийн мэдээллийг ил болгосноос хойших хугацаагаар авч үзвэл нийтдээ 694,6 сая төгрөг эргэн төлөгдөөд байгаа юм. ХАА-г дэмжих сангаас зээл авсан нийт 10325 компани, иргэн, байгууллагын мэдээллийг 100 хувь ил болгохоор ажиллаж байна. Бүгд 60 сарын хугацаанд зээлээ төлөх ёстой ч хугацаа  хэтэрсэн зээлийн мэдээллүүд их байна.

ЖДҮХ САНД 221,3 ТЭРБУМЫН ӨР ХУРИМТЛАГДСАН БАЙНА

ЖДҮХ сангаас 2008 оноос хойш 270 тэрбум төгрөгийн зээл авсан 1295 иргэн, хуулийн этгээдийн мэдээллийг нээхэд 221,3 тэрбум төгрөгийн өр ил боллоо. ЖДҮХС-гаас иргэн, хуулийн этгээдийн авсан 270 тэрбумын зээлээс төлөгдсөн нь 48,7 тэрбум, үлдэгдэл нь 221,3 тэрбум. Нийтийн сангаас хөнгөлөлттэй зээл авсан ч  өр үүсгэсэн хуулийн этгээдүүдийг онцлон анхаарч, үүргээ биелүүлэхийг шахаж шаардах нь бусдын эдлэх эрх тэгш боломжийг нээхэд туслах юм.

SHILEN.GOV.MN-Д НЭГ САЯ ГАРУЙ УДАА ХАНДААД БАЙНА

“Шилэн” ажиллагаа эхэлсэн 2023 оны гуравдугаар сарын 27-ноос хойших сар хүрэхгүй хугацаанд нийтийн мэдээллийн нэгдсэн талбар shilen.gov.mn-д 1 сая 34 мянга 550 хандалт бүртгэгдлээ. Энэ нь иргэд мэдэх эрхээ эдэлж, өөрсдийн сонгон байгуулсан төрөө шууд хянах хүсэл сонирхол их байгааг илтгэж байна. Shilen.gov.mn төрийн байгууллагуудаас ирүүлсэн мэдээллийг инфографик зураг дүрстэй, илүү хялбар болгон, нэг дор байршуулж байгаа юм. Иргэд сураг ажгаар бус судалгаа сурвалжтайгаар, хардахаас илүүтэй харж мэдэж, нээлттэй мэдээлэлд дүн шинжилгээтэй, эш үндэстэй хандах соёл хэвшин түгж эхэлж байна.

ШИЛЭН ИНДЕКС: БОАЖЯ, ХЗДХЯ ТЭРГҮҮЛЖ БАЙНА

ЦХХЯ-наас төрийн байгууллагуудын хуулиар ил тод байлгах үүрэгтэй 68 төрлийн мэдээллийг 98 шалгуур үзүүлэлтээр үнэлж, долоо хоног тутамд "Шилэн индекс" зарлаж байна. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам 98.59 хувь, Хууль зүй, дотоод хэргийн яам 91.66 хувь, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Боловсрол, шинжлэх ухааны яам 91.25 хувийн үнэлгээтэй төрийн захиргааны төв байгууллагуудаа тэргүүллээ.

Харин Төрийн захиргааны байгууллагын хувьд Шүүх шинжилгээний ерөнхий газар 85.18 хувь, Архивын ерөнхий газар 84.72 хувь, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар 83.75 хувийн үнэлгээ авч хошуучилж байна.

Нутгийн захиргааны байгууллагуудаас Орхон аймгийн ЗДТГ 71.73 хувь, Баянхонгор аймгийн ЗДТГ 67.01 хувь, Баян-Өлгий аймгийн ЗДТГ 62.88 хувийн үнэлгээ авсан нь хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Дүүргүүдээс Багануур 76.05 хувь, Баянгол 74.64 хувь, Хан-Уул 63.38 хувиар тэргүүлсэн бол Сүхбаатар 43.05 хувь, Багахангай 43.66 хувийн хамгийн бага үнэлгээ авч сүүл мушгилаа.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-04-24 150.129.143.113

Н.Учрал гишүүн гайхалтай сайн ажиллаж, олон луйврыг илчилж байна. Монголын төрийн байгууллагуудыг цэвэршүүлэх үйлсэд нь амжилт хүсье.

Avatar

Нэргүй 2023-04-24 43.242.243.179

БШУЯам ТӨСВИЙН АСАР ИХ МӨНГӨӨР ХУВИЙН КОМПАНИУДААС МАШ ОЛОН БАЙРЫГ ӨӨРИЙН АГЕНТЛАГУУДАД ЗОРИУЛАН ТҮРЭЭСЛЭЖ БАЙНА. ТЭГВЭЛ ТӨРИЙН ӨМЧИЙН БАЙРНУУДАД ШИЛЖИН АЖИЛЛАХ БҮРЭН БОЛОМЖТОЙ Л БАЙНА ШҮҮ ДЭЭ!!! ЭДГЭЭР ТҮРЭЭСИЙН АРД МАШ ТОМ ХУЙВАЛДААН, АВИЛГАЛ НУУГДДАГ БАЙХ АА???

Avatar

БЗД-ийн иргэн ... . 2023-04-24 202.21.107.9

Хавдар судлалын үндэсний төв..Нэгдүгээр эмнэлэгт хэвтэх хүн очерлож 10 аад хоног хүлээж байхад …ХАРИН Төри йн өмчийн байрыг сайн ТҮРЭЭСЛЭСЭН сайн байгууллага гээд байх юм … Өвчтөн , зовсон хүмүүс гэртээ л шаналж байхад…ЭМНЭЛЭГ нь ТҮРЭЭЛЭЭД сайн гэх юм ….Цахим Хөгжил маань ИХ ЗАСАГ сургуулиас байр түрээслэнэ энэ тэр гэж ..АРАЙ бодоогүй биз дээ….

Нэгдүгээр эмнэлэг …Хавдарын эмнэлгийн ТҮРЭЭСЛЭСЭН ХЭСГЭЭ ГАРГААЧ ЭЭ….ЦАХИМ ХӨГЖИЛ ЧИНЬ ТҮРЭЭС биш байх шүү….Ажи

Avatar

Нэргүй 2023-04-24 66.181.181.37

Энэ юу хариуцдаг саад вэ? нэг л их шилэн юм ярьсан хүн гараад ирэх юм.

Avatar

зочин 2023-04-24 122.201.24.45

Сод Монгол гэж шар сэмжилсэн хулгайчийн компани "Өргөө" кинотеатрийг маш хямдаар төрөөс түрээсэлдэг, тэрийг нь ил болгооч

Avatar

зочин 2023-04-24 202.131.245.69

Энэ яам манай улсад сүүлийн үеийн мэдээллийн технологийг нэвтрүүлэх, өгөгдлийг бодлого, шийдвэр гаргалтад ашиглахад мэдээллийн технологийг ашиглах буюу мэдээллийн сангуудын уялдуулах, өгөгдлийн ангилал, код гэх мэтийг жигдрүүлж нэвтрүүлэх, программ хангамж, интернетийн асар өндөр хурдтай болох, бүх газарт гар утасны сүлжээ барих гээд тэс хөндлөн өөр юм хийх байх гэж бодоод байсан. гэтэл мэдээллийн ил тод байдал гэх мэт захиргааны асуудал эрхэлдэг өөр агентлагийн ажил л хийгээд байхийн

Avatar

112 2023-04-24 202.179.26.245

энэ нөхрийн хариуцдаг яам харилцаа холбоо ны яам нэртэй биш бил үү эсвэл шилэн яам бил үү үндсэн ажил нь юу билээ

Avatar

Нэргүй 2023-04-24 192.82.90.133

Бага үнээр нэг нөхөр түрээслээд 20 дахин илүү үнээр давхар түрээслэдэг гүлдгэрүүд дээ

Avatar

Нэргүй 2023-04-24 59.153.114.127

Ямар их юмаар гигүүлцэн с** нар вэ

Avatar

Нэргүй 2023-04-24 64.119.31.162

Улсын хоёрдугаар эмнэлгийн түрээсийн мэдээлэл алга байна

Avatar

Нэргүй 2023-04-24 122.201.22.64

улсын байгууллагын өрөөг түрээслээд асар их мөнгө хүүлдэг явдал тун их байгаа. сайн шалга ил тод болго. Тэгсэн мөртлөө хувийн байрыг өндөр үнээр түрээслээд улсын байгууллага нэгжээ оруулаад байвал ямар уу??

Avatar

Нэргүй 2023-04-24 66.181.181.37

энэ нэг сонин сайдтай боллоо хийх ажилгүй ажлаа буруу хийгээд л….

Avatar

Нэргүй 2023-04-24 124.158.67.149

Төрийн өмчит газар бол хулгайн үүр, мэдээжийн хэрэг. Бүх мөнгөний асуудлыг шилэн тунгалаг болгоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж