Хятад улсаас Францад суугаа Элчин сайд Лу Шае хуучин Зөвлөлт холбоот улсын бүрэлдэхүүнд байсан орнуудын тусгаар тогтнолд эргэлзсэн байр суурийг илэрхийлснийг Европын улсууд хүчтэй эсэргүүцэв. Элчин сайдын өнгөрсөн Баасан гаригт Францын "LCI" телевизэд өгсөн ярилцлага нь Орос, Украины дайнд төвийг сахиж, зуучлагчийн үүрэг гүйцэтгэхээр хичээж буй Бээжингийн хүчин чармайлт болон Европын холбоотой харилцаагаа сайжруулах оролдлоготой зөрчилдөв.
Сэтгүүлч түүнээс "Украины газар нутгийн нэг хэсэг болох Крым хойгийг 2014 онд ОХУ булаан авсан гэж үздэг үү?" гэж асуухад дараах хариултыг өгчээ. Тэрбээр хэлэхдээ, "Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүний зарим орон олон улсын эрх зүйн хүрээнд үр дүнтэй статустай байдаггүй. Тэдний тусгаар тогтносон улсын статусыг хэрэгжүүлэх олон улсын гэрээ байхгүй" гэж хэлсэн байна.
ЭХ СУРВАЛЖ: BLOOMBERG
Холбоотой мэдээ