Ньюс хөтөч: Польш Улсын Ерөнхийлөгчийн айлчлал эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2023.04.24-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: Польш Улсын Ерөнхийлөгчийн айлчлал эхэлнэ

Ньюс хөтөч: Польш Улсын Ерөнхийлөгчийн айлчлал эхэлнэ

Ньюс агентлаг 2023 оны дөрөвдүгээр сарын 24-ны өдөр болох үйл явдлыг хүргэж байна. 


 -Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарын урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда гэргий Агата Корнхаузер-Дудагийн хамт Монгол Улсад 4 дүгээр сарын 24-26-нд хийх төрийн айлчлал өнөөдөр эхэлж байна.

10.00 ЦАГТ

УИХ дахь намын бүлгүүд хуралдана.

11:00 ЦАГТ
Төрийн ордонд ЦХХХ-ны сайд Н. Учрал Шилэн ажиллагааны хүрээнд Shilen.gov.mn сайтад шинээр нээлттэй ил тод байрлуулсан мэдээллүүд болн бусад авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн тухай мэдэгдэл хийнэ.

12.00 ЦАГТ:

УЕПГ-ын үүдэнд: Мэдээллийн заримсайтын сэтгүүлчид ЗТХ-ийн сайдад хамаарал бүхий хэргийн холбогдох матeриалыг цуглуулснаа АТГ болон Улсын eрөнхий прокурорын газарт хүлээлгэн өгч,мэдээлэл хийнэ. Утас: 9900-8498.

14.00 ЦАГТ:

Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн байранд: Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг угтан ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс, ХЭҮК, “Эмнести Интернэшнл”, “Глоб Интернэшнл” төв, МСНЭ, Хэвлэл Мэдээллийн зөвлөл хамтарч “Сэтгүүл зүйд хүний эрхийг хангах нь” хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Утас: 7000-0160.

15.00 ЦАГТ:

“Орд” арт галерейд: Хүүхдийн урлан бүтээх төвийн уран бүтээлч, багш Р.Энхбаяр, Г.Туяа нарын бие даасан үзэсгэлэнгийн нээлттэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж