Төрийн ордны шинэ хашаа шүүмжлэл дагуулав

Хуучирсан мэдээ: 2023.04.24-нд нийтлэгдсэн

Төрийн ордны шинэ хашаа шүүмжлэл дагуулав

Төрийн ордны шинэ хашаа шүүмжлэл дагуулав

Төрийн ордны хуучин төмөр хашааг засварлах нэрийдлээр бетонон хашаа барьсан нь иргэдийн шүүмжлэлд өртөв. Өнгөрсөн арванхоёрдугаар сард нүүрсний хулгайчдад хариуцлага тооцохыг шаардсан иргэдийн жагсаалын үеэр зарим жагсагчид Төрийн ордон руу хүчээр нэвтэрч хашаа, хаалгыг нь эвдсэн.

Харин энэ удаа Төрийн ордныг иргэдээс хамгаалж, өндөр бетонон хашаа босгож байна гэж иргэд бухимдлаа илэрхийлж байгаа юм.

Мөн хотын төвд цэцэрлэгт хүрээлэн бүхий ногоон байгууламж гарын арван хуруунд багтахаар цөөхөн. Хүрээлэн ч гэлтгүй цэцэг навч, мод бутаар орчноо чимсэн газар мөн л бага билээ. Хотын төвдөө хэдхэн байдаг цэцэрлэгийн нэг нь төрийн ордны ар талд байх цэцэрлэгт хүрээлэн. Уг цэцэрлэгт хүрээлэн нь 2000-аад оны дунд хүртэл хүүхэд багачууд тоглож, хөгшид салхилж, залуу хосууд болздог газар байв. Гэтэл иргэний нийгмийнхэн жагсаал цуглаан хийж, Төрийн ордон руу довтлогчдын балгаар Төрийн ордныг тойруулан хашаа босгосон байдаг. Энэ хашаанд уг цэцэрлэгт хүрээлэн орж, үүнээс хойш иргэдээс тусгаарлагдсан. Баруун зүүн хойд хоёр талд нь хаалга байх боловч хаалгыг хааж, томоос том цоож зүүлттэй байх болсон байдаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
БурууБуруу
7
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж