Ачааны галт тэргэнд дайруулж амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2010.08.27-нд нийтлэгдсэн

Ачааны галт тэргэнд дайруулж амиа алджээ

Ачааны галт тэргэнд 37 настай, эмэгтэй дайруулан нас баржээ. Уг хэрэг өчигдөр 17.15 цагийн орчим гарсан байна. Талийгаач нийслэлийн Баянзүрх дүүргийн долдугаар хорооны иргэн Н гэгч байжээ. Улаанбаатар  вокзалын баруун талд 402 дугаар километрт осол гарсан байна. Талийгаач Улаанбааатар-Сайншанд чиглэлийн ачааны 2660 дугаар галт тэргэнд дайруулсан аж. Уг хэргийг Төмөр замын цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж