Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда гэргий Агата Корнхаузер-Дуда нар Монгол Улсад өнөөдөр /2023.04.24/ төрийн айлчлал хийнэ. Айлчлалын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНПУ-ын Ерөнхийлөгч А.Дуда нар албан ёсны хэлэлцээ хийж, уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлууд болон олон улсын харилцааны зарим асуудлыг хэлэлцэх юм.
Цахим хуудаст тус айлчлалын үеэр Польшийн суут хөгжмийн зохиолч Фридерик Шопений (1810-1849) хөшөөг Улаанбаатар хотод нээхээр болсон талаарх мэдээлэл цацагдсан. Мөн тус хөшөөн дээрх хөгжмийн нот Шопений бүтээл биш болохыг иргэд шүүмжилж байгаа юм. Тэгвэл үүнтэй холбоотойгоор тус улсын ЭСЯ-наас мэдэгдэл гаргажээ.
Мэдэгдэлд, хөшөөний нэг талд “Spring Waltz” бүтээлийн нотыг сийлсэн. Энэ нь Шопений бүтээл биш талаар мэдээллүүд гарч байна. Уг бүтээлд төр засгийн зүгээс оролцоогүй, цэвэр уран бүтээлчийн бүтээл болно. Түүнчлэн Польшийн ерөнхийлөгчийн айлчлалын хөтөлбөрт энэ хөшөөтэй холбоотой үйл ажиллагаа байхгүй гэв.
Мөн айлчлалын хүрээнд цагдаагийн байгууллагаас замын хөдөлгөөний хамгаалалт, зохицуулалтыг хийж Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөө, Баг тойруу, Олимп, Их монголын гудамж, замуудад түр хязгаарлалт хийх аж.
Холбоотой мэдээ