Монгол Улс, Өмнөд Солонгосын Засгийн газрын хооронд байгуулсан санамж бичгийн дагуу хоёр орны хооронд нислэгийн чиглэлд давтамж, багтаамжийг нэмэгдүүлэхээр болсон. Тодруулбал, Улаанбаатар-Сөүл чиглэлд өвлийн улиралд Өмнөд Солонгосын талаас долоо хоногт 3,350 багтаамжтай 12 удаагийн давтамжтайгаар, Монгол Улсын талаас долоо хоногт 3,350 багтаамжтай 15 удаагийн давтамжтайгаар нислэг үйлдэнэ.
Харин зуны улиралд Өмнөд Солонгосын талаас долоо хоногт 6,000 багтаамжтай 22 удаагийн давтамжтай, Монгол Улсын талаас долоо хоногт 6,000 багтаамжтай 27 удаагийн давтамжтай нислэг үйлдэхээр тохиролцсон.
Мөн Улаанбаатар-Бусан чиглэлд 1,200 суудлын багтаамжтай 6 удаагийн давтамжтай нислэг үйлдэхээр тохиролцон суудлын багтаамж болон давтамжийг нэмэгдүүлэхээр боллоо.
Ийнхүү Монголд зочлох жилтэй холбоотойгоор энэ зун Өмнөд Солонгос улсаас илүү олон жуулчин хүлээн авах хүлээлттэй байна.
Холбоотой мэдээ