Арилжааны банкнууд хамтран ATM-ын шимтгэлээ буурууллаа

Хуучирсан мэдээ: 2023.04.24-нд нийтлэгдсэн

Арилжааны банкнууд хамтран ATM-ын шимтгэлээ буурууллаа

Өнгөрөгч оны 8 сараас Голомт банк болон Худалдаа хөгжлийн банк нар Монголын банк санхүүгийн системд анх удаа системийн нөлөө бүхий 2 банкны хамтралаа эхлүүлж, АТМ -н шимтгэлээ харилцан бууруулаад байсан билээ. Тэгвэл энэхүү томоохон хамтралд мөн л системийн нөлөө бүхий банк болох Төрийн банк нэгдэж, гэрээ байгууллаа.

Тус хамтын ажиллагааны хүрээнд гурван талын өөртөө үйлчлэх банкны төхөөрөмж /ATM, CDM, CRM/ дээр бэлнээр зарлага гаргах гүйлгээний шимтгэл 500₮ байсан нь 100₮  болж байгаа юм. Өөрөөр хэлбэл та тус гурван банкны алиных нь ч харилцагч байсан, Улаанбаатар хот болон орон нутагт байрлах 1000 гаруй ATM төхөөрөмжөөс бэлэн мөнгө авахдаа 100₮-ийн л шимтгэл төлөх юм.

Арилжааны банкнуудын энэхүү хамтрал нь харилцагчдадаа илүү ойртох, бүтээгдэхүүн үйлчилгээгээ  сэтгэл ханамжтай хүргэх зорилготой билээ. Гүйлгээний шинэчлэлийн ажил тус гурван банкны үндсэн системд амжилттай хийгдэж дууссан бөгөөд өнөөдрөөс эхлэн хэрэглээнд нэвтэрлээ.

Бид цаашид ч банк хоорондын үйлчилгээний чанар, хүртээмжтэй байдлыг сайжруулахад нээлттэй байж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр зорьж байна.

Харилцагч танд ATM-ын шимтгэлтэй холбоотой тодруулах зүйл гарвал:

  • Голомт банкны лавлах 1800-1646
  • Төрийн банкны лавлах 1800-1881
  • Худалдаа, хөгжлийн банкны лавлах 1900-1977 дугаарт холбогдоно уу.

ХӨГЖИЛД ХАМТДАА

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж