Ирэх долоо хоногт ихэнх нутгаар дулаарна

Хуучирсан мэдээ: 2023.04.23-нд нийтлэгдсэн

Ирэх долоо хоногт ихэнх нутгаар дулаарна

Ирэх долоо хоногт ихэнх нутгаар дулаарна
ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 24-НӨӨС  28-НЫГХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ
Дөрөвдүгээр сарын 24-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр,
25-нд баруун аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр,
26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
27-нд нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно.
Салхи ихэнх хугацаанд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -12…-17 градус хүйтэн, өдөртөө +2…+7 градус дулаан байна.
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -6…-11 градус хүйтэн, өдөртөө +5…+10 градус байх бол  говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +1…+6 градус, өдөртөө +16…+21 градус дулаан байна.
Бусад нутгаар шөнөдөө 0…-5 градус хүйтэн, өдөртөө +9…+14 градус дулаан байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ЗөвЗөв
10
ХахаХаха
7
ХөөрхөнХөөрхөн
5
ХарамсалтайХарамсалтай
4
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж