ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавровын Нью-Йорк хотноо НҮБ-ын арга хэмжээнд оролцсоныг сурвалжлахаар хамт явах хүсэлт гаргасан орос сэтгүүлчдэд АНУ-ын талаас виз олгоогүй гэв. ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков "Interfax" агентлагт хэлэхдээ, "Оросууд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг даргалах ёслолд ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровыг оролцуулах бэлтгэл ажлын үеэр бас нэг хэрцгий, огт хүлээн зөвшөөрөх аргагүй заль мэхийг америкчууд хийсэн. Энэ аялалд Лавровыг дагалдан явах ёстой байсан Оросын хэсэг сэтгүүлчдэд эцсийн мөчид виз олгохоос татгалзсан юм. Америкчууд виз олгох асуудлаар ажиллаж, удахгүй шийдэх мэт дүр эсгэсэн" гэжээ.
Түүнчлэн тэрбээр тоглоом, доог хийсэн энэ үйлдэл нь АНУ-д итгэж болохгүй хамтрагч гэдгийг илэрхийлсэн өөр нэг факт боллоо гэдгийг онцолсон байна.
Үүний зэрэгцээ Сергей Лавров энэ талаар ярихдаа, "Бид мартахгүй бас уучлахгүй" гэж мэдэгджээ.
Өөр нэг нэрээ нууцалсан дипломат "Риа-Новости" агентлагт хэлэхдээ, оросын сэтгүүлчдэд яаж хандсан шиг бид америк сурвалжлагчдад ижилхэн хариу барина гэсэн байна.
Эх сурвалж:Ukrayinska Pravda
Холбоотой мэдээ