Нийслэлийн газрын албанаас цахим дуудлага худалдаанд урьж байна

Хуучирсан мэдээ: 2023.04.24-нд нийтлэгдсэн

Нийслэлийн газрын албанаас цахим дуудлага худалдаанд урьж байна

Нийслэлийн газрын албанаас цахим дуудлага худалдаанд урьж байна
Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдааг архитектор төлөвлөлтийн даалгавартай 15 байршилд 2023 оны тавдугаар сарын 03-ний өдөр зарлаж байна.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн цогцолборын зориулалтаар: 
-Баянзүрх дүүрэг 11 дүгээр хороо, Хонхор орчимд гурван га хэмжээтэй /3га/ нэг байршил /#2023-13473/;
Багануур дүүрэг 3 дугаар хороо,Талын толгой хэсэгт нэг га хэмжээтэй /1га/ нэг байршил /#2023-13483/;
-Үйлдвэрлэлийн барилга, байгууламж бусад газрын зориулалтаар;
-Багахангай дүүрэг 2 дугаар хороо, Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн авто замын зүүн талд,
– Бор үзүүрийн урд талд нэг аравны таван га хэмжээтэй нэг байршил /1,5га/ /#2023-13488/;
Налайх дүүрэг 3 дугаар Налайх-Чойрын авто зам дагуу хоёр га /2га/ нэг байршил /#2023-13482/ ;
Худалдаа нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолборын зориулалтаар: 
Баянзүрх дүүрэг 20 дугаар хороо Бага шар хоолой ам орчимд тэг зууны арван таван га хэмжээтэй нэг байршил /0,15 га/ /#2023-13474/;
Баянзүрх дүүрэг 20 дугаар хороо, Арцатын ам орчимд тэг зууны арван нэгэн га хэмжээтэй нэг байршил /0,11 га/ /#2023-13475/;
Сонгино хайрхан дүүрэг 21 дугаар хороо, Жаргалант тосгон орчимд тэг зууны гурван га хэмжээтэй нэг байршил /0,3 га/ /#2023-13477/;
Багахангай дүүрэг 2 дугаар хороо Улаанбаатар замын-Үүд чиглэлийн төмөр замын дагуу замын зүүн талд тэг аравны дөрвөн га /0,4га/ хэмжээтэй нэг байршил /#2023-13486/;
Төмс, хүнсний ногооны усалгаатай тариалангийн газрын зориулалтаар: 
Багануур дүүрэг 5 дугаар хороо, Нарийн нуур хэсэгт нэг га хэмжээтэй /1га/ нэг байршил /#2023-13484/;
Мод үржүүлгийн газрын зориулалтаар;
Баянзүрх дүүрэг 35 дугаар хороо, Улиастайн ам орчимд хоёр га хэмжээтэй /2га/ нэг байршил /#2023-13476/;
-Сонгино хайрхан дүүрэг 21 дүгээр хороо, Жаргалантын ам орчимд нэг аравны ддөрвөн га хэмжээтэй /1,4 га/ хэмжээтэй нэг байршил /#2023-13478/;
Холбоо мэдээлэл хүлээн авах станцын зориулалтаар;
Баянзүрх дүүрэг 11 дүгээр хороо, Бумбатын ам орчимд тэг арван мянганы хоёр зуун хорин дөрвөн га хэмжээтэй /0.0224га/ нэг байршил /#2023-13472/;
Сүхбаатар дүүрэг 18 дугаар хороо, Бэлх орчимд тэг зууны мянганы жаран дөрвөн га хэмжээтэй /0.064га/ нэг байршил /#2023-13479/;
-Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Баруун ширээт орчимд тэг зууны нэг га хэмжээтэй /0,01/ нэг байршил /#2023-13480/;
Чингэлтэй дүүрэг 19 дүгээр хороо, Шадивлан орчимд тэг арван мянганы жаран дөрвөн га хэмжээтэй /0.064га/ нэг байршил /#2023-13481/ нэг байршил тус тус зарлаж байна.
Цахим дуудлага худалдаа 2023 оны 05 дугаар сарын 03-ний өдрийн өглөөний 09:00 цагт эхэлнэ.
Дуудлага худалдаанд оролцогч хүсэлтээ 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 09:00 цагаас эхлэн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 15:00 цаг хүртэл WWW.MLE.MN цахим системээр бүртгүүлэн, баталгаажуулна.
315712, 80771285;
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж