"Би одоо харамсч байна, яах гэж төртэй хамтарч зээл авав аа"

Live"Би одоо харамсч байна, яах гэж төртэй хамтарч зээл авав аа"

"Би одоо харамсч байна, яах гэж төртэй хамтарч зээл авав аа"
16 : 10
2023-4-24

"Өмгөөлөгчтэйгөө хэргийн материалтай танилцаж, мэдүүлэг өгч чадаагүй"

Шүүгдэгч, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн асан О.ХУЯГЦОГТ:

-Миний хувьд "Монгол драй милк" буюу "Монгол хуурай сүү" төслийн зөвшөөрөл олгосон шийдвэр гаргахад Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллах явцдаа оролцсоноороо яллагдагчаар татагдаад байна. Энэ асуудлыг мэдсэнээс хойш миний хувьд прокурорын хяналт, мөрдөн байцаалтын, ер нь аль ч хяналтын шатанд ямар ч мэдүүлэг өгч чадаагүй. Өмгөөлөгч ч авч чадаагүй. Өмгөөлөгчтэйгөө хэргийн материалтай танилцаж байгаад мэдүүлэг өгнө гэсэн ч тийм боломж олдоогүй явсаар өнөөдрийг хүрсэн.

2022 оны есдүгээр сарын 15-ны өдөр яллагдагчаар татсан тогтоол гаргасан юм билээ. Надад 20-ны өдөр танилцуулсан. Өмгөөлөгч авч байгаад, хэргийн материалтай танилцаад, бичгээр тайлбар мэдүүлэг өгнө гэсэн бодолтой байсан. Эхлээд шат шатны прокурорт гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжгүй, хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудал байна гэсэн. 

Над дээр нэмээд "НВЦ" компанитай холбоотой төсөл дээр, ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байхдаа оролцсон хэрэгт холбоотой гэж арванхоёрдугаар сарын 26-нд танилцуулаад, 28-нд дүгнэлт хийгээд, "Шүүхэд шилжүүлэх гэж байна, яаралтай гарын үсэг зур" гэсэн. Тэр үед өмгөөлөгч маань хөдөө орон нутагт явж байсан учраас байлцаж чадаагүй, шүүхийн урьдчилсан шатны хуралтай залгасан.

Энэ хугацаанд ямар ч мэдүүлэг өгөөгүй учраас өнөөдөр хэргийн бодит нөхцөл байдлыг тогтооход хэрэг болох болов уу гээд, дахин давтахгүйгээр тодорхой хэдэн зүйлийг мэдээлье. 

Би эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг. МУИС, СЭЗДС, Австрали улсын үндэсний их сургуулийг тус тус дүүргэсэн. Физикч, санхүүгийн менежментийн чиглэлээр магистр зэрэгтэй. Төрийн албанд 2002 оноос хойш ажиллаж байна. Тангараг өргөсөн. 21 жил ажиллаж байна. Үүнээс 20 жилд нь төрийн санхүүгийн салбарт ажиллаж байна.

Миний хувьд Н.Энхбаяр Ерөнхийлөгчөөс эхлээд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд гээд 10 Ерөнхий сайдын тэргүүлсэн Засгийн газарт анхан шат, мэргэжилтнээс нь эхлээд дунд шат хүртэл мерит зарчмаар шударгаар ажиллаж байна.

Сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан үе үеийн Засгийн газрын мөрийн хөтөлбөр, дэвшүүлсэн зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд төрийн албан хаагчийнхаа хувьд улс төржилтөөс ангид, мэргэжлийн, хөндлөнгийн нөлөөлөлд үл автан ажиллаж ирсэн. Үүнийг үе үеийн хамт олон, хамтран ажиллаж байсан бүх хүн мэдэж байгаа. Би нэг ч хүнд тендер, гэрээ, зээл авч өгч үзээгүй. Сүүлд ажиллаж байгаа ажилтай холбоотойгоор сургуульд ч хүүхэд оруулж өгч чадаагүй. Энийг ах дүү нар, найз нөхөд, төрөл садан бүгд хэлнэ.

Үүнийг яагаад хэлж байна вэ гэхээр энэ хэрэг анх дөрвөн жилийн өмнө үүссэн. Өнгөрсөн наймдугаар сард хэвлэлээр 86 хүнийг яллагдагчаар татаж, нэр устай нь зарласан. Тэнд миний нэр байгаагүй. Гэтэл есдүгэрээр сарын 15-нд яллагдагчаар татсан. Сошиалаар бүгд яллагдсан, буруутгагдсан. Гэм буруутай нь Хүний эрхийн тунхаглал, Үндсэн хуульд заасан хуулийг үл харгалзсан байдал үүссэнийг зориуд шүүх танхимд хэлье гэж бодсон юм. 

Хэрэгт буруутгагдаад байгаа асуудал нь би үндсэн ажлаа хийхийн зэрэгцээ Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсантай холбоотой. Би Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр асар их цалин мөнгө, тэтгэмж урамшуулал аваад, эсвэл хэн нэгэнд давуу байдал бий болгох гэж ажиллаагүй. Миний хариуцаж байсан ажил тухайн үед 2013-2017 онд Сангийн яаманд Төсвийн зарлагын хэлтсийн даргаар ажиллаж байсан. 

Анх Хөгжлийн банк байгуулагдаад, солонгос захирал явснаас хойш монголчууд өөрсдөө удирдсан. Эдийн засгийн хөгжлийн яамнаас Төлөөлөн удирдах зөвлөлийг ахлаад, холбогдох төлөөлөл ажилладаг байсан. 2012-2014 онд Хөгжлийн банк нийгэмд ашигтай маш олон төсөл, хөтөлбөр санхүүжүүлсэн. Энэ нь дандаа төсвөөс эргэн төлөгддөг нөхцөлтэй байсан.

Энэ байдлаар хоёр жил яваад, 2014 оны сүүлийн хагас, 2014 оны Засгийн газрын 231, 2015 оны 30 дугаар тогтоолууд гараад, Сангийн яамнаас албан тушаал зааж, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг томилсон байдаг. Энэ дээр Төлөөлөн удирдах зөвлөлд Сангийн яамны Төсвийн зарлагын хэлтсийн дарга, Дотоод аудит, хяналт шалгалт, үнэлгээний хэлтсийн дарга нарыг албан тушаалаар нь томилсон байдаг. 

Би 2014 оны долдугаар сараас 2018 оны нэгдүгээр сар хүртэл ажилласан. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний ажилд бүрэн цаг зарцуулж ажилладаггүй, сард нэг удаа ирдэг. Миний үндсэн буюу Сангийн яаманд хариуцаж байгаа ажил маань цаг наргүй, маш их хэцүү ажил байсан. 

2017 онд нөхцөл байдал ямар байсан талаар өнөөдөр яригдахгүй байна. Тэр үед маш олон тодорхойгүй байдал байсан. Уул уурхайгаас хамааралтай манай улсын эдийн засаг 2012 оноос хойш муудсаар байгаад, 2016, 2017 оны үед маш хүнд нөхцөлд ирсэн. Тэр үед 1300-1500 төгрөг байсан ам.долларын ханш 2300-2500 төгрөгт хүрсэн байсан… 

Бид цаг наргүй ажилладаг байсан. Гэтэл сонгуулиар дахиад нэг хэсэг нь баг болж орж ирээд, өмнөхөө үгүйсгээд байдаг. 

“Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой нэр бүхий 80 шүүгдэгч, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн өнөөдрийн шүүх хуралдаан өндөрлөлөө. 

15 : 34
2023-4-24

"Хөгжлийн банк гэмт хэргийн замаар олсон мөнгөөр биднийг санхүүжүүлсэн юм уу"

Шүүгдэгч, "Алтай групп" ХХК-ийн ерөнхийлөгч Х.БАТ-ЭРДЭНЭ:

-Би 20 гаруй жил барилга, уул уурхай, хөдөө аж ахуй, газар тариалангийн чиглэлд тогтвортой бизнес хийж, "Монгол драй милк" буюу "Монгол хуурай сүү" төслийг өөрийн итгэл үнэмшлээр эхлүүлж, төслийн багийн залууст, Монгол Улсад хэрэгцээтэй, малын гаралтай сүүг эдийн засгийн эргэлтэд оруулах, малчдыг өдөр тутмын байнгын тогтмол орлоготой болгох, импортын бүтээгдэхүүнийг орлох, цаашилбал их хэмжээгээр бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд явбал Монголын сүүг гаднын орон руу экспортод гаргах, экспортын орлого олох, импортоор гарч буй жилийн хэрэгцээний 60, 70 сая ам.долларын хуурай сүүний валютын урсгалыг зогсоох, валютын орлого оруулах төсөл гээд, өөрийн өмч хөрөнгө, олон жилийн бүтээж босгосон капиталаараа барьцаа, батлан даалт гаргаад, эцсийн барьцаалуулагчийн хувиар шүүгдэгч болоод зогсож байна. 

Одоо ч итгэл үнэмшил минь хэвээрээ байна. Хөгжлийн банкны зээлтэй холбоотой асуудлыг шүүх бүрэлдэхүүн үнэн зөвөөр нь, шударга шийдвэрлээд дуусах байх гэдэгт би одоо ч итгэдэг. Энэ бүхэн дууссаны дараа төслийг цаашид үргэлжлүүлээд явуулна гэдэгтээ ч итгэл үнэмшилтэй байна. 

Би 2019 оноос хойш шалгагдаж байна. Бид барьцаа хөрөнгийг хангалттай гаргасан. "Алтай групп", "Алтай констракшн" болон охин компаниудынхаа эзэмшлийн өмч хөрөнгө, уул уурхайн лиценз, данс тооцоогоо хүртэл битүүмжлүүлчихсэн байна. Энэ хугацаанд хоёр удаа 40 гаруй, 90 гаруй хоногоор ч хоригдож үзлээ. Хуулийн байгууллага, АТГ-ынхантай бид бүх талаараа хамтраад ажиллаж ирлээ. Бид ямар нэгэн хууль бус үйлдэл хийж, хэн нэгэнтэй хуйвалдаж, энэ зээлийг буруу замаар бүтээлгэсэн асуудал байхгүй. 

Эрдэнэбилэг захирал ч хэлж байна. Энэ зээлийг маань "Меланж" компани, "Скай мэридиан", "МДМ" компаниуд хариуцаад, гурвалсан гэрээ байгуулаад, төлбөр мөнгийг нь төлөөд явж байгаа. Би өөрийнхөө хувьд ч гэсэн. 2019 онд Хөгжлийн банкныханд, хуулийн байгууллагынханд ч би илэрхийлж л байсан. Нэгэнт би эцсийн барьцаалуулагчийн хувьд зээлээ төлье. Хоёр талаасаа суугаад, хүү, хохирол нь хэд болж байна төлье гээд байтал хуулийн байгууллагад өгчихөөд, хуулийн байгууллагаар бид гурав, дөрвөн жил ингээд явж байна шүү дээ.

Төлье гэдгээ удаа дараа илэрхийлж байсан. Би нэгэнт энэ зээлийн ард талд эцсийн батлан даагч, барьцаалуулагч болоод орсон хүнийхээ хувьд зээлээ төлье л гэж байсан. Тухайн үед бидэнтэй иргэний шугамаар хэлэлцээд төлөвлөчихийн оронд хууль хяналтын байгууллагад өгөөд, одоо ийм байдалтай болсон. Энэ хугацаанд бид бусад охин компаниудынхаа орлогоос зээлээ төлөөд л явж байсан. Нийтдээ 5 тэрбум орчим төгрөг төлөөд явсан. Одоо "Меланж", "Скай меридиан" компаниуд уурхайн орлогоороо төлнө гээд, графикаа хийгээд, зээлийг хариуцаж аваад, эцсийн хариуцагч болоод, зээлийг бас төлөөд л явж байна. 2023 ондоо бүрэн төлж дуусна гэж аж ахуйн нэгж нь хариуцаж аваад, төлөөд явж байна. 

Миний хувьд буюу "МДМ" компани өнөөдрийн байдлаар Хөгжлийн банкинд ямар нэгэн өр төлбөрийн асуудалгүй болсон. Би хавтаст хэрэгтэй танилцсан. Биднийг буруутгаж, ямар нэгэн байдлаар буруутайг нотлох хөдлөшгүй нотлох баримт үнэхээр байхгүй. Яагаад гэвэл тийм үйл явц болж байгаагүй учраас энэ дээр нүүр бардам, эцэстээ шүүхээр ороод үнэн зөвөөрөө шийдүүлээд дуусах байлгүй дээ гээд явж байна. 

Олон жил бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын захирлууд ч хэллээ. Бид сошиалаар л хэдэн жил нүдүүллээ шүү дээ. Хөгжлийн банкнаас хууль бусаар өөртөө нэг их давуу байдал бий болгосон зүйл байхгүй. Өнөөдөр би Хөгжлийн банкнаас зээл авсандаа харамсч байна. Өнгөрсөн 25, 26 жиийн хугацаанд манай компаниуд бизнесийнхээ салбарт үйл ажиллагаа явуулахдаа Монголын том, топ Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, Хаан банк гээд бүгдтэй нь байнга харьцаад явдаг. Байнга л зээл авдаг, зээлээ төлдөг. Бусад банкнаас зээл аваад, хэвийн яваад байдаг. Хөгжлийн банкнаас зээл авахаараа хэрэгтэн, яллагдагч, шүүгдэгч болчихоод байгаагаа үнэхээр ойлгохгүй байна. Одоо би сүүлдээ ер нь яах гэж баталгаа гаргаж, Хөгжлийн банкнаас зээл авав гэж бодож байна. Энэ бас Монголд хэрэг болохоор төслийг санхүүжүүлж, хэрэгжүүлье гэж зориглосон.

Наад захын жишээ ярья л даа. Архангай аймгийн Цэцэрлэг сумын Бат-Эрдэнэ гэдэг малчин байя гэж бодъё. Өнөөдөр зөвхөн хэрэглээнийхээ л сүүг сааж хэрэглэж байна. Бусад малаа саагаад, сүүгээ эдийн засгийн эргэлтэд оруулъя гэхээр тэрийг нь Улаанбаатар хотоос очиж худалдаж авдаг хүн байхгүй. Тэр шингэн сүү сүүг зөөх, тээвэрлэх нөхцөл бололцоо байхгүй. Энэ дээр хэдий эрсдэлтэй ч бид эрсдэлээ үүрээд, энэ төслийг хэрэгжүүлээд явъя. Өнөөдөр Бат-Эрдэнэ гэдэг малчин 50, 100 литр сүүгээ саагаад, өдөр бүр 1 литр сүүгээ 1000 төгрөгөөр зараад байвал өдөр бүр 50-100 мянган төгрөгийн орлоготой болж байгаа юм. Дээрээс нь малын гаралтай бүтээгдэхүүн буюу сүү нь эдийн засгийн эргэлтэд орж байгаа юм. Үүгээр дамжуулаад Монголд, Улаанбаатарт байгаа "Сүү", "АПУ", "Тэсо", "Витафит" гээд компаниудыг бид сүүгээр нь хангаад, энэ компаниудын хуурай сүү авахад зарцуулагддаг, гадагшаа урсдаг валютын урсгалуудыг зогсоож, Монголдоо нэг ч гэсэн юм хийе гэж зорьсон. 

Итгэл үнэмшил минь хэвээрээ. Энэ бол маш сайн төсөл, үр дүнтэй төсөл. 60 үйлдвэрийн 30 нь долоон суманд байгаа, бүгд өнөөдөр битүүмжтэй. Агуулахад байгаа үйлдвэрүүд нь ч битүүмжтэй. Хууль хяналтын байгууллагын зөвшөөрөлгүйгээр тэнд хэн ч гар хүрч онгойлгож болдоггүй. Эрээний гааль дээр дахиад 30 үйлдвэр нь битүүмжтэй.

Сүүний үйлдвэрүүдийн төхөөрөмжийн хувьд татвараас хөнгөлсөн байсан тогтоолууд нь хүчингүй болоод юм уу, хугацаа нь дуусаад, гаалийн 80, 90 сая төгрөгийн татварт унах эрсдэлтэй болгосон. Одоо бид үйлдвэрүүдээ оруулж ирнэ. Гуравдугаар сард хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг дахиад гаалийн татвараас чөлөөлж хөнгөлсөн. Шүүхийн асуудал нэг тийшээ болбол бид үргэлжлүүлэн үйлдвэрүүдээ оруулж ирээд, 60 сумандаа ажиллуулна гэж бодож байна. 

Компанийн захирлууд бид ярьж байна. Биднийг гэмт хэргийн замаар олсон мөнгө ашигласан гэж байна. Хөгжлийн банкнаас олгогдсон зээлийн төслийн санхүүжилтийн мөнгө. Тэгэхээр Хөгжлийн банк өөрөө гэмт хэргийн замаар мөнгө олсон, түүгээрээ биднийг санхүүжүүлсэн болж таараад байгаа юм уу? Үл ойлгогдох, бүрхэг юм их байна. Хөгжлийн банкийг хатгаж, ятгасан зүйл байхгүй. Эцсийн барьцаалуулагчийн хувьд би Хөгжлийн банкин дээр хоёр удаа очиж уулзсан. Ширээний хоёр талд суугаад, эрсдэл үүсвэл эцсийн барьцаалуулагчийн хувьд, Монгол Улсад хэрэгтэй төсөл учраас өөрийн хөрөнгөөрөө барьцаа тавьж байгаад хариуцлагаа хүлээнээ л гэсэн. 

Төслийн зээл авснаараа яллагдаж, буруудаж байгаадаа үнэхээр харамсч байна. Эрхэм шүүх бүрэлдэхүүн та бүхнийг үнэн мөнийг олоод, шударга шүүнэ гэдэгт эргэлзэхгүй байна.

14 : 21
2023-4-24

"Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой хэргийн шүүх хуралдаан үргэлжилж байна

“Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой нэр бүхий 80 шүүгдэгч, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан үргэлжилж байна.

13 : 20
2023-4-24

"Ижил тэгш бус, шударга бус юм харахаар бухимдаад байна"

Шүүгдэгч, "Нью Яармаг хаусинг прожект" ХХК-ийн захирал Ц.УУГАНБАЯР: 

-Хөгжлийн банктай маш олон компани, иргэний маргаан үүсээд, зээлийн төлбөрөө хойшлуулах, хугацаа өгөх, эсвэл торгууль алдангиа төлөх гээд асуудал үүссэн. Тэр дотор манайх хэлэлцээ, уулзалтууд хийгээд явж байсан. Иргэний шүүхийн маргаан ч үүссэн байсан. Гэв гэнэт зариг гэдэг сайт биднийг, энд сууж байгаа бүх хүнийг буруутгаж эхэлсэн. Ээлж дараатай, үндсэн 12 хүнд холбогдох, давтагдсан тоогоор 60 гаруй мэдээллийг мэдээллийн сайтуудаар түгээж эхэлсэн. Энэнээс хойш хэрэг гэдэг юм үүсээд, жилийн ой дээрээ явж байна. 

Энд 80 гаруй хүний асуудал яригдаж байна. Хуулиа дагаад, процессороо явчихвал хэн хэндээ хэрэгтэй байх аа. Ялангуяа прокуроруудад хэлэхэд. Анхнаасаа тус тусдаа хэрэг, тус тусдаа шүүгдээд явах бололцоо байсан. Энд сууж байгаа бүх хүн анхдагч болж байна. 80-уулаа шүүгдэж байна. Дээр нь Түр хорооны сонсгол гэдгээр олон түмэнд шүүгдсэн, хэвлэлээр биднийг ялласан. Энэ хугацаанд дандаа биднийг яллаж, буруутгаж байсан. Хулгай хийсэн, худлаа хэлсэн, аваад зугтсан, сүүлдээ амь насандаа хохирол учруулах гээд байна гэх мэтээр гүтгэж байсан. Энд бодлоо хэлэх ганц боломж юм байна гэж би харж байна. Бас компанийн захирлууд юу хийсэн, ямар хэцүү байгаагаа хэлээсэй гэж хүсч байна.

Төр ковид болохоор бүх асуудлаа хойшлуулчихдаг, дулаан цахилгаанаа төлдөггүй. Хувийн компаниудыг ямар ч боломж бололцоогоор хангаагүй. Бүгд ковидын нөлөөнөөс болоод зээл эрсдэлд орсон. Орохоос өөр яах вэ. Гэрээсээ гарч болохгүй хүн ямар ажил хийж, ямар барилга барих юм бэ. Энийг мартаж болохгүй, хэлмээр санагдаад байгаа юм. Ижил тэгш бус, шударга бус юм харахаар бухимдаад байна. 

Хөгжлийн банк гэдэг байгууллага маань хоёр өөр хуулиар явж ирсэн юм байна. 2011 онд анх Хөгжлийн банкийг байгуулж байсан хууль, 2017 оны хууль. Манай төсөл 2015 оны зээлтэй холбоотой гэдэг утгаар 2011 оны хуулиар зохицуулагдаж байгаа юм байна. Энэ бүхэн яллах дүгнэлтэд байгаа учраас би нотлох баримтын шинжлэн судлах хүрээнд илүү нарийвчилж ярина. Яллах дүгнэлтээр байгаа учраас товч агуулгаар ньтайлбарлаж хэлье. 2011 оны хуулиар Хөгжлийн банк заавал УИХ, Засгийн газрын тогтоолтой байх ёстой юм байна. Хуулиндаа заачихсан учраас УИХ-ын тогтоолууд гарч эхэлсэн байна. 

Намайг тэр нэг хүнтэй холбоод байдаг. Тэр хүн байхгүй. Дахиж тэр хүнтэй битгий холбоосой. Нэрийг нь хэлээд яах вэ, бүгдээрээ мэдэж байгаа байх. 

Манай компани Хятадын Экспорт, импортын банктай 300 сая ам.долларын зээлийн гэрээ зурсан. Экзим банк гаднын том банк. Хэн нэгэн хүн очоод, ганцаараа эсвэл хэн нэгний нөлөөгөөр яриад, гэрээг зураад өгчихдөг ч юм байхгүй. Энэ бол бүх л хууль, дүрэм, журмаараа явж байгаа банк. Тухайн үед Экспорт, импортын банкнаас дөрвөн удаа зээл олгох шийдвэр гарсан байсан. Нэг нь Болдтөмөр ерөө, SJS гээд. Дан ганц уул уурхайн төслүүдийг дэмжихээсээ илүү уул уурхайн бус төслүүдийг дэмжих зорилготой байдаг. Тийм учраас нөгөө хоёр төсөл нь "Хилтон", "Нью Яармаг" гээд төсөл байсан. 

Энэ  дөрвөн төслийг Монгол Улсад хэрэгжүүлье. Үүний тулд та бүхэн банкны бүхий л шаардлага нөхцлийг хангах хэрэгтэй гэсэн зүйлүүд ярьсан. Төсөл тус бүрдээ өөр өөрийн онцлогтой. Төслийн ТЭЗҮ, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, дээр нь олон улсын хуульчдын баг, дотоодын хуульчдын баг, дээр нь гаднын зөвлөх компани гээд зургаан сарын хугацаанд маш олон удаа судлагдаж байж, тэдний талаас ирсэн баг судалж байж зээлийн гэрээгээ зураад, 2014 онд Экспорт, импортын банкинд 4 орчим сая ам.долларын шимтгэл төлсөн. Энэ шимтгэлээ одоо болтол бид бүрэн гүйцэд дуусгаж авч чадаагүй, бас хохирогч болоод явж байна. 

ТОСК тухайн үед Хятадын Экспорт, импорт банкнаас зээл хөөцөлдөж явж байсан. Манай зээлийг шийдэгдсэний дараа орон сууцны зээлийн асуудал шийдэгдэнэ гэсэн зарчмын байр суурь банк нь илэрхийлсэн юм билээ. Тиймээс ТОСК манайд санал тавьсан. Энэ зээлийг чинь хамтарч хөөцөлдье. Тусдаа хөөцөлдөөд яваад байхаар нөхцөл нь ч өөр болоод байна гээд. Одоо би харамсч байна. Яах гэж төрийн байгууллагатай хамтарч зээл авав аа. 

Би дараа нь хувийн зээлийн зарчмаар явъя гэсэн зарчмын байр сууриа илэрхийлээд явсан. Мөнхбат захирал түрүүн бас хэлж байна. Энэ хоёр хүн надад давуу байдал олгох байтугай "хэцүү" байдалд оруулсан. Би данснаас нь зарцуулах албан тоот хүсэлтийг давтагдсан тоогоор бараг 20 гаруй удаа өгч байсан. Хуулийнхаа дагуу боломжгүй байна, гэрээнд заасан нөхцлийнхөө дагуу шаардлага тавиад явж байсан юм. Дээр нь ТОСК гэдэг байгууллагыг өнөөдөр энэ дотор байхгүй байна. Хөгжлийн банкны зээлдэгч нь ТОСК, өнөөдөр шүүгдэгчээр ч алга, хохирогчоор ч алга, иргэний хариуцагчаар ч алга. Хэргийн оролцогч биш болоод, хаана үлдсэн юм бэ, би гайхаад байна. Надтай хамаагүй тал нь энд суугаад, хамаатай тал нь энд байхгүй байна. Нотлох баримт шинжлэх судлах хүрээнд бид нэлээн их баримтууд гаргаж ярина гэж бодож байгаа. Прокурорын шатанд хаагддаг юманд итгэхээ больсон доо. Би ч олон удаа шалгуулж байсан. Энэ дотор хаагаад, сэргээсэн олон хэрэг байгаа байх. Тэгэхээр шүүхийн шийдвэр нэгмөсөн гараасай гэж хүсч байна. 

Шүүх хуралдаан 14.00 цаг хүртэл завсарлав.

12 : 41
2023-4-24

"Ажилд ороход шийдэгдчихсэн байсан төсөл, би хүлээн зөвшөөрөхгүй"

Шүүгдэгч, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.МӨНХБАТ: 

-Энэ төсөл намайг ажилд ороход шийдэгдчихсэн төсөл байсан. Хөгжлийн банкин дээр судлагдаад, тодорхой шийдвэрийн дагуу БНХАУ-ын "Экзим" банкинд Монгол Улсын Хөгжлийн банкнаас зээлийн баталгаа гаргаж өгсөн байсан. Зээлийг "Нью Яармаг хаусинг прожект" гэдэг компанид огт олгоогүй. Энэ компанитай эрх зүйн харилцаанд Хөгжлийн банк ч, миний бие ч огт оролцоогүй. Энэ зээлийг засгийн газрын шийдвэрийн дагуу, мөн холбоотой асуудлууд нь ТОСК-ийн хүсэлтийн дагуу хэрэгжиж ирсэн. Албан ёсоор, албан шугамаар тавьсан бүх хүсэлтүүд нь бий гэж бодож байна. Бүх хүсэлт, зөвшөөрлийнх нь дагуу Хөгжлийн банк судлаад, шийдвэр гаргаж байсан ийм төсөл байдаг. Гэтэл энэ төсөл дээр намайг хувийн эрх ашгийн үүднээс хандсан, Шинэбаатартай бүлэглэсэн, Хөгжлийн банкны тухай хууль, Банкны дүрэм, журмыг зөрчсөн гэх мэтчилэнгээр буруутгаж байгаа. Нэгэнт надаас хамаарахгүйгээр шийдэгдээд явж байсан төсөл дээр намайг буруутгаж, албаны бус эрх ашгаар хандсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ бол ямар ч боломжгүй зүйл. ТУЗ-ийн дарга Шинэбаатартай бүлэглэсэн зүйл байхгүй. Хавтас хэрэгт энэ нь ямар нэг байдлаар нотлох баримтаар нотлогдоогүй байгааг дурдмаар байна.  

Энэ төслийн хувьд тодорхой хэмжээгээр онцлог байдал үүсч байсан. БНХАУ-ын "Экзим" банк гээд гадаад улсын банктай хамтарч хэрэгжүүлэх төсөл байсан. Засгийн газраас баталсан үнийн дүн энэ төслийг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газраас БНХАУ-ын "Экзим" банкнаас бүрдүүлэх шаардлагатай гэж шаардлага тавьж байсан хөрөнгө нь юм. Миний санаж байгаагаар нийт төслийн 15 хувь байсан.

"Экзим" банк ямар шаардлага тавьсан бэ гэхээр, энэ төслийн хэрэгжүүлэгч байгууллага ТОСК Монголын талын 15 хувийг бэлэн байлгах шаардлага. Хэрвээ "Экзим" банкны шийдвэр гарвал Монголын тал БНХАУ-д хөрөнгө оруулалтаа асуудалгүй шийдээд явах бүрэн бололцоотой гэдгээ нотлох шаардлага тавьж байсан.

Энэ төсөлтэй холбоотойгоор Хятадын банкныхан манай банкин дээр ирж уулзаж байсан. Хятадын талын шийдвэр гарах хүртэл энэ хөрөнгийг нь тусгай данс үүсгээд, битүүмжилсэн байсан. Тэр битүүмжтэй данснаас энэ хөрөнгө намайг ажлаа өгөх үед гараагүй. Битүүжтэй хэвээрээ, энэ дансандаа бүрэн бүтнээрээ байж байсан. Намайг ажлаа өгөх үед Хятадын банкны зээл шийдэгдээгүй, судлагдаад явж байсан.

Энэ асуудал "Нью Яармаг хаусинг прожект" ХХК-д зээл олгоод, тэр зээл нь бүтэлгүйтээд явсан асуудал биш шүү дээ. Энэ бол ТОСК-ийн авсан зээл. Хөгжлийн банкнаас авсан санхүүжилт нь зарцуулалт хийгдээгүй, битүүмжтэй дансанд байсаар ирсэн. Намайг ажлаа өгөх үед ч ийм байсан.

Яллах дүгнэлтэд намайг "Нью Яармаг хаусинг прожект" ХХК-д давуу байдал олгосон буруутгаад байгаа. Энэ нь ямар ч үндэслэлгүй. Эсрэгээрээ энэ компани миний ойлгосноор өөр дээрээ харин ч маш их хэмжээний эрсдэл авсан гэж боддог. Яагаад гэхээр Хятадын банкны зээл судлагдаж байх явцад төслийн үйл ажиллагааг үргэлжлүүлмээр байна гэж ТОСК-оос хүсэлт тавиад, тухайн үед Ерөнхий сайдаас чиглэл гараад, энэ төслийг Хятадын талын шийдвэр гартал боломжтой байдлаар хэрэгжүүлье гэсэн. Тэгээд энэ хувийн компани ТОСК-д тэгвэл бид арилжааны банкнаас өндөр хүүтэй ч хамаагүй зээл аваад, энэ төслөө санхүүжүүлээд эхлүүлье гэсэн асуудал яригдсан байдаг.

ТОСК Монгол Улсын Хөгжлийн банкинд хүсэлт тавиад, ТОСК-ийн хүсэлтийн дагуу Төлөөлөн удирдах зөвлөл, Зээлийн хорооны шийдвэр гараад, битүүмжтэй дансанд байгаа хөрөнгөөс зарцуулалт хийхгүй, харин төслийн үр дүнд үүсч буй хөрөнгийг нь шат дараалалтай гүйцэтгэлээр нь барьцаалаад, тухайн дансны хөрөнгийг барьцаалах зөвшөөрлийг миний хувьд Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын хувиар ТОСК-ийн гүйцэтгах захиралтай хамтарч гурван удаагийн зөвшөөрөл олгосон байдаг. Энэ бол ямар нэг зарцуулалт, гүйлгээ хийх биш, зээл олгох, нэг данснаас нөгөө данс руу мөнгөн хөрөнгийн гүйлгээ хийх шийдвэр биш, зөвшөөрөл байдаг. Энэ гурван удаагийн хамтарч гаргасан зөвшөөрөлд намайг бас буруутгадаг.

"Нью Яармаг хаусинг прожект" ХХК өндөр хүүтэй зээлээр төслөө санхүүжүүлээд явсан байдаг. Тиймээс Хөгжлийн банкнаас болон миний зүгээс ямар нэгэн давуу байдал олгоогүй нь харагддаг. Гэтэл намайг давуу байдал олгосон гэж дүгнэлт хийсэн. Би бол эсрэгээр нь дүгнэлт хийх байсан гэж боддог. 

Яллах дүгнэлтэд намайг энэ төсөлтэй холбоотойгоор Хөгжлийн банкинд их хэмжээний хохирол учруулсан гэж бичсэн байдаг. Гэвч яллах дүгнэлтэд тэр хохирлын хэмжээг тодорхойлоогүй. Яг ямар дүнгээр хохироосон бэ гэдэг нь тодорхой бус.

Гурван удаагийн хамтарсан шийдвэрээр 36.7 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж намайг буруутгаж байгаа. Гэтэл энэ төсөлтэй холбоотойгоор Хөгжлийн банк одоогийн байдлаар 85.7 тэрбум төгрөгийн төлөлт хийгээд, авчихсан байгаа юм байна. Хаанаас, хэнээс авсныг би мэдэхгүй байна. Бодвол ТОСК-иас авсан байх. Ингээд харахаар Хөгжлийн банкинд ашигтай л болсон байх шиг байх юм, 36, 85-ыг харьцуулахаар. Ямар их хэмжээний хохирол, намайг юунд буруутгаад байна вэ гэдгийг би ойлгохгүй байна. Миний хувьд өөрийн гэм буруугүйг нотлох хангалттай нотлох баримтууд байгаа юм байна гэж үзэж байна. 

12 : 04
2023-4-24

"Хуулийн зүйл заалтаас 'бүлэглэн' гэдэг үгийг ерөөсөө олж харсангүй"

Шүүх хуралдаан даргалагч үргэлжлүүлэн "Нью Яармаг хаусинг прожект" ХХК-тай холбоотой хэргийг шүүх талаар мэдэгдэв. Шүүгдэгч нар мэдүүлгээ өгч эхэллээ.

Шүүгдэгч, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга асан Б.ШИНЭБААТАР: 

-Намайг дөрвөн хэрэгт холбогдуулж яллагдагчаар татсан. Гурван хэргийн талаар өмнө нь мэдүүлэг өгсөн. Одоо "Нью Яармаг хаусинг прожект" ХХК-тай холбогдох мэдүүлгийг товч өгье. Яллах дүгнэлтэд надад холбогдуулж буй хэргүүдийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Хөгжлийн банкны захирал Мөнхбат нартай бүлэглэн хийсэн гэдэг зүйл ангиар яллагдагчаар татсан. Миний хувьд Н.Алтанхуяг сайдыг 1990-ээд оны дунд үеэс Ардчилсан намын гишүүн гэдгээрээ мэддэг болсон. Түүнээс хойш намын ажил, хурал, цуглаан дээр уулзаад, мэндтэй устай явдаг байсан. 2012 онд Алтанхуяг сайд Ерөнхий сайд болоход би Засгийн газрын бүрэлдэхүүн болох Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байсан. 

Н.Батбаяр сайдтай арай эртний танил. 1982-1983 онд хуучнаар ЗХУ-д  20 гаруй залуу их, дээд сургууль төгсөж ирж байсан. Тухайн үед Гадаадын эдийн засагтай харьцах улсын хороо гэж байсан. Түүний "Комплекс импорт нэгдэл"-д тэр 20-иод залуусыг томилж, бид эндээс хөдөлмөрийн гараагаа эхэлж байсан түүхтэй. Бид хоёр 1982-1988 оны хооронд цуг ажиллахдаа өөр өөрсдийнхөө ажлуудыг хийж байсан. Миний хувьд олон улсын хуульч мэргэжлээр төгссөн. Батбаяр сайд эдийн засгийн мэргэжилтэй. Бид 1988 оноос хойш тус тусдаа өөр өөрийн эрхэлсэн ажлуудыг хийж явж байгаад, 1992 онд уулзаж, би Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдож, хамтран ажиллаж байсан. 

Монгол Улсын Засгийн газраас гадаад орны Засгийн газруудтай улс орноо хөгжүүлэхийн төлөө байгуулж байсан хамтын ажиллагааны хэлэлцээрүүдийг гүйцэтгэж хэрэгжүүлдэг байгууллага нь "Комплекс импорт нэгдэл" байсан. Гадаадын зээл, тоног төхөөрөмжийн тусламж, эдийн засгийн тусламжтайгаар Монгол Улсад тухайн үед байгуулагдаж байсан, бүтээн байгуулалт хийж байсан бүх асуудлыг энэ нэгдэл хэрэгжүүлж байсан. Энд Монгол Улсад байгуулж байсан орон сууцны хорооллуудаас эхлээд бүх салбарт байгуулж байсан үйлдвэр, аж ахуйн байгууллагууд, цахилгаан станцууд гээд бүх асуудлыг хариуцаж, эхнээс нь гэрээ хэлэлцээр байгуулаад, бүрэн байгуулж дууссаны дараа Улсын комисст хүлээлгэн өгөөд, ашиглалтад оруулах ажлыг нэг бүрчлэн хариуцдаг байсан. Ийм ажлуудад Батбаяр сайд бид хоёр гар бие оролцож, хоёргүй сэтгэлээр улс орныхоо төлөө зүтгэж байсан түүхтэй. 

Би улсад ажилласан ихэнх хугацаандаа төрд зүтгэсэн. Ямар нэгэн компани байгуулж үзээгүй. Би Алтанхуяг, Батбаяр нартай ажил хэргийн талаар ярьж байсан болохоос ямар нэгэн үүрэг даалгавар тэднээс авч байгаагүй. Гэтэл эдгээр хүмүүстэй бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж ялласан байгаа юм. Эрүүгийн хуулийн холбогдох зүйлчлэлүүдийг харвал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3; 2.2 дугаар зүйлийн 3; 2.1 дүгээр зүйлийн 3-ын 1, 3; 3-ын 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна. Миний хувьд энэ зүйл ангиудыг судалж үзсэн. Энэ дотроос би "бүлэглэн" гэдэг үгийг ерөөсөө олж харсангүй. Ийм учраас яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй. 

Яллах дүгнэлтэд "Нью Яармаг хаусинг прожект" төсөлд давуу байдал олгосон гэж бичсэн байна. Монгол Улсын Их хурлын 2010 оны 36 дугаар тогтоолоор "Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилт" хөтөлбөр баталсан байдаг. Энэ хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлэхийг тухайн үеийн Засгийн газарт үүрэг болгосон байдаг юм билээ. Засгийн газрын 2011 оны 246 дугаар тог,тоолоор "Шинэ Яармаг" цогцолбор хорооллыг барихад шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор БНХАУ-ын Экспорт импорт банкинд 30 тэрбум төгрөгийн зээлийн баталгааг өөрийн нэрийн өмнөөс 12 жилийн хугацаатай гаргахыг Хөгжлийн банкинд зөвшөөрсөн байдаг. Мөн Засгийн газрын 2015 оны 115 дугаар тогтооолоор "Шинэ бүтээн байгуулалт" дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд "Шинэ Яармаг" орон сууны хороолол төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах 50 сая ам.доллартай тэнцэх хэмжээний хөрөнгийг Төрийн орон сууцны корпорациар дамжуулан үе шаттай санхүүжүүлэхийг Хөгжлийн банкинд зөвшөөрч, үйл ажиллагааг нь удирдан зохион байгуулахыг Төрийн өмчийн хороонд даалгасан байдаг юм билээ. 

Эрхэм шүүгч, та бүгд тал талаас энь нарийн сайн судалж, шийдвэрээ шударга гаргана гэдэгт би битгэж байна. Энэ шүүх хурлын эцсийн үр дүнд энд байгаа ихэнх хүмүүс, ялангуяа залуучуудын асуудал ихэнх нь хэрэгсэхгүй болно гэдэгт би итгэж байна.

11 : 31
2023-4-24

"Шууд яллаж, улайрч, эсвэл захиалга биелүүлээд байгаа юм уу?"

Шүүгдэгч, Ерөнхий сайд асан Н.АЛТАНХУЯГ: 

-Уучлах талаас нь авч үзвэл. Манай прокурорууд, мөрдөгчид Засгийн газрын үйл ажиллагааг мэдэхгүй, хэцүү шүү дээ. Тэр талаас нь мэдэхгүй байгааг нь ойлгож байгаа юм. Мэдэхгүйгээрээ далимдуулж гүтгэж болохгүй байхгүй юу. Шууд яллаж, улайрч, эсвэл захиалга биелүүлээд байгаа юм уу? 

Би Монголын ард түмэнд хэлэх хэрэгтэй юм байна гэж бодлоо. Би өөрөө улстөрч хүн байхгүй юу. Өнөөдөр энд зогсож байгаа нь ямар нэгэн банктай холбоотой юм надад байхгүй. Шулуухан хэлье. Нэгдүгээрт, та нар бас мэдэхгүй. 2017 оны нэгдүгээр сарын 26-нд байх аа, би анх "яллагдагч" гэдэг цолыг чинь авч үзсэн юм. МАНАН-гийн хулгайч нар намайг АТГ дээр дуудаж аваачаад, "Алтанхуяг гэдэг энэ нөхөр өнөөдрөөс эхлээд яллагдагч боллоо" гэж Монгол орон даяар зарласан юм. Манай Засаг ард түмнийхээ төлөө, Монголынхоо төлөө зөндөө юм хийсэн. 2020 оны хоёрдугаар сард хэргийг чинь хэрэгсэхгүй боллоо гэдэг прокурорын дүгнэлтийг надад дөрвөн сард өгсөн.

Энд хүмүүсийн хувь заяа яригдаж байгаа шүү. Энэ олон хүний цаана хамгийн ойр нь эхнэр, нөхөр, үр хүүхэд, хамаатан садан байдаг юм шиг байна. Олон түмний итгэл найдвар байдаг юм шиг байна. Би тийм юмыг алдмааргүй байна. Би өөрийн найман хүүхэдтэй. Долоон охинтой. Миний хамгийн бага охин хоёрдугаар анги. Дээд талынх нь 5, 10 дугаар анги. Би хүүхдүүдийнхээ өмнө, Монголын ард түмнийхээ өмнө нүүр бардам зогсож байгаад цаашаа харчихмаар байх юм. Би тэгж л бодсон, тэгж ажилладаг, би тэгж л зүтгэдэг. 

Миний хавтаст хэрэг дотор нэг зүйл байгаа. Тэр намайг жаахан эмзэглүүлсэн. Миний эхнэр дээр 10 жилийн өмнө ингэсэн байж магадгүй гэдэг үндэслэлээр прокурорын тогтоолтой гүйцэтгэх ажиллагаа явуулсан байна лээ. Цаг цагаараа байдаггүй. Монгол Улс хөгжинө, монголчууд хүн шиг амьдарч чадна. Би бас арай дуусаагүй байна. Би тэрний төлөө цаашаа тэмцэнэ. Монгол Улс хөгжих ёстой. Бидний үр хүүхдүүд гэрэл гэгээтэй, шударга нийгэмд амьдрах ёстой. Тэр шударгыг 100 хувь биш ч гэсэн харуулж чадах хүмүүс эрхэм шүүгчид шүү. Шүүхийн байгууллага дээр өнөөдөр том ачаа ирсэн шүү. Шахалт хавчилт бас явж байгаа байх шүү. Гэхдээ нуруутай байж үзээрэй. Зөв байж үзээрэй. Монголынхоо төлөө байж үзээрэй. 

Шүүгдэгч нар "Бэрэн групп" ХХК-тай холбоотой асуудлаар мэдүүлгээ өгч дууслаа.

11 : 02
2023-4-24

"Хөгжлийн банкны Зээлийн хороо огт буруу дүгнэлт хийгээгүй болов уу"

Шүүгдэгч, Хөгжлийн банкны хараат бус гишүүн асан Д.ДАВААСАМБУУ: 

-Миний бие Хөгжлийн банкны хараат бус гишүүнээр 2017 оны наймдугаар сарын 22-ноос 2020 оны есдүгээр сарын 25-ны хооронд ажилласан. Яагаад энд ажиллах болсон бэ гэхээр миний бие Японы ЖАЙКА-гийн урилгаар Японд, мөн тэдний хүсэлтээр Монгол Улсад зохион байгуулагдсан Хөгжлийн банкны бүх төрлийн сургалтад тухайн үедээ хамрагдаж явсан. Валют, санхүү, зээлийн мэргэжлийн хүний хувьд гаднын туршлагыг хуваалцах үүднээс энэ чиглэлээр зар гарсан байсан учраас шалгаруулах ажилд оролцож, энэ ажилд томилогдсон. Тухайн үед миний бие Хөгжлийн банкны үйл ажиллагаанд маш идэвхтэй оролцож, асуудал бүр дээр дэлгэрэнгүй үг хэлж явснаа зориулж тэмдэглэн хэлж байна. Бүх үг, ярьсан зүйлс маань хэрэгт авагдсан. Надад ч бий. Үүнийг та бүгдэд өгнө гэж урьд нь амалсан. 

Бид шинжлэх судлах чиглэлээр хоёр материал өгүүлсэн. Нэгд, өмгөөлөгч материал өгсөн. Нөгөө нь, эрхэм прокурор Бүжинлхамын хүсэлтээр захиргааны актад орсон өөрчлөлтүүд, тэнд гарсан тайлбар танилцуулгуудыг өгсөн. Цаашдаа бид нотлох баримтад үндэслэн тодорхой асуудлуудаар хэлэлцэж ярилцана гэж бодож байна.

Надад хамаарах зургаан төслийн асуудал байгаагаас хоёр нь экспортын чиглэлтэй. Мах, алт. Монгол Улсын Хөгжлийн банкны хуулийн дагуу нийт эх үүсвэрийнхээ 60-аас доошгүй хувийг зөвхөн экспортын үйлдвэрлэлийг дэмжихэд оруулна гэсэн. Хоёр дахь төсөл нь, одоо яригдаад буй арматур, өндөг. Монгол Улсын арматурын хэрэгцээний 50 шахуу, өндөгний 50 гаруй хувийг хангах асар том төсөл байсан. Нөгөө хоёр нь Улаанбаатар хотыг утаанаас салгах, хамгийн олон ажлын байр бий болгох, бусад салбарууд аваад явах хоёр орон сууцны төсөл байсан. Ийм зургаан төсөл дээр буруутгагдаж, энд тайлбар тавьж байна. 

"Бэрэн"-гийн хоёр асуудал руу шууд оръё. Нэгдүгээрх нь орон сууц. "Хөгжлийн банкны Зээлийн удирдлагын хорооны буруу хийсэн дүгнэлтийг мэдсээр байж" гээд байгаа юм. Хөгжлийн банкны Зээлийн хороо огт буруу дүгнэлт хийгээгүй болов уу гэж бодож байна. Хамгийн буруутгаж болох зүйл нь, сүүлийн хоёр, гурван жил "Бэрэн групп" ХХК алдагдалтай ажилласан. Бусдад өртэй байсан гэсэн зүйлүүд дээр голлон буруу дүгнэлтүүд хийгдэж, ийм байгууллагад зээл олгожээ гэж үзсэн болов уу гэж бодож байна. "Хангай" хороололд орон сууц барих үйл ажиллагаа явуулж байсан ийм л төсөл байсан. Гэхдээ энэ компанийн хэрэгт авагдсан материалаас харахад 23.2 тэрбум төгрөгийн хуримтлагдсан ашигтай, мөн хийгдсэн ажлаа цаашдаа Хятадын банкнаас санхүүжүүлнэ гэсэн танилцуулгатайгаар орж ирсэн байсан. Тийм учраас бид энэ төсөл бодлогын хувьд Монгол Улсын урт, дунд хугацааны төрийн бодлогод нийцэж байна, нөгөө талаасаа бидний тавьсан шаардлагад нийцсэн, эргээд төлөгдөх боломжтой төсөл байх аа гэж Хөгжлийн банкны ТУЗ-ийн нөхөд дэмжсэн байх аа гэж бодож байна.

Зөрчилтэй дүгнэлт гэдэг дээр Зээлийн болон Эрсдэлийн хорооноос анхааруулсан зүйлийг зөрчилтэй байна гэж зааж байгаа юм. Зөрчлийг арилга гээд Зээлийн хороо Эрсдэлийн хорооноос өгсөн үүргүүд байхгүй юу. Энэ үүргийг зээл олгохоосоо өмнө, маш олон шат дамжлагаар залруулчихдаг зүйл шүү. Тийм учраас ийм зөрчил байгаагүй гэдгийг би үндсэндээ баталж байна. Гэхдээ зээл олгохдоо та бүгдийн тавьсан зөрчлүүд арилсан байна уу, үгүй юү гэдгийг мэргэжлийн хүмүүс, банкныхан өөрсдөө батлах байх гэж найдаж байна. 

Би гол юмыг уншиж өгье. Эргэлтийн хөрөнгөөр материал, түүхий эд худалдан авах, Худалдан авах гэрээ байгуулах, төслийн хүрээнд үйлдвэрийн бүх тоног төхөөрөмж, байгууламжийг барьцаанд авах, дээрээс нь тухайн үед нь би нэмээд тэнд байгаа ордуудын лицензийг авна шүү гээд бүгдийг нь авсан. "Нэхий сүү эдлэл" компани дээр үүссэн хугацаа хэтэрсэн өрийн зөрчлийг арилгуулах гэх мэтчилэн даалгавар, зөвлөгөө өгч байгаа юм. Энэ бол дөнгөж эхлэлд нь явж байгаа даалгавар, шаардлага байхгүй юу. Мөн бүх хороодын санал дүгнэлтийг үндэслээд, Зээлийн хорооны нэгдсэн дүгнэлт гэж Төлөөлөн удирдах зөвлөл дээр танилцуулдаг юм. 

10 : 24
2023-4-24

"Итгэмээргүй үгс сонсоод, гайхаж, туйлын их харамсч байна"

Шүүгдэгч, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.БАТБАЯР: 

-Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая. "Бэрэн"-гийн асуудлыг хэлэлцэж, шүүгдэгчид гайхалтай олон зүйл хэлэхийг сонслоо. Би энэ хуралд орж ирэхдээ өөртэйгөө холбогдсон яллагдагч нарын дүгнэлтийг уншсан байсан. Гэтэл өнөөдөр энд 30 гаруй хүн үг хэлэхэд заримдаа бараг чихэндээ итгэмээргүй үгийг сонсоод гайхаж сууна. Өнөөдөр Монгол Улс эрх чөлөөт, тусгаар тогтносон Монгол Улс. Зах зээлийн харилцаанд шилжсэн Монгол Улсад энэ хурал болж байна. Зээл авах, зээл олгох асуудал Монгол Улсын хуулиар зөвшөөрөгдсөн байдаг.

Гэтэл өнөөдөр энэ хүмүүст зээл олгосон байдал чинь бусдад давуу тал олгосон байна гээд нэг хэсгийг нь яллаад, зээл авсан чинь улсад хохирол учруулсан байна гэж ялласан ийм хурлын ажиллагаанд сууж байгаадаа туйлын их харамсч байна. Энд сууж байгаа хүмүүсийн ихэнх нь залуучууд, мэдэхгүй байх. 1990 оноос өмнө Монголд зээл гэдэг ойлголт байгаагүй юм. Хувийн өмч гэж ойлголт байгаагүй юм аа. Хувийн өмч гэдэг асуудал 1990 оны шинэ Үндсэн хуулиар Монгол Улсад эрх зүйн бичиг баримтад орж тусгагдсан зүйл. 1990 оны ардчилсан хувьсгал Монгол Улсад эрх чөлөөг авчирсан. Эрх чөлөөг авчрахдаа эдийн засгийн эрх чөлөөг авчирсан. Хүн хувийн өмчтэй байх тэр орчныг бий болгосон юм.

Гэтэл өнөөдөр хувийн өмчтэй болсныхоо төлөө, зах зээлийн харилцаанд орсныхоо төлөө, иргэний харилцаанд орсныхоо төлөө эрүүгийн ял шийтгэл оноох хурал болж байгаад туйлын их харамсч байна. Шүүх хурлыг улс төрийн үйл ажиллагаа гэж дүгнэхээс өөр арга алга. 

Зээл. Зээлийг олгосон явдал нь нөгөө талдаа давуу байдал олгожээ гэж манай яллагч нар дүгнэсэн байх юм. Ер нь монголчууд дунд зээлгүй хүн ховор доо. Бүгдээрээ зээлтэй. Яагаад вэ гэвэл зах зээлийн харилцаа гэдэг бол зээлийн харилцаа. Барууны орнуудад зээлийн түүхгүй хүний сэжиг бүхий хүн гэж үздэг. Ямар орлогоор амьдраад байгаа юм бэ гэж. Тэгвэл өнөөдөр зээл авсныхаа төлөө буруудаж, нөгөө хэсэг нь зээл олгосныхоо төлөө буруудаж байгаа бол Монгол Улсын зах зээлийн харилцаанд орсон бодлогыг, төрийн шийдвэрийг, эрх зүйн орчныг буруутгахыг оролдсон болчимгүй асуудал гэж тэмдэглэн хэлэхийг би хүсч байна, эрхэм яллагч нар аа. Та нар ч өнөөдөр зээлтэй байгаа байх. Өнөөдөр монголчуудын зээл тусгайлж үзвэл гурван янзаар хуваагдаж байна. Бизнесийнхэн бизнесийн зээлтэй байна. Иргэд цалингийн, тэтгэврийн, барааны, ахуйн зээлтэй байна. Нөгөө нэг хэсэг нь орон сууцны зээлтэй байгаа байх. Тэгвэл энэ зээлийн харилцаан дээр тогтож ярьцгаая. 

Яагаад дэлхий дахин зээлийн харилцаа гэдэг түүх рүү орчихсон юм бэ гэдэг талаар хэдэн үг хэлэхийг хүсч байна. Хүн гэдэг амьтан байгалиасаа жаахан залхуу юм байна л даа. Тэр залхуу хүнийг ажилсаг болгодог, "Ажил хийвэл ам тосдоно" гэдэг үгийг бий болгохын тулд хүмүүст зээл олгодог болж. Сургууль төгслөө, ажлын байртай боллоо, орлоготой боллоо. Зээл авчих аа, чиний ирээдүйн орлогыг барьцаалаад зээл олгочихъё гэж байгаа юм. Зээлээ хугацаандаа төлөх ёстой. Хугацаандаа төлөхийн тулд ажилтай байх ёстой, ажлаасаа халагдахгүйн тулд сайн ажиллах ёстой. Сар бүр орлоготой байвал зээлээ төлөөд, сайн сайхан амьдраад явах бололцоог бүрдүүлэх зорилгоор дэлхий дахинд зах зээлийн энэ харилцаа бий болсон юм байна. Энэ харилцаа Монголд 1990 онд орж ирсэн. Энэ бол ардчилсан хувьсгалын нэг том давуу тал. 

Өнөөдөр прокурорынхон энэ харилцааг хууль бус үйл ажиллагаа гэж яллах дүгнэлт үйлдэж байгаа нь туйлын харамсалтай зүйл гэдгийг хэлэхээс өөр арга байхгүй. Бид бүгд урт хугацаатай, бага хүүтэй зээл авахыг хүсч байгаа, нэг талаасаа. Нөгөө талаасаа би энэ асуудлыг хариуцаж, Засгийн газрын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж, Монгол Улсад "Чингис" бондыг оруулж ирж, бусад бондуудыг бий болгож, эдийн засгийн эх үүсвэрүүдийг бий болгож, зээлийн хүүг бууруулж, зээл авагчдын тоог нэмэгдүүлэх үйл ажиллагаа явуулсныхаа төлөө ял сонсоод сууж байгаадаа туйлын их харамсч байна. Хүн ардынхаа хүсэл мөрөөдлийг биелүүлэхийн төлөө ажилласныхаа төлөө хэрэгтэн гэдэг нэр зүүгээд сууж байгаа явдал бол шударга ёсонд үл нийцнэ… 

Зээл авсан хүн бүрийг битгий яллаарай, энэ алдаагаа эртхэн засаарай. Энэ хэргийг үнэн зөвөөр нь, ус тосоор нь ялгаж шийдвэр гаргаарай.

09 : 54
2023-4-24

"Гэрч, яллагдагчаар байцаагдахдаа мэдүүлгээ үнэн зөвөөр өгсөн"

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж буй “Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой нэр бүхий 80 шүүгдэгч, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2023 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн 08.30 цагт эхэлж, өнөөдөр /2023.04.24/ зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар “Бэрэн групп” ХХК-нд холбогдох хэргийн шүүх хуралдаан үргэлжилж байна.


"ХОХИРЛОО БАРАГДУУЛСАН БӨГӨӨД ГЭМ БУРУУГАА ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ БАЙНА"

Шүүгдэгч Н.СҮХБОЛД:

-Миний хувьд мөрдөн байцаалтын шатанд гэрч, яллагдагчаар байцаагдахдаа мэдүүлгээ үнэн зөвөөр өгсөн. Гэм буруугийн хувьд маргахгүй, мэтгэлцэхгүй. Би хохирлыг барагдуулсан. Нэг гуйлт байна шүүгч ээ. Миний хувьд "Бэрэн" компанийг мэдэхгүй, танихгүй. Болж өгвөл миний хэргийг тусгаарлаад шийдвэрлэж өгч болох болов уу? Би үл хөдлөх хөрөнгийн газар 20 гаруй жил ажиллаж, түрүү жил ажлаасаа гарсан. Энэ хурал хэчнээн цаг хугацаагаар үргэлжлэхийг би мэдэхгүй байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учраас аль болох хөнгөн ял оногдуулж, хурдан шийдвэрлэж өгнө үү гэж хүсч байна.


"МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААНЫ ЯВЦАД ХАНГАЛТТАЙ МЭДҮҮЛЭГ ӨГСӨН"

Шүүгдэгч М.ЦЭЛМЭГ: 

-Мөрдөн шалгах ажиллагааны явцад хангалттай мэдүүлэг өгсөн тул дараа дараагийн шатанд өмгөөлөгч нараа нотлох баримттай ярьсны дараа мэдүүлэг өгнө.


"ЭНЭ ШҮҮХ ХУРАЛ ДЭЭР МЭДҮҮЛЭГ ӨГӨХГҮЙ"

Шүүгдэгч Т.БОЛДМАА: 

-Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлгүүдээ өгсөн учраас энэ шүүх хурал дээр мэдүүлэг өгөхгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

35 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

сайн мэдээ 2023-04-24 217.148.141.179

Бөөрөө мөнгөөр зарах зөв газраа хайж байгаа, мөн эрүүл саруул хэвээрээ байгаа хүмүүст зориулж Fortis эмнэлэгтэй холбоо барина уу, бид таны бөөрийг 760,000 доллараар худалдаж авч байна, та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу? Та бөөрийг 760,000 доллараар зарж, эрүүл чийрэг байх болно
[fortis.hospital.in@gmail.com]

Avatar

DR. ADITYA 2023-04-24 102.88.68.125

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган долла.

Avatar

DR. ADITYA 2023-04-24 102.88.68.125

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган долла

Avatar

GOOD 2023-04-24 155.94.216.59

Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Интернэтээс нэгэн эрийн мэдүүлэг тааралдсан бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 700,000 доллараар аврахын тулд нэг бөөрөө NA HEALTH CARE (NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM  ) компанид зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн.
Хэрэв тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа бол одоо NA HEALTH CARE-тэй холбогдоорой, аз болоход тэрээр эмнэлэгтээ итгэхийн тулд бөөр үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон бөөрийг худалдаж авахад бэлэн байг

Avatar

NEWS 2023-04-24 197.210.71.36

Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Интернэтээс би нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 700,000 доллараар аврахын тулд нэг бөөрөө NA HEALTH CARE (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM  ) компанид зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн.
Хэрэв тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа бол одоо NA HEALTH CARE-тэй холбогдоорой, аз болоход тэрээр эмнэлэгтээ итгэхийн тулд бөөр үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон бөөрийг худалдаж авахад бэлэн байга

Avatar

DOCTOR RAJ 2023-04-24 102.91.4.106

Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Интернэтээс би нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 700,000 доллараар аврахын тулд нэг бөөрөө NA HEALTH CARE (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM  ) компанид зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн.
Хэрэв тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа бол одоо NA HEALTH CARE-тэй холбогдоорой, аз болоход тэрээр эмнэлэгтээ итгэхийн тулд бөөр үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон бөөрийг худалдаж авахад бэлэн байга

Avatar

Нэргүй 2023-04-24 66.181.177.159

МАН аа сайн сонго Монгол улс мөхөл рүү орох болно

Avatar

Нэргүй 2023-04-24 192.82.74.152

Нэг л их ариухан нөхөд болж гэнэ.

Avatar

Нэргүй 2023-04-24 104.151.94.39

Bugdeeree l buruugui uym bna shde..

Avatar

Зочин 2023-04-24 192.82.88.151

Алтанхуяг удирдаж намын хулгайчууддаа ямар ч үндэслэлгүй олон их наядын зээл хувааж өгч улс дампууруулсан. Ийм хулгайчууд ан аар дүүрэн байдаг. Гагцхүү АН гэх ийм дээрэмчдийн бүлэглэл энэ улсыг 30 гаруй жил луйвардаж дуусгалаа. Мэргэнжлийн топ хулгайчууд МАН-ыг хань татаад нэмэргүй, ганц нэг хүнээр далимдуулж харлуулах санаатай бас

Avatar

иргэн 2023-04-24 202.9.46.87

МАН өөрсдийнхөө хулгачдаа аваад үлдсэн байна шүү. АН ын / Алтанхуяг, Батбаяр/гэх мэт нөхдүүдээр туг тахиад өнгөрөх нь.

Avatar

Иргэн 2023-04-24 192.82.70.81

Монгол Драй Милк компани 60-70 сая ам.долларын хуурай сүүний импортыг зогсоох гэж зээл авсан гэнээ. Тэгээд ядаж 1 кг ч болов хуурай сүү үйлдвэрлэсэн үү??? Хүний ирээдүйг хулгайлчихаад олон долоон юм солирцгоогоод байх. Ялаа эдэл

Avatar

Нэргүй 2023-04-24 202.126.89.223

tuz n darga bolno geed uhej baigaad bolson nuhur

Avatar

Hudlaa 2023-04-24 202.126.89.223

hudlaa shde bugd l ugsun avsan bga shde, odoo hudlaa matriin nulims unagatsgaagaad

Avatar

Нэргүй 2023-04-24 192.82.90.30

Том том артай хулгайч нар том том ярьдаг байх нь ээ ! Тэгсэн мөртөө Женко Баттулга төвд банхарынхаа нэрийг хэлэхээс айгаад сүнс нь зайлах гэж бөйлаг… шүүгч нараа, таарсан таарсан ялы нь өгөөрэй ! Чингис хаан"үхэх ёстойг нь үхүүл " гэсэн байдгййн шүү !

Avatar

Нэргүй 2023-04-24 103.145.234.31

Гуйлгачин луйварчид

Avatar

zochin 2023-04-24 203.91.115.247

bat erdene gej bolowsrolgui pisdaa yu gej uliad bnaa huuhedhuurch bgaa yum shig bultreh yum

Avatar

Нэргүй 2023-04-24 59.153.114.64

Энэ төрөөс мөнгө идэж байгаа үйл ажиллагаа багын, олон хүний бүрэлдэхүүнтэй байдаг. Энэ жирийн ажилтангууд хүмүүсийн гар хөл болж, өөрсдөө хувь авах, албан тушаал авах гэх мэтээр өрнөдөг. Ийм хүмүүс байхгүй бол энэ төрийн мөнгийг хэдэн тэр бумаар нь хулгайлахад хэцүү. Эд нар мэдсээр байж, зорилготойгоор, өөрсөддөө ашигтайгаар мөнгө идэж байгаа эд нарыг хатуу шийтгэж байж л арай дээр болно

Avatar

Иргэн 2023-04-24 192.82.70.81

Алтанхуяг одоо хариуцлагаа хүлээх цаг нь болсоон. Өмнө нь бас нүүрсний хэргээр хариуцлага хүлээх ёстой байсан ч хариуцлага хүлээлгүй ганцхан Гансүх ял эдэлсэн. Эр хүн шиг байж чаддаггүй л юм байх даа. Идэж уухдаа эр бяр гаргачихаад хариуцлагаа үүрэх болохоор гөлөг царайлаад байх юм. Батбаяр ч гэсэн дээ. Бие муутай юм бол тэр 461-ийн эмнэлэгт л ялаа эдэлвэл барав. 30 жил Монгол улсыг луйвардаж, тонож амьдарцгаагаа биз дээ муусайн хувалзнууд

Avatar

zochin 2023-04-24 203.91.115.247

estoi unen shu

Avatar

Даваа 2023-04-24 139.5.216.212

Энэ Батбаяр үнэхээр эдийн засгийг балласан хүний нэг мөн шүү дээ, тэгээд шийтгэгдэх болохоороо улстөртэй холбоод мултарна гэж бодож байгаа бол энэ арга чинь үе ээ өнгөрөөсөн шүү дээ

Avatar

zochin 2023-04-24 203.91.115.247

ene helgii sdaag shoron shoroo 2 iin neg huleej bgaa

Avatar

Эргэлзээ 2023-04-24 203.91.115.247

солиорсон цүнх баригчүүд бүүр нийлж бгаад пээдийж бна яршиг л бна ш дээ харин ёстой юу юу гэнэ вэ тэгэх тусам сайн шүү

Avatar

zochin 2023-04-24 203.91.115.247

Altantuya shulga batbayar geed hulgaichuud yu yum be dawarasan p***a nuud

Avatar

zochin 2023-04-24 203.91.115.247

ene UUganbayar gej nus ih bnaa

Avatar

Шулаг Батбаярт 2023-04-24 192.82.69.120

Чиний идэж уусныг ярихаар улс төр орчихлоо гээд гоншигнох хэрэггүй. Чиний мэтийн амьтдын балгаар энэ улс орон баларлаа, ард түмний амьдрал аймшигтай доройтлоо

Avatar

Нэргүй 2023-04-24 43.242.242.59

Албан тушаалаа ашигласан, төрийн өндөр албан тушаалтнаар дамжуулж авсан зээлийн чинь асуудлыг л ярьж байна. Юм болгоныг улстөржүүлж хүчгүйдүүлдэг, замхруулдагаа болих хэрэгтэй улс төрчид өөө. Ард түмэн ялгаж салгаж чаддаг болсон.1990 он биш. хөгжлийн банкны асуудлыг ард түмэн шахаж шаардаж өдий хүргэсэн.Нэг нам хүслээрээ хийгээд байгаа юм би. Бүгд л шаардсан. Улстөржүүлж хариуцлагаас мултарч чадахгүй Н.Батбаяр аа

Avatar

иргэн 2023-04-24 64.119.22.240

Өөрсөдөө улайран зүтгэж Сонгогдож гарчихаад баахан Идэж ууж Хулгай луйвар хийчихээд одоо болохоор Улс төрийн Хэлмэгдүүлэлт нтр гээд, Улс төрийн Хэлмэгдүүлэлт, Тарийн өндөр Албан тушаалтны Авилга, Хулгай, Луйвар хоорондоо шал өөр юм шүү Хулгайчууд аа,,,,,

Avatar

Нэргүй 2023-04-24 202.126.89.60

Хурлын бичлэгииг үзээд шал өөр ойлголт төрлөө,идээд ууцан юмч алга ,юм хиисэн хүмүүсээ хомроголож хэлмэгдүүлэхнээ,мэдээж 80 хүн дотор буруу юм хиисэн хүн байгаа байх,одоо шүүгч л сайн ялгаж салгаж тос усахр н члгах үлдлээ.Прокурор бол бүх хүнийг буруу зөвгүй яллад копидоод орж иржээ.

Avatar

Зочин 2023-04-24 66.181.181.77

эрх мэдэлгүй, зөвхөн гүйцэтгэх ажил хийж байсан залуучуудыг арай хэлмэгдүүлэхгүй байлгүйдээ, шүүгч нар хэр шударга вэ гэдгийг харах үлдлээ тийм тийм

Avatar

Монгол хүн 2023-04-24 66.181.182.241

Хулгайч нар л хамгийн эх оронч болчихдог юм, Фортуна Батбаяр яаж идэж уулаа, Алтанхуяг та Дэнзэн дүүтэйгээ хэрхэн өндөр албан тушаалд тавьж байгаад улаан цагаан идлээ. Хэрэг хуучирдаггүй шүү худалч эх орончид оо.

Avatar

Иргэн 2023-04-24 192.82.70.81

Батбаяраас эхлээд бидний ирээдүйг хулгайлсан новшнууд тэр шорондоо очоод том том баацгаагаарай. Хөгжлийн банзнаас луйвар хийсэн новшнуудын бүх хөрөнгийг нь хураагаад гурван үеэр нь нийтийн албанд орох эрхийг нь хасвал таарна. Шуналын бузарнууд .

Avatar

zochin 2023-04-24 76.67.107.173

Ядаад байx юу байна аа, xугацаандаа төлөөгүй бол эрүү шорон, нял нял гээд юун өмгөөлөгчөөр дамжиx тийм юм социализмийн үед байгаагүй тэр бүxэн xамгаалаx мэxлэx зальдаx гэсэн төлбөрт үйлчилгээ.

Avatar

Нэргүй 2023-04-24 64.119.19.196

т1

Avatar

Нэргүй 2023-04-24 43.242.243.202

Gol n zeel avchaad zuv zoriultaar n ashiglahguin deer hugatsaand huugee tuluud tulultuu hiyhguid l baigamldaa. Bank bus baiguulaad mungu ergelduulj baahn mungu olchhood butsaagaad uguhduu chanargui tusul bailaa udahgui uur sain tusul oruulj irj zeel avnaa gej business hiydeg uchnuun humuus baina shuu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж