Геополитикийн ээдрээтэй нөхцөл байдал үргэлжилсээр байгаа энэ үед ОХУ бүс нутгийн аюулгүй байдлын батлан даагч гэдгээ батлах эрмэлзлэлээр Афганистантай дипломат харилцаагаа сэргээв. Тодруулбал, ОХУ-ын Элчин сайд Дмитрий Жирнов дөрөвдүгээр сарын 6-нд Талибаны Гадаад хэргийн сайд Амир Хан Муттакитай уулзжээ. Хоёр тал улс төр, аюулгүй байдал, эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохирсон байна.
ОРОСЫН АШИГ СОНИРХОЛ
Афганистан дахь Оросын ашиг сонирхлыг ойлгохын тулд юун түрүүнд хоёр улсын газарзүйн байршлыг том зургаар нь харах хэрэгтэй. Афганистан нь Төв Азийн уулзварт оршдог. Энэ бүс нутагт эрт дээр үеэс Оросын нөлөө ноёрхсоор иржээ.
Афганистан дахь тогтворгүйтэл, тэр дундаа Узбекистан, Тажикистан, Туркменистантай хиллэдэг хойд мужуудын тогтворгүй байдал нь Орост өгөөш болдог гэхэд болно. ОХУ нь Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагаар дамжуулан бүс нутагт цэргийн ажиллагаагаа өргөжүүлж байна. Цаашилбал, Узбекистан, Туркменистан зэрэг Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын гишүүн бус оронтой хил залгаа цэргийн ажиллагаа явуулж буйгаа зөвтгөх боломжийг ОХУ-д олгодог. Мөн Афганистаныг ийм хүнд байдалд орхисон гэж АНУ, НАТО-г буруутгах бас нэг шалдаг болдог ажээ. Дашрамд дурдахад, Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагад Армени, Беларусь, Казахстан, Киргизстан, Тажикистан, ОХУ багтдаг.
Афганистан дахь Оросын ашиг сонирхлыг барууны дарамт шахалтад үзүүлэх хариу үйлдэл гэж нэрлэж болно. Аюулгүй байдлын асуудал дээр ОХУ баруунаас хараат бус байж, Хятадтай хамтран ажиллах хандлагатай байдаг. ОХУ нь Төв Азийн орнуудын цэргийн сургуулилалтад оролцож, илүү бодитой, идэвхтэй түвшинд ажиллаж байна. Харин Хятад улс илүү алсаас, дипломат үүрэгтэй оролцдог. Гэсэн хэдий ч Афганистан бол онцгой тохиолдол юм.
АНУ 2021 онд Афганистанаас цэргээ гаргаснаас хойш тэдний гишгэсэн мөрөөр гишгэхийг хэн ч хүсэхгүй байна. Цэргийн шууд оролцоо нь алдаа болно гэдгийг түүхээс харсан ч тэр Орос, Хятадын хэн хэн нь сайн мэдэж байгаа.
Өдгөө ОХУ бүс нутгийн байгууллагуудаар дамжуулан Афганистантай голчлон харилцаж байна. Бүс нутгийн аюулгүй байдалд гол үүрэг гүйцэтгэдэг байгууллагуудыг нэрлэвэл Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, Афганистаны асуудлаарх бүс нутгийн энхийн зөвлөлдөх уулзалтын Москвагийн формат гурав юм. Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад Хятад, Энэтхэг, Казахстан, Киргизстан, ОХУ, Пакистан, Тажикистан, Узбекистан улсууд багтдаг бол Афганистан нь ажиглагчийн байр суурьтай байдаг. Афганистаны асуудлаарх бүс нутгийн энхийн зөвлөлдөх уулзалтын Москвагийн форматад Орос, Хятад, Пакистан, Афганистан, Иран, Узбекистан, Тажикистан, Туркменистаны Гадаад хэргийн сайд, үндэсний аюулгүй байдлын зөвлөхүүдийн уулзалтууд орно.
Афганистаны асуудлаарх бүс нутгийн энхийн зөвлөлдөх уулзалтын Москвагийн форматын хамгийн сүүлийн үеийн уулзалт энэ сарын эхээр Самарканд хотноо болсон. Сайд нар уулзалтын дараа хийсэн мэдэгдэлдээ олон улсын хамтын нийгэмлэг, тэр дундаа барууны орнуудын тавьсан шаардлагыг талибууд хэрэгжүүлэх шаардлагатайг онцолжээ. Энэ нь хүртээмжтэй засгийн газар бий болгох, афган эмэгтэйчүүдэд хөдөлмөрлөх, боловсрол эзэмших боломж олгох, үндэсний цөөнхийн эрхийг хангах зэрэг шаардлага юм. Түүнчлэн энэ үеэр АНУ дахь Афганистаны битүүмжилсэн хөрөнгийг буцааж өгч, хориг арга хэмжээнээс чөлөөлөх уриалгыг Орос, Хятад хоёр гаргажээ.
Үүнээс өмнө буюу хоёрдугаар сарын эхээр ОХУ-д Хятад, Энэтхэг, Иран, Тажикистан, Казахстан, Киргизстан, Пакистан, Узбекистаны оролцоотой Афганистаны асуудлаарх олон талт тав дахь удаагийн хэлэлцээг зохион байгуулсан юм. Энэ үеэр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин эдгээр улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөхүүдтэй уулзсан байна. Афганистан улс уг уулзалтад уригдаагүй бол Пакистан оролцохоос татгалзсан гэдгийг энд онцлон тэмдэглэх хэрэгтэй. Пакистаны шийдвэр нь тэдний АНУ-тай тогтоосон харилцаатай холбоотой байж магадгүй гэж үзэж байна.
ОХУ нь Афганистанд чиглэсэн илүү тууштай бүс нутгийн бодлого баримтлах болсныг сүүлийн үеийн баримт бичгүүдээс мөн харж болно. Тухайлбал, гуравдугаар сард батлагдсан Оросын гадаад бодлогын шинэ үзэл баримтлалд Афганистаныг Төв Азийн энх тайван, тогтвортой байдлыг хангах амин чухал цэг гэж онцолжээ. Ингэхдээ “Афганистаны асуудлыг цогцоор нь зохицуулж, тусгаар тогтносон, энх тайванч, төвийг сахьсан, тогтвортой эдийн засаг, улс төрийн тогтолцоотой улс болгон төлөвшүүлэхэд туслах нь тэнд амьдарч буй бүх үндэстэн ястны ашиг сонирхолд нийцэх хөгжлийн хэтийн төлвийг нээж өгнө” гэж тодорхой заасан байна. Мөн Евразийн өргөн хүрээтэй түншлэлийн интеграцчлалыг бий болгох тухай уг баримт бичигт дурдсан байв.
ОХУ-ын Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын нэгдсэн штабын дарга, хурандаа Анатолий Сидоровын хэлсэн үгийг авч үзье. Тэрбээр хоёрдугаар сарын 14-нд хэвлэлийн бага хурал хийхдээ “Төв Азийн тогтвортой байдлын хамгийн том аюул заналхийлэл бол Афганистанд байр сууриа бэхжүүлсэн олон тооны хэт даврагч бүлэглэл юм” гэж хэлжээ. Мөн “Лалын улс” бүлэглэлийн Афганистан дахь салбарын гишүүдийн тоо 6500 болж мэдэгдэхүйц нэмэгдсэнийг тэр онцолсон банйа. Эндээс 4000 орчим нь Тажикистаны өмнөд хилийн дагуу Бадахшан, Кундуз, Тахар мужуудад төвлөрч байна. Талибаны Гадаад хэргийн сайд Муттаки маргааш нь энэ мэдэгдлийг үгүйсгэсэн юм.
ТАЛИБУУДЫН ОРОСТ ХАНДАХ ХАНДЛАГА
Талибуудын хувьд Оростой дипломат харилцаа тогтоох сонирхол нь үндсэн хоёр шалтгаантай. Нэгдүгээрт, талибанчууд олон улсын хамтын нийгэмлэгт эргэн нэгдэхийг эрмэлзэж буй. Хоёрдугаарт, тэд өөрсдийн болон хөршүүдийн аюулгүй байдлыг баталгаажуулж чадах улс төрийн чадварлаг оролцогчид гэж харагдахыг хүсдэг. Тиймээс Орос, Хятад зэрэг дэлхийн хүчирхэг гүрнүүдтэй харилцах нь тэдний хүсч буй зүйл юм. Мөн эдийн засгийн дэмжлэг авах гэсэн зайлшгүй хүчин зүйл ч бий.
Гэвч талибанчууд найдваргүй түнш гэдгээ баталж, дотоод зөрчилдөөнөө бие даан зохицуулж чадахгүй байна. Мөн тэдний шийдвэр гаргах чадварыг эргэлзээтэй гэж үзэж байна.
Афганистанаас улбаатайгаар Орост дахин Төв Азийн аюулгүй байдлын асуудалд идэвхтэй оролцох үндэслэл гарч ирэв. Москвагийн хувьд Афганистан дахь терроризмын эсрэг хүчин чармайлт нь Төв Азид цэргийн байр сууриа хадгалах, бүс нутагтаа ноёрхлоо илэрхийлэх үндэслэл болох юм.
Эх сурвалж: THE DIPLOMAT
МАН ӨВГӨН 2023-04-24 192.82.91.190
Монгол улс яаралтай хамтын аюулгүй ажиллагааны байгууллагад элсэх хэрэгтэй. Шаардаж байна
Зочин 2023-04-24 66.181.190.81
Terror улсын удирдагчид
Зочин 2023-04-24 103.229.120.201
АНУ нь Афганд хэдэн тэрбум $ үрсэнийг эс тооцвол 20 жилийн хугацаанд 2500 цэргээ л алуулсан. Харин Оросууд 10 жил ( 1979-89 он) болохдоо 15 000 цэргээ алуулж 35 000 нь шархдан тахир дутуу болж, 400 цэрэг офицероо хулгайлуулсан. 1 дахин бага хугацаанд. Гарахдаа өөрсдийн утсан хүүхэлдэй болох Нажибуллаг зүгээр л душмануудад хаяж өгөөд л явцан.
saihan burah yum aa.amaniihaa zorogoor l bvltereh aguu ardchilagch gar be dee.. 2023-04-24 66.181.182.115
za yu gej buraad bnaa. afganstand evseliin hvchinii 7800 tsereg vhsen ch de. amerikuud hamgiin ih ni barag 4800 orchim shuu. tegeed angili frans german polsh geed olon oronii tsereg vhsen de. azaar l mongoliin tsoonhon tseregees hvn vheegui dee..amerikuud 2.3 trillion dollar zaruultsaad vr dvn ogt bhgui ee. orosuud afgand vildver zobad oron suuts surguuli iheer barij ogson do. amerikuud haranhui shonoor 85 terbum dollariin zevsegee haydaad afganuudad helehgui niseed ybsan d
Зочин 2023-04-24 103.229.120.97
Яг тохирно, Орос Афганистан хоёр …
Оросууд жинхэнэ байрандаа очив 2023-04-24 192.82.69.120
Оросууд доош орж байгаа юм биш, жинхэнэ байрандаа очиж, жинхэнэ нүүрээ харуулж байгаа юм
АФГАНЫ ТҮҮХЧ 2023-04-24 202.21.108.55
1979 онд Афганистан нь хөгжил цэцэглэл нь дэлгэрсэн. ард иргэд нь инээмсэглэл тодруулсан. Охид бүсгүйчүүд нь чөлөөт хувцасаар гоёж дэгжирхсэн. Тийм л эрх чөлөөтэй орон байлаа. Энэ нь барууны талыг барьсан нам төр засгийг нь удирдаж байсантай холбоотой. Ингээд Афганистан улс хөгжлийн зам руу эргэлт буцалтгүй ороод аз жаргалтай амьдарцгааж байтал 1979 онд өмхий оросууд цэрэглэн халдаж ерөнхийлөгчийг нь баривчлан буудан хороож алан хядагч бүлгүүдийг нь дэмжиж энэ улс оныг самарсан юм.
зочин 2023-04-24 66.181.166.196
Геополитик, бүс нутгийн тогтвортой байдал энэ тэрсээд сүйд болоод байх юм байхгүй дээ, орост өнөөдөр нүүр өгсөн хэнтэй ч найзлахаас өөр сонголт байхгүй ш дээ, угаасаа оросыг тоож харилцаж байгаа улс нь тоотой хэдхэн болчихоод байна, Хятад, Энэтхэг хоёр бол Оросыг суларсан дээр илт ашиг харж, хямдхан түүхий эд нийлүүлэгч гэж л харж байна ш дээ, стаууд бол дараагийн украйн болохоос айсандаа л орост гайгүй хандаж байгаа нь нууц биш
Зочин 2023-04-24 216.38.195.74
stlrcg,XT_ ;
Зочин 2023-04-24 216.38.195.74
-1;
Зочин 2023-04-24 216.38.195.74
idt? ##-
Зочин 2023-04-24 216.38.195.74
@-##;
Зочин 2023-04-24 216.38.195.74
– ?;
Зочин 2023-04-24 43.242.242.59
АНУ түүхэндээ олон дайн хийж улс орнуудыг сүйрүүлсэн боловч Афганистан, болон Вьетнам гэх хоёр улсыг л дийлээгүй. Бусад орныг будаа болгосон дайны хэнээтэй улс мөн.
Зочин 2023-04-24 202.126.88.185
ОРОСУУД АРГАА БАРЖ ДЭЭ !!! ӨӨДӨӨ ШИДСЭН ЧУЛУУ ӨӨРИЙН ТОЛГОЙ ДЭЭР БУУЖ ДЭЭ !!! СЛАВА УКРАЙНЕ !!!
Zochin 2023-04-24 66.181.161.106
TERRORISTUUD ! ! !
эмээ 2023-04-24 202.21.108.40
Би ч гэсэн заримдаа 30жил дээрэлхсэн танилуудаа бодохоор чөтгөртэй ч байсан нийлчихмээр санарддар өдөр байдаг,
Зочин 2023-04-24 202.179.25.150
афганистан найдваргүй улс шүү
Бадарч тахар 2023-04-24 192.82.91.198
Афганы хар тамхийг Оросоор дамжуулаад баруунд гаргахад хэрэгтэй санал байна !
Зочин 2023-04-24 59.153.112.149
afganuud orsuudaas hol baisan ni deerdeeeee
Оросбанди 2023-04-24 66.181.176.100
Украйны эсрэг дайндаа ялж л байвал хэнтэй ч хамаагүй боллоо. Зарчим энэ тэр гэж алга болжээ. Исламын террористуудтай нийлж аваад Америк-НАТО-гийн эсрэг ялах болтугай. Орос орнооp нэг исламын террористууд хөлхөөд, хар тамхи, з****г зараад Орос орныг ёстой нэг цэцэглүүлэх болтугай. Путин ахдаа амжилт хүсье!
Зочин 2023-04-24 202.21.108.47
Афганууд Америкыг хөөж Орос Хятадтай нөхөрлөж байгаа нь алсыг харсан зөв нүүдэл.