Э.Сумъяабат начин түрүүлж, О.Хангай аварга үзүүрлэлээ

Э.Сумъяабат начин түрүүлж, О.Хангай аварга үзүүрлэлээ

Э.Сумъяабат начин түрүүлж, О.Хангай аварга үзүүрлэлээ

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд Булган аймгийн Орхон сумын харьяат, улсын начин Э.Сумъяабат түрүүлж, Ховд аймгийн Буянт сумын харьяат, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул, улсын аварга О.Хангай үзүүрлэв. Шинэ начны хувьд улсын цол авснаасаа хойш бөхийн холбооны албан ёсны барилдаанаас анхны түрүүгээ хүртсэн юм. Шөвгийн дөрөвт Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, улсын заан Н.Жаргалбаяр, Увс аймгийн Тэс сумын харьяат, улсын харцага Ц.Мөнхбаяр нар шалгарлаа. Харин шөвгийн наймд улсын арслан О.Пүрэвдагва, улсын начин Б.Даваа-Очир, аймгийн хурц арслан Т.Пүрэвсүрэн, аймгийн арслан Д.Ням-Очир нар үлдэв.

Мөн хүрэлцэн ирж барилдсан улсын аварга О.Хангай, улсын арслан Р.Пүрэвдагва нар болон Мөнххаан сумын харьяат, улсын заан, МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав, улсын начин Бо.Батжаргал, аймгийн арслан Ж.Чулуунжав, аймгийн заан Т.Дорж  нарт тус сумаас хүндэтгэл үзүүлсэн бол Мөнххаан сумаас төрөн гарсан улсын заан Н.Думаа,  Л.Нямбуу нарын нэрэмжит шагналыг аймгийн хурц арслан Т.Пүрэвсүрэн, аймгийн арслан Д.Ням-Очир нарт, өсөх идэр начин С.Жамбын нэрэмжит шагналыг аймгийн хурц бадрангуй арслан О.Баярхүүд тус тус гардууллаа.

Энэ барилдааны түрүү бөх 5 сая, үзүүр бөх 3 сая, дөрөвт үлдсэн бөхчүүд тус бүр 1.5 сая төгрөгийн бай гардсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2023-04-24 66.181.166.196

Ингэж дэмий юманд мөнгө үрж яадаг байна, тийм их баян тарган сум юм байх даа, аягүй бол сумын сургууль, дотуур байх, эмнэлэг нь нойлынхоо асуудлыг олигтой шийдчихэж чадаагүй л байгаа даа, ийм тэнэг сумын засгуудыг зайлуулбал таарна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж