Манилагийн Их дуулгын эрх олгох “Ulaanbaatar Super Quest” тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдээр “UG” аренад боллоо. Тус тэмцээнд Монголын зургаан багаас гадна Өмнөд Солонгос, Малайз, Япон, Филиппин, Хятадын багууд хүч үзэв. 3х3 сагсан бөмбөгийн шинэ улирал албан ёсоор эхэлсэн учир тэмцээн бүрийн амжилт, тоглолт бүрийн оноо олимпийн эрхийн чансааны оноонд нөлөөлөх ач холбогдолтой.
А хэсэгт Монголын гурван баг багтсан бөгөөд Улаанбаатар ММС Энержи тэргүүлж, Амгалан хоёрдугаар байраар хасагдах шатанд шалгарсан юм. Улаанбаатар ММС Энержи багийн гол тоглогчдын нэг Э.Дөлгөөн гараа бэртээсэн учир түүнийг орлож Л.Авирмэд багт сонгогдсон. Харин залуучуудын бүрдэл Амгалан хэсэгтээ М.Өлзий-Орших, Н.Ганбаатар нарын Зайсан Миг даатгал багийг хожин сайн эхлэлийг тавив.
В хэсгийг Сансар ММС Энержи баг хоёр хожилтой тэргүүлж, Завхан удаалсан. Тэдний хэсэгт Малайзын Куала Лампур баг байсан ч хараахан хожил байгуулж чадсангүй.
С хэсэгт Хятад, Япон, Солонгосын багууд хүч үзэж, Бельгийн шилдэг Тибо Вервурт, Нидерландын тэргүүн тоглогч Димео ван дер Хорст нарыг саяхан нэгтгэсэн Хятадын Футиан таамаг ёсоор нэг ч хожигдолгүй хэсгээ тэргүүлж, Японы Сайтама Альпас удаалсан юм.
D хэсэгт Японы Үцүномияа БРЕКС, Филиппиний Манила Чүүкс, Монголын Баянгол Бронкос багууд багтсан. Баянголын бүрэлдэхүүнд Б.Тулуй, Д.Мөнхтүвшин, С.Эрдэнэдалай, Т.Мэндбаяр нар байсан бөгөөд тэд 3х3 сагсан бөмбөгийн мэргэжлийн анхны тэмцээндээ оролцсон нь энэ байлаа. Хэдий тэд ялалт байгуулж чадаагүй ч Филиппиний тэргүүн баг Манилатай ширүүхэн өрсөлдөөнийг үзүүлсэн юм. Энэ хэсгийг Үцүномияа тэргүүлж, Манила хоёрдугаар байраар шалгарсан.
Хасагдах шатанд дөрвөн монгол баг, дөрвөн гадаад баг хоорондоо учраа таарсан. Эхний тоглолт Улаанбаатар ММС Энержи болон Сайтама Альпас багуудын хооронд өрнөж, ширүүхэн өрсөлдөөний эцэст энэ тэмцээнийг чансаагаараа тэргүүлэгч Улаанбаатар ММС Энержи баг 21-19 гэсэн харьцаатай ялав.
Хоёр дахь тоглолт Үцүномияа БРЕКС, Завхан багуудын хооронд болоход Үцүномияа төвөггүй өрсөлдөгчөө буулган авсан. Завхан багт Э.Цэрэнбаатар, Г.Цэнгүүнбаяр нар залуу тамирчид болох Х.Мөнхтөр, Ц.Батзаяа нар байсан билээ.
Гурав дахь тоглолт Сансар ММС Энержи, Манила Чүүкс багуудын хооронд болж, Сансар 21-15 гэсэн харьцаатай ялалт байгуулсан. А.Ананд тус тоглолтол 10 оноо авч гангарчээ.
Хасагдах шатны сүүлийн тоглолт “UG” аренад хуран цугласан олныг суудлаас нь өндөлзүүлсэн. Дэлхийн шилдгүүдийг эгнээндээ нэгтгэсэн Хятадын Футианы эсрэг Монголын залуу бүрэлдэхүүнтэй Амгалан тулсан. Тоглолтын эхнээс Амгалан илүүрхэж, Футиан оноогоор гүйцэх шаардлагатай болсон.Хэдхэн хоногийн өмнө дээд лигийн аварга болсон Г.Болор-Эрдэнэ энэ тоглолтод гялалзаж, зоригтой шийдэмгий шидэлт, оролтуудыг гүйцэтгэн нийт 13 оноо авчээ. Хоёр баг хоёулаа алдааны асуудалд орж, тоглолтын төгсгөлд Футиан оноог тэнцүүлсэн. Тибо Вервурт, ван дер Хорст нар яагаад Футианд ирсэн бэ гэдгээ харуулж, багаа тэргүүлсэн. Тоглолт 20-20 гэсэн харьцаатай шийдвэрлэх мөчид Э.Энхтэмүүлэн алдаа авч, хоёр чөлөөт шидэлт хийх болов. Ганцыг нь л оруулахад Футианыг буулган авч, 3х3 сагсан бөмбөгийн ертөнцөд шуугиан тарих байсан. Харамсалтай нь, хоёр шидэлтээ хоёуланг нь алдаж, Вервурт үүнийг нь уучилсангүй. Тооны харьцаа 22-20, Футианы ялалтаар өндөрлөв.
Хагас шигшээд Монголын хоёр, Японы нэг, Хятадын нэг баг үлдсэн. Энэ тэмцээний түрүү, үзүүр багууд Манилагийн Их дуулгын эрх авах байсан учир Монголын хоёр багт хоёуланд боломж байлаа.
Эхлээд Улаанбаатар ММС Энержи, Үцүномияатай хүчийг үзэв. Хоёр баг тоглолтын эхнээс оноогоор уралдаж, Улаанбаатараас Д.Дэлгэрням, Үцүномияагаас Марко Милакович онцгой байсан. Ялангуяа тоглолтын төгсгөлд Марко Милаковичийн алсын зайн шидэлтүүд ээлж дараалан оновчтой болж, зогсоогдошгүй байв. Эцсийн үр дүн 17-21, Үцүномияагийн ялалтаар өндөрлөсөн.
Улаанбаатар ММС Энержи Манилагийн эрх авч чадаагүй учир сүүлийн найдвар Сансар байлаа. Мөн л ширүүхэн тулааны эцэст Футиан илүүрхсэн. Вервурт, ван дер Хорст нар дахин өөрсдийгөө харуулж, багтаа ялалтыг авчрав. Сансараас А.Ананд 11 оноо авч, багийн нөхдөө тэргүүлжээ.
Ийнхүү монголчууд нутаг дээрээ зохион байгуулсан тэмцээнээс Их дуулгын эрх авч чадсангүй.
Финалд Хятадын Футиан, Японы Үцүномияа нар тунаж, Рёома Сайтогийн чөлөөт шидэлтээр Үцүномияа ялалт байгуулж, 10 мянган ам.долларын эзэд болсон юм. Хамгийн гол нь дээрх хоёр баг Манилагийн Их дуулгын эрхээ авсан.
Оноо авалтаар хувь тоглогчдыг Үцүномияагийн Марко Милакович 41 оноо авснаараа тэргүүлж, бусад гол үзүүлэлтээр Тибо Вервурт манлайлжээ. Марко Милакович энэ тэмцээний “Үнэ цэнтэй тамирчин”-аар шалгарсан. Харин шидэлтийн тэмцээний аваргаар Сайтама Альпас багийн Петар Сукур тодорсон юм.

Зочин 2023-04-24 202.126.89.75
Аль болох олон Монгол залуус энэ завшааныг ашиглан гадны хүмүүстэй тоглоод авч байгаа нь сайн хэрэг энэ удаа Хожигдох өгөх бол байх асуудал сайн байлаа
Зочин 2023-04-24 139.5.218.16
Бүгдийг харлуулж мэдэмхийрдэг хүмүүс өөрсдөө юуч хийж бүтээдэггүй бүхнийг үгүсгэдэг л нөхдүүд байдаг.Азийн аварга болсоныг хэн ч үгүсгэж чадахгүй байхаа.Манайхан лигонер тамирчин байхгүй бор зүрхээрээ үзсэн гэхэд сайн байна.Харин олон баг оруулах биш чанартай 2 баг оруулсан бол зөв байсан гэдэгтэй санал нэг байна.
Зочин 2023-04-24 202.21.108.10
Чансаатай жинхэнэ сагсан бөмбөг тоглодог хүмүүс тоож ч хардаггүй данда сонирхогчид, нэг бол гологдогсодийн л тоглодог тоглоом ш дээ хөөрхий. Бас саяны тэр азийн аварга гээд байсан гайгүй солонгос, хятад, япон гээд багууд нь тоож ч ороогүй энгийн нэг low rank тэмцээн байсан хөөрхийдөө. Хамгийн хөөрхөн нь Ерөнхийлөгч тэрийн ойлгохгүй хүлээж авч энэ тэр хаха Супер онигоо. Сая жинхэнэ багууд нь ирэхээр яаж байгааг харалдаа. Одоо бие биенээ хөөргөхөө больцгоо. Хөрсөнд б**
Шударгө 2023-04-24 66.181.161.168
тэр Азийн аваргад чхнсаа тэргүүлдэг багужд ордог шүү. мэдлэг юм шиг хуцахаа болино уу
zochin 2023-04-24 76.67.107.173
САГС ЗҮГЭЭРЭЭ ЭНЭ ЭР ЛИЙЗ ТӨРЛӨӨ Л БОЛЬЧИХ.
zochin 2023-04-24 76.67.107.173
3×3 гэсэн энэ э****з төрлөөс олигтой юм гараxгүй дээ, тоглолт тоглогч эвдсэн xүний ирээдүй балласан xоривол зоxиx эд !!!
Зочин 2023-04-24 192.82.69.144
Бүх зүйлийг Тулга сайн харсан байх.Нэгдэж нягтраагүй тоглолт давс нь сул байв.Тоглолт сайн гарахгүй,монголын аль ч баг хурд дутагдаж байна.Гэхдээн цаашид гадны багууд түрүүлэж байгаа нь хожим ОУ ын багууд олоноорой оролцох,боломжийг хангаж өгч байгаа сайн тал байж магадгүй.
Баг 2023-04-24 66.181.161.6
хоорондоо алалцаад, цөөхөн шилдэг тоглогчдоо талаар нэг тараачихаар гадныхны эсрэг амжихгүй нь тодорхой. нэгдээд ядаж 2 хон баг орсон бол 2 баг хоёулаа ч эрх авах байсан ч юм билүү, хэн мэдлээ.
Бадарч тахар 2023-04-24 192.82.91.198
3 х 3 ын тоглолтыг ямар сагсан бөмбөг гэдэг юм наадахыг чинь амёрикууд тоодоггүй юм !
hahahaha 2023-04-24 202.21.107.34
mongold bagiin sport hugjihgui gedeg chin ene bhgui yu daa kkk..yun sags togloh ve kkkk ulsiin hurungu mungiig iim hereggui ymand zartsuulah hereggui ! nastai humuusiin tetgevriig nem !!!
Зочин 2023-04-24 202.126.88.71
Болоогүй ээ!! Торгуулиа хийхгүй баг яааж хожохов дээ